gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Д.Магадсайхан: Цистит бол ганган хүүхнүүдийн өвчин

Эрүүл мэнд
2010-12-09
0
Twitter logo

Өвөл болж, цаг агаар эрс хүйтэрч байгаа ч бүсгүйчүүд хөнгөн нимгэн хувцаслах нь ихэсжээ. Үүнтэй холбогдуулан "Хүнлэг" эмнэлгийн захирал, Эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч Д.Магадсайхантай ярилцлаа.

-Өвөл болж, хүйтний эрч чангарч байна. Энэ үед охид, бүсгүйчүүд нимгэн хувцаслаж явах нь сайн үр дүн дагуулахгүй. Мөн эмэгтэйчүүдийн дунд ямар өвчин зонхилж байна. Үүнээс яриагаа эхлэх үү?
-Ер нь үзүүлж байгаа бүсгүйчүүдийг ажиглаад байхаар улирлын шинж чанараасаа хамаараад өндгөвчний үрэвсэл дахилттай байх хандлага ажиглагдаж байна. Мөн давсаг, бөөрний үрэвсэл, цистит маш их байна. Циститийг манай эмч нар хошигноод "Ганган хүүхнүүдийн өвчин" гэж нэрлэх нь ч бий. Учир нь хавар, намар нимгэн хувцаслаж, даарч хөрөхөөс үүддэг өвчин учраас ингэж нэрлэсэн байдаг. Мөн бэлгийн замын халдварт өвчин их байна. Тиймээс охид, бүсгүйчүүд маань дулаан хувцаслах хэрэгтэй.

Түүнчлэн сайн унтаж амрах, хоол хүнсээ зөв сонгох ёстой. Хамгийн гол нь ажил, амралтаа зохицуулах нь чухал. Үүнээс гадна эмэгтэйчүүд чадвал улиралд нэг удаа, чадахгүй бол жилд хоёр удаа заавал эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлж байх хэрэгтэй. Яагаад заавал үзүүл гээд байна гэхээр үрэвсэл байна уу, дахилт нь хэр байна, БЗХӨ байгаа эсэх, үтрээний үрэвсэл ямар хэмжээнд байгаа зэргийг тогтоох нь чухал. Ялангуяа 40-45 насны эмэгтэйчүүд жилд нэг удаа эсийн шинжилгээ өгөх зайлшгүй шаардлагатай. Энэ нь хавдраас урьдчилан сэргийлэх том алхам болдог.

-Эмэгтэйчүүдийн хувьд цагаан юм гарах нь хэвийн үзэгдэл гэсэн ойлголт байдаг. Гэтэл энэ нь маш их хэмжээтэй гараад эхлэхээр сөрөг үр дагавартай байна биз дээ. Энэ үед ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?
-Хамгийн гол нь энэ үед эмчид хандах нь чухал. Энэ нь БЗХӨ, үтрээний үрэвсэл гээд олон сөрөг үр дагавар дагуулдаг учраас арчдасын шинжилгээ өгч, хэддүгээр зэрэгтэй байгааг нь тогтоолгох ёстой. Эмэгтэйчүүдийн өвчний нэг хэцүү зүйл нь өвдөж мэдэгддэггүй хүндэрдэг. Битүү эрхтэн гэж ярьдаг шүү дээ. Тийм болохоор хүүхнүүд маань ерөөсөө анхаардаггүй. Сая л гэхэд нэг эмэгтэй үзүүлэхэд үтрээнээс нь цагаан юм гараад олон жил болчихсон, умайн хүзүү нь шархалчихсан байхад ирж байна. Ийм шатандаа эмчилгээ маш удаан явагдана, ужиг шат ихтэй байдаг. Тийм учраас л эрт үзүүл гээд байгаа нь тэр.

-Давсаг, бөөрний үрэвсэл, циститээс шээс задгайрах өвчин үүсдэг гэж ойлгож болох уу?
-Тэгэлгүй яах вэ. Цагаан юм гарч байна гэдэг чинь маш олон шалтгаантай. Мазокны шинжилгээ өгөхөд л мэдэгдэнэ. Хэрвээ I, II -үедээ байвал хэвийн хэмжээнд байна гэж үздэг. III, IV үедээ орчихсон бол зайлшгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай. Охидод хүртэл цагаан юм гарах тохиолдол байдаг. Энэ бол хэвийн хэмжээндээ байгаа үедээ өдөр тутмын ариун цэврийн хэрэглэл хэрэглэх шаардлага байдаггүй. Жирэмсэн эхийг ч гэсэн энэ ангилалаар өөр өөр тасагт хэвтүүлэх жишээтэй.

III, IV үедээ орчихсон үтрээний үрэвсэлтэй эхчүүд төрөхөд маш их хүндрэл гардаг. Тухайлбал, төрсний дараа цус алдах, үтрээ, төрөх зам нь урагдах гээд хүндрэлүүд гарна. Тиймээс эрт үе дээр нь анхаарах хэрэгтэй. Энгийн үедээ бол шүүслэг, бага зэрэг исэрхэг үнэртэй зүйл голдуу үтрээн дотроо гарна. Энэ үед айхтар арчлаад, өглөө оройгүй угаагаад байх шаардлага гарахгүй. Харин үтрээнээс гарч байгаа ялгадас ихсээд, өнгө нь ногоон, шар ногоон, ээдэм маягтай болоод загатнаж, хорсоод эхэлбэл яаралтай эмчид хандах хэрэгтэй. Шээс задгайрах гэдэг нь давсагны булчин суларсан үед тохиолддог.

Ялангуяа олон хүүхэд төрүүлсэн, 45-аас дээш насны эмэгтэйчүүд бол давсагны булчин аяндаа сулардаг. Харин залуу эмэгтэйчүүдэд бол давсагны үрэвсэлтэй холбоотой. Тиймээс охид, эмэгтэйчүүдэд зөвлөхөд хамгийн гол нь эрүүл мэнддээ анхаараачээ л гэж хэлмээр байна. Ажил амжихгүй байна гээд л яваад байдаг. Үнэн хэрэгтээ эрүүл саруул байгаа тохиолдолд бусад зүйл аяндаа бүтнэ л гэж хэлье дээ. Мянган мөнгөтэй байгаад мянган өвчтэй бол хүн сайхан амьдрахгүй шүү дээ.

Э.Энх

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан