gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     6.11
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 16
Зурхай
 6.11
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 6.11
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Би сургуульд их зүйл сурсан”

Нийгэм
2010-11-04
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2010-11-04
Нэгэн хүү цонхон талын ширээнд сууж, хуруугаараа барель үсгээ тэмтчин багшийнхаа хэлсэн өгүүлбэрийг бичнэ.

"Сайн уу" гэж мэндлэхэд "Good afternoon" хэмээн инээмсэглэн хариулах хүүг Б.Дашням гэдэг. Тэрбээр "Би энэ жилээс англи хэл сурч байгаа гээд “What is your name" хэмээн асуулаа. Төрөлхийн хараагүй төрсөн түүнийг зургаан настайгаас нь харааны бэрхшээлтэй хүүхдийн сургуульд явуулжээ. Тэрбээр одоо харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай 116 дугаар сургуулийн V ангид суралцдаг.

Б.Дашнямаас зарим зүйлийг тодрууллаа.

-Сургуульд сурах ямар байна?

-Гоё. Надад их таалагдаж байгаа. Анх энэ сургуульд орж ирэхдээ нэг их ярьдаггүй байсан. Барель бичиг сурахад хэцүү байлаа. Би сургуульд ороод их юм сурсан. Төгөлдөр хуур тоглож сурч байгаа.

-Дотуур байрандаа хэдүүлээ байдаг вэ. Гэрээ санадаг уу?
-Би тав дахь өдөр гэр рүүгээ яваад нэг дэх өдөр ирдэг болохоор гэрээ санадаггүй. Өрөөндөө зургуулаа амьдардаг. Наймдугаар ангийн нэг ах бий. Тэр бидэнд байнга тусалдаг.

-Хичээл нь хэр байна. Ямар хичээлд дуртай вэ?

-Хичээл дажгүй ээ. Би бүх хичээлдээ дуртай. Надад дургүй хичээл гэж байхгүй. Энэ жилээс хөгжмийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид орсон.

-Том болоод ямар мэргэжилтэй хүн болох вэ?

-Би хөгжмийн багш болохыг хүсдэг.

-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Хөгжмөө тоглодог. Мөн "АХА" тэмцээн зохиож, авьяасаа үзүүлдэг. Би бас гоё дуулдаг гэлээ.

Түүнтэй ярилцсаны дараа багш нартай нь уулзаж ажлын онцлогийн талаар бага ч гэсэн ойлголттой болов.

Төрөлхийн харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд төсөөлөгдөхгүй юмыг заахад хүнд байдаг байна. Багш нь гарыг нь барьж байгаад энэ чиний гар. Хүн хоёр гартай байдаг гэж нэг бүрчлэн зааж, сургадаг. Ингэхэд маш их хугацаа ордог. Ялангуяа хийсвэр зүйлийг тэдэнд заахад хүнд. Гарт нь бариулж, үгээр дахин дахин тайлбарласны дүнд тодорхой ойлголттой болдог аж.

Бага ангийн багш С.Өлзийсайхан "Б.Дашням анх ирэхдээ "Би" гэсэн ойлголтгүй байсан. Түүний чаддаг юм нь цаг хэлэх. Цагийг нь өгөхгүй болохоор уурлаж, орилж, уйлдаг байлаа. Хувцсаа өмсөж мэдэхгүй, хоолоо идэж чадахгүй, хэнтэй харьцаж байгаагаа мэдэрдэггүй, ахуйн нэлээд хоцрогдолтой хүүхэд ирсэн. Хичээл дээр цаг бариад завсар зайгүй нүднэ. Харааны бэрхшээлтэй хүмүүс чихээрээ юмыг мэдэрдэг учраас их дуу чимээ гаргадаг. Тийм хүүхдүүдэд бүх юмыг эхнээс нь заадаг. Толгой, хөл, гар чинь энэ гээд л. Харин нэг сурсан юмаа мартана гэж байхгүй" гэж ярилаа.

Түүний анги найман хүүхэдтэй. Б.Дашнямаас бусад нь сул хараатай хүүхдүүд. Хичээлээ тараад тэд дотуур байрандаа очно. Өдрийн хоолоо идчихээд хуваарийн дагуу даалгавараа хийж, чөлөөт цагаараа өөрсдийн дуртай зүйлээ хийдэг байна.

5Б ангийн багш П.Хатанбаатар "Б.Дашням ангидаа ганцаараа 00 хараатай. Сурагчдын маань бие даах чадвар эхэндээ сул байдаг. Тиймээс биднээс нэлээд хөдөлмөр шаарддаг. Эхний ээлжинд тэдний өндөгний мэдрэмжийг хөгжүүлэх хичээл ордог" гэлээ.

"Бие сэргээх дасгалыг хэн хийх вэ" гэж багш нь асуухад Б.Дашням "Би дасгалаа хийе" гэж гараа өргөлөө. Нэг, хоёр, гурав гэж тоолон, гараа өргөн, сууж, багшаа "Би дасгалаа сайн хийсэн тээ" гэж алгаа ташин инээмсэглэнэ.

Биеийн тамирын багш Б.Халиун “Төрөлхийн харааны бэрхшээлтэй хүүхэд хөдөлгөөний ямар ч төсөөлөлгүй байдаг. Орон зайн мэдрэмж сул учраас 100 хувь дасгалыг гүйцэтгэх боломжгүй. Тэдний ганц тоглодог тоглоом нь "Хонхот бөмбөг" юм. Тэд чихээрээ хонхыг сонсч, тоглодог. Өөр тэдний биеийг хөгжүүлэх тоглоом дутмаг" гэлээ.

Сурагчид тоглоомын өрөө, сургууль дотроо хараатай хүн шиг явна, тоглоно. Биеийн тамирын заал, анги, 00-ийн өрөө рүү хана түшихгүй очно. Харин сургуулиасаа гарахаар айдаст автаад, нэг л түүртэнэ. Хаашаа яаж явахаа мэдэхгүй тэмтчинэ.

Хүүгийн аав Г.Буд "Манай хүү ээж бид хоёртой амьдардаг. Юм болгоныг л хиймээр байна, тэгмээр байна гэдэг болсон. Ой тогтоолт их сайн. Нэг хэлсэн юмыг мартана гэж байхгүй. Хүүгээ сонирхсон мэргэжлээр нь сургахыг хичээж байна" гэж ярьсан юм.

Хичээл тарж, хүүг эмээ нь үүдэнд хүлээж байлаа. Эмээ чинь ирсэн гэсэн сургаар гүйж, эмээгээ тэврэн авлаа. Гараас нь бариад огт тавьсангүй. Б.Дашням "Эмээ би одоо мах хэрчиж суръя. Танд хоол хийхэд чинь тусалмаар байна" гэж эмээгээ шална. Эмээ нь "Миний хүү гараа гэмтээчихнэ. Хөгжим тоглодог учраас гараа хайрлах хэрэгтэй" гэж учирлана.

Эмээ Б.Лхасүрэн "Б.Дашням маань хоол ундаа өөрөө иддэг болсон. Нүүр гараа өөрөө угаана. Үнэхээр их өөрчлөгдсөн. Хүнтэй ч ярилцдаггүй байсан хүү маань одоо сайхан ярьдаг болсон. Амралтын өдрүүдэд гэртээ ирчихээд надад их тусална аа. Аяга тавгаа угаана. Гурил илдэж өгнө" гэлээ.

Хүүгийн үзэх дуртай нэвтрүүлэг нь "Унагалдайн мухлаг", “Гэгээн алсын одод" нэвтрүүлгийг үзээд, хүүхдүүд дуулахдаа алдвал "Өнгө алдлаа даа. Энэ тэнцээгүй ээ" гэж ярьдаг байна. Сүүлийн үед аавыгаа англи хэл сур гэж ятгах болсон гэсэн. "За эгч нь явлаа" гэхэд Good bye гэж хэлээд эмээдээ хөтлүүлээд цааш явлаа.

Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуулийн захирал С.Энхтуяа "Б.Дашням маань анх "ална хядна" гэж орилсон хүүхэд ирж билээ. Ийм хүүхдүүдийг аль болох бага наснаас нь сургавал амар байдаг. Тэд хэдэн жил сурах нь чухал биш. Гол нь тэдэнд чадвар эзэмшүүлэх хэрэгтэй. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ гэрт нь байлгаад байлгүй эртхэн сургуульд оруулах хэрэгтэй" гэсэн юм.

Э.Энхцолмон http://niigmiintoli.mn/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан