Хууль зүй, дотоод хэргийн яамны бодлогын газрын дарга Ц.Цолмонтой уулзаж, хууль зүйн бодлого, хуулийн хэрэгжилтийн талаар ярилцлаа.
-Сүүлийн үеийн сонин хэвлэлээр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Хууль зүй, дотоод хэргийн яам, тэнд ажиллаж байгаа хүмүүст нэлээд шүүмжлэлтэй хандах болсон энэ талаар та юу хэлэх вэ?
-Хууль зүй, дотоод хэргийн яам 100 жилийн түүхтэй ууган яамдын нэг. Хууль зүй яамны түүх Монгол Улсын тусгаар тогтнолтой шууд холбоотой. Монгол төрийн тулгуур багана гэж ойлгож болно. Манай яамаар төр, засгийн бүх шийдвэр эцэслэн хянагдаж байдаг. Олон ахмад, залуу хуульч ажиллаж, төрийн ажлын хүндийг үүрч байдаг газар. Төрийн яамны жинхэнэ ажлыг нь мэдэхгүй, хаалгаар нь ч цөөхөн орж үзсэн байж хамаагүй ярих хэрэггүй. Сүүлийн үед УИХ-ын зарим гишүүн төрийн яам руу дайрах хандлага ажиллагддаг болоод байгаа. УИХ-ын гишүүнээр сонгогдоно гэдэг хүний мэдлэг шууд нэмэгдэнэ гэсэн үг биш. Ялангуяа Тэмүүжин гишүүн зөвхөн яам төдийгүй, шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэл гээд манай системийн бүх л байгууллагын ажлыг харлуулан, тэнд ажиллаж байгаа бүх хүнд нийтэд нь доромж үг байнга чулуудаж байгаа нь үнэндээ таалагдахгүй байна. Төрийн албан хаагч байна гэдэг улстөрчдөд янз бүрээр хэлүүлж, доромжлуулж байх үүрэгтэй байна гэсэн үг биш.
-Уг нь Тэмүүжин гишүүн Ерөнхийлөгчөөс санаачлаад байгаа шүүх эрх мэдлийн шинэчлэлийн талаар нэлээд ярьж байгаа шүү дээ. Үүний талаархи таны бодлыг сонсъё?
-Шинэтгэл ярьж болно л доо. Үүнийг эсэргүүцээд байх юм алга. Мэдээж, засч залруулах, сайжруулах юм их байгаа. Гэхдээ төрийн ажилд тогтсон дэг журам гэж байдаг. Шинэтгэл ярьж байгаа бол эхлээд бодлогоо ярьж гаргаж ирээд, дараа нь түүнийгээ эрх бүхий байгууллагаар батлуулаад, дараа нь батлагдсан бодлогодоо нийцүүлэн холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, түүний дараа хэрэгжүүлэх асуудал ярих ёстой. Гэтэл үнэндээ тэр шүүхийн шинэтгэл гээд байгаа юмыг нь яг мэдэж байгаа хүн байгаа юм уу. Яг юу нь болохгүй байгаа учраас яаж өөрчлөх гээд байгаа юм бэ. Тэмүүжин гишүүн л цээжээрээ энэ ч болохгүй байна, тэр ч Ерөнхийлөгчийн бодож байгаатай нийцэхгүй гээд яриад суугаа харагдах юм. Тэмүүжин гишүүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн юу бодож байгааг УИХ-д дамжуулдаг “зөн билэгч” болчихсон юм уу. Ямар тооцоо судалгаа үндэслэж яриад байгаа юм бол. Хуулийн салбар бол улстөржүүлээд байх салбар биш. Тэнд хүний амьдралын нарийн төвөгтэй асуудлуудыг өдөр тутам шийдэж байдаг газар шүү.
-Тэмүүжин гишүүний яриад байгаа зүйл тодорхойгүй байна гэсэн үг үү?
-Үнэндээ бол тийм. Яг юу хэлэх гээд, юу хийх гээд байгаа нь тодорхойгүй байна. Нарийн мэргэжлийн ажилд ингэж гэнэн материалист аргаар хандаад байж болохгүй. Улстөрчдийг ухаантай харагдуулж болох өөр олон сэдэв байдаг шүү дээ.
-Тэгвэл үйлчилж байгаа хууль, эрх зүйн бодлогын талаар ярилцлагаа үргэлжлүүлье?
-Таны асуултад нэлээд дэлгэрэнгүй хариулах ёстой байх аа. Хууль зүйн бодлого, эрх зүйн бодлого хоёр ондоо зүйл. Эрх зүйн бодлого гэвэл их өргөн хүрээнд яригдана. Зөвхөн хууль батлах, өөрчлөх асуудлаас гадна хуулийг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг нь яригдах ёстой. Жишээлбэл шүүхийн шинэтгэл гэхэд шүүх, шүүгчийн бие даасан, хараат бус байдал, шүүхийн болон хэргийн менежмент, боловсон хүчний шалгуур, шүүгчийн ёс зүй, сургалт, шүүхийн санхүүжилт гээд маш өргөн хүрээнд, олон зүйл яригддаг. Эрх зүйн шинэтгэл одоо ч хийгдэж л байгаа. Үүнд цаг хугацаа шаардлагатай. Хуулийг хэрэгжүүлэх нь, түүнийг батлан гаргахаас хамаагүй хэцүү, цаг хугацаа шаардсан ажил байдаг гэдгийг ойлгоосой. Нэг хууль өөрчлөөд бичихээр, бүх зүйл сайхан болчихдог юм биш.
Харин хууль тогтоомжийг шинэчлэх асуудал нь хууль зүйн бодлогын асуудал. Энэ бол хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн тоо, чанартай холбоотой. 1990 оноос өмнө манайд 50 хүрэхтэй үгүйтэй хууль үйлчилж байсан. Одоо бол нийт 440 орчим хүчин төгөлдөр хууль үйлчилж байна. Үүний зэрэгцээ Монгол Улс олон талт олон улсын 208 гэрээнд нэгдэн орж, 1050 гаруй хоёр талт гэрээг 75 улстай байгуулсан гэсэн мэдээ байдаг. Үнэндээ бол хууль тогтоомжийг шинэтгэх зорилт үндсэндээ биелсэн гэж дүгнэж болно. Гэхдээ засах сайжруулах зүйл их байгаа гэдгийг үгүйсгэхгүй. Энэ хэн нэгний дангаараа хийсэн ажил биш. Энэ бол 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш үе үеийн УИХ, Засгийн газар холбогдох яам, газрын хамтран хийсэн ажил юм.
-Цаашид хуулийн хэрэгжилт тал дээр илүү анхаарах ёстой гэсэн үг үү?
-Ер нь хуулийн хэрэгжилт бол байнга анхаарлын төвд байх ёстой ажил. Монгол Улсын Үндсэн хуульд хуулийн биелэлтийг Засгийн газар хариуцна гээд шууд заачихсан байгаа. Засгийн газрын үндсэн ажил. Хууль тогтоомжийн шинэтгэл хэрэгжсэн гээд тайвширч болохгүй. 1998 онд УИХ-аас Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийг баталсан. Товчхондоо бол шинэ нийгмийн зохион байгуулалтад шилжиж орохдоо бид юуг яаж өөрчлөх ёстой юм бэ гэдэг хууль зүйн бодлогоо гаргаж ирсэн гэсэн үг. 2008 онд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас энэ хөтөлбөрт хяналт шинжилгээ хийсэн. Хууль тогтоомжийн шинэтгэл үндсэндээ хийгдэж дууссан. Харин цаашдаа одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилган хоорондын уялдаа холбоог хангах, өөрөөр хэлбэл хууль тогтоомжийг “цэвэрлэх” асуудлыг хийх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Энэ чиглэлээр Хууль зүй, дотоод хэргийн яам тодорхой ажлуудыг хийж, эхнээсээ УИХ-д өргөн мэдүүлээд байгаа.
-Давхардал, хийдэл, зөрчил гээд гурван зүйл хэлчих шиг болсон. Тодруулбал?
-Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиудад дүн шинжилгээ хийгээд үзэхэд хуулиуд хоорондоо шууд утгаараа нийцэхгүй, нэг хуулиас шууд хуулаад бичсэн, эсвэл байгууллагын эрх хэмжээг давхардуулж хуульчилсан нь их байдаг. Тэдгээрийг бүгдийг цэвэрлэнэ гэсэн үг. Харин хийдэл гэдэг нь хуулиар зохицуулах шаардлагатай харилцааг зохицуулаагүй байгааг хэлдэг.
-Энэ ажлыг хэр хугацаанд хийх бол?
-Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хууль гэж байдаг. Энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байгаа. Хэрэв хуулийн төсөл батлагдвал цэвэрлэгээний ажил хийгдэх эрх зүйн орчин бүрдэх юм. Бид 2-3 жилийн дотор хууль тогтоомжийн цэвэрлэгээг хийж дуусгана гэж төлөвлөж байгаа. Гэхдээ энэ ажил нэг амьсгаагаар хийгээд дуусах ажил биш, цаашид үргэлжлээд явна.
-Батлан гаргаж байгаа хуулийн чанар муу байгаа учир хууль хэрэгжихгүй байна гэсэн яриа гардаг?
-Нэгэнтээ хууль батлаад гаргасан бол түүнийг хэн ч гэсэн биелүүлэх үүрэгтэй. Хууль тогтоомжийн хэрэгжилт төрийн албадлагаар баталгааждаг. Ардчилсан нийгэм гэдэг бол хууль хэрэгждэг, хуульд захирагддаг нийгмийг л хэлдэг шүү дээ. Манайд нэг буруу хандлага байдаг. Ажил хийхгүй байгаа, алдаатай зүйл гаргасныхаа бурууг хууль руу чихдэг. Ялангуяа хуульч мэргэжлийн хүмүүс өөрсдөө хуулийг буруутгадаг, харлуулах гэж оролддог. Хуулийг яаж амьдралд зөв хэрэгжүүлэх вэ гэхээсээ илүү хуулийг яаж тойроод аргалаад гаргах вэ гэдэг аргыг нь түрүүлээд боддог. Ийм “гаж үзэгдэл” нэлээд газар авсан нь ажиглагддаг. Хуульчдын хувьд бол юуны өмнө хуулиа өөрчилье гэхээсээ хуулийг яаж амьдралд зөв хэрэгжүүлэх вэ гэдэгт санаагаа уралдуулах шаардлагатай байгаа юм.
-Хууль зүйн салбараа цогцоор нь харахгүй байна, бодлого байхгүй гэж яриад байгаа шүү дээ?
-Хүн болгон ч тэгээд байгаа юм байхгүй байх аа. “The law is reason free from passion” гэж хуулийн сургуулийн оюутан болоход заадаг үг байдаг. “Хууль бол хүний сэтгэлийн хөдөлгөөнөөс ангид логик учир шалтгаан юм шүү” гэж орчуулж болох юм. Хуулийн салбар бол асуудалд сэтгэлийн гэнэн хөөрөл, хөдөлгөөнөөр хандаад улс төржүүлээд байдаг салбар биш. Хэрэв ийм байдлаар хандах юм бол улстөрчид биш ард түмэн л хохирогч болж үлдэнэ.
Харин бодлого бол тодорхой. Монгол Улсын Үндсэн хууль байна. Үүнд нийцүүлээд УИХ-аас батлан гаргасан Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр, Монгол Улсад Хүний эрхийг хангах хөтөлбөр, Монгол Улсын шүүх эрх мэдлийн стратеги төлөвлөгөө гээд баримт бичгүүд байна. Бодлогыг бол эдгээр баримт бичгүүд л зангидаж байдаг. 2002-2003 онд УИХ-аас Иргэний хууль, Эрүүгийн хууль, шүүхэд хэрэг маргаан шийдвэрлэдэг процессын хуулиудыг бүгдийг нь шинэчилсэн. Шүүхийн тухай, Прокурорын байгууллагын тухай хүчин төгөлдөр үйлчилж байна. Нарийн ярих юм бол хуулийн салбар шиг бодлого нь цэгцтэй нэг ч салбар байхгүй.
Бодлогын өөрчлөлт, шинэчлэл ярьж болно л доо. Гэхдээ хамгийн гол нь хүрсэн түвшнээсээ ухарч болохгүй. Намайг удаан алхаж байна гэж хүн хэлж магадгүй, гэхдээ би хэзээ ч хойшоо буцаж алхдаггүй гэж үг байдаг даа. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлыг зөв үнэлж дүгнэх, цаашдын арга замаа зөв тодорхойлох хэрэгтэй. Хоосон хийсвэрлээд, асуудалд зөвхөн шүүмжлэх байр сууриас хандах нь ажилд тустай зүйл яавч биш.
-Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Цагдаагийн байгууллагын тухай эсэргүүцэлтэй тулгарсан?
-Засгийн газар Цагдаагийн байгууллагын тухай хуулийг УИХ-д өргөн бариад бараг жил өнгөрч байна. Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуулийг анх 1993 онд баталсан. Тэр үес хойш нийгмийн харилцаа их өөрчлөгдсөн. Хуулийн зохицуулалт бүхэлдээ нэлээд хуучирсан байсныг шинэчлэн найруулж УИХ-д өргөн бариад байгаа. Цагдаагийн байгууллагын тухай хуулийг зайлшгүй шинэчлэх практик хэрэгцээ, шаардлага бол тодорхой. Үнэндээ Ерөнхийлөгчөөс санаачилж байгаа Шүүхийн шинэтгэлтэй нийцэхгүй байна гээд байгаа. Ажлын хэсэг нь хуралдахгүй хойшлоод байгаа шүү дээ. Мөн Өмгөөллийн тухай хуулийн өргөн мэдүүлээд УИХ-аар хэлэлцүүлж байна. Өмгөөллийн тухай хууль, Цагдаагийн байгууллагын тухай хуультай адил нөхцөл байдалд орж байх шиг. Хэзээ нэгэн цагт гаргаж ирэх гээд байгаа шинэтгэлтэй нийцэхгүй байна гээд төрийн ажлыг саатуулж болохгүй. Удахгүй ажлын хэсэг нь хуралдаж, хуулийн төслийг УИХ-аас хэлэлцэн шийдвэрлэнэ байх гэж найдаж байна.