gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     4.11
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 12
Зурхай
 4.11
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 4.11
Валютын ханш
$ 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Юан ам.долларын эсрэг 6 хувиар суларсан бол төгрөг нэг хувиар суларчээ

Б.Чимэг
Эдийн засаг
2019-09-11
2
Twitter logo

Өнөөдрийн байдлаар нэг ам.доллар 2674 төгрөгтэй тэнцэж байна. Энэ оны хоёрдугаар сараас хойш ам.долларын үнэ тасралтгүй өссөөр байна. Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин “Энэ онд юан ам.долларын эсрэг 6 хувиар суларсан бол төгрөг 1 хувиар суларсан. Олон орны мөнгөн тэмдэгт ам.долларын эсрэг суларсан. Харин төгрөг цаашид чангарах төлөвтэй байна. Учир нь импорт өнгөрсөн оныхоос буурсан” гэв.

Манай гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн оноос ашигтай гарсаар байна. Гэвч үйлчилгээний тэнцэл, анхдагч орлогын урсгал данс алдагдал хүлээсэн хэвээр байгааг Төв банкнаас мэдээлэв.

Хөрөнгө оруулалт, гадаад санхүүжилтийн тухайд энэ онд нийт 700 орчим сая ам.долларын гадаад зээл хүлээн авах төлөвлөгөөтэй. Өнгөрсөн долдугаар сард Дэлхийн банкны Захирлуудын зөвлөл хуралдан, манай улсад 100 сая ам.долларын зээл олгох шийдвэр гаргасан юм. УИХ зээлийн гэрээг соёрхон баталснаар зээл хүлээн авах боломжтой болно.

ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр Японы Засгийн газраас 850, БНСУ-ын Засгийн газраас 500 сая ам.долларын зээлийг тус тус авах ерөнхий хэлэлцээнд хүрсэн юм. Гэвч өнөөг хүртэл зээлийн шугамыг нээгээгүй, Шинэ нисэх буудлын менежментийн баг тодорсны дараа Японы Засгийн газраас олгох зээлийн хэлэлцээрийг байгуулахаар хойшлуулаад байв.  

Тэгвэл “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК-г Концессийн гэрээний дагуу долдугаар сард байгуулсан. Монголын тал тус компанийн 49, Японы консорциум 51 хувийг тус тус эзэмшинэ. Менежмент шилжүүлэх концессын гэрээнд Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Като Такаяо нар гарын үсэг зурсан. Тэгэхээр Японы ЖАЙКА байгууллагаас олгох зээлийг удахгүй авах хүлээлттэй байна.

Гадаад валютын орох урсгал ам.долларын ханшид мөн чухал нөлөө үзүүлдэг. Уул уурхайн салбарын буюу Оюу толгой төслийн хөрөнгө оруулалт хэвийн үргэлжилж байгаа юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан