УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр Арбитрын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга болон түүнтэй холбогдож өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр Арбитрын тухай хуулийг шинэчлэхийг дэмжиж байгаа боловч тус хуулийн төсөлтэй дагалдаж орж ирсэн Газрын тухай, Банкны тухай, Газрын тосны тухай, Эрчим хүчний тухай, Харилцаа холбооны тухай хуулийн төслүүдийг энэ хэвээр баталбал Монгол Улс хохирох эрсдэл өндөр гэдгийг анхаарууллаа.
Учир нь тус хуулиудад нэмэлтээр “Арбитрийн хэлэлцээртэй байвал арбитраар, өөр тохиолдолд шүүхээр шийдүүлнэ” гэдэг өгүүлбэр гэж заажээ. Арбитрийн хэлэлцээр гэдэг нь Арбитрийн тухай хуулийн 2.1.3-т “Арбитрийн хэлэлцээр байгуулах үед уг хэлэлцээрийн талууд өөр өөр улсад үйл ажиллагаа явуулж байгаа бол олон улсын арбитрийн маргаан гэж үзнэ” гэж заасан байгаа.
“Би өмнөх Засгийн газрын үед байнгын хороон дээр Арбитрын хуулийн ажлын хэсгийг ахалж явсан. Тухайн үед гадны компаниуд манай улсын шүүх, арбитраар асуудлаа шийдүүлэх сонирхолгүй байдаг нь ажиглагдсан. Гэтэл одоогийн энэ хууль нь тэдний хүсээд байгаа зүйлийг багтаасан, тэдэнд боломж олгож байна” хэмээн УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэллээ.
Монгол Улс өнгөрсөн хугацаанд “Хан ресурс”-ын маргаанаас болж, 300 сая ам.долларын өрөнд орсон. “Буян” компанийн захирал Б.Жаргалсайханы “Марубени”-тай холбоотой асуудлаар Засгийн газар олон улсын Арбитрт дуудагдаж байсан. Монголын тал нөхөн төлбөрт унаагүй боловч өмгөөллийн зардал гэж тодорхой хэмжээний зардал гаргасан. Тийм учраас энэ хуулийг батлахаас өмнө маш сайн анхаарал хандуулмаар байна гэв.