gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     9.19
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 16
Зурхай
 9.19
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 9.19
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ФОТО: Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засвар, шинэчлэлтийн ажил хэрхэн үргэлжилж байна вэ

О.Хандмаа
Нийслэл
2022-06-28
65
Twitter logo
О.Хандмаа
65
Twitter logo
Нийслэл
2022-06-28
ФОТО: Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засвар, шинэчлэлтийн ажил хэрхэн үргэлжилж байна вэ 2022.06.28

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахтай холбогдуулан Төв цэнгэлдэх хүрээлэнг засаж, шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Тухайлбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчдийн 10.500 ширхэг сандлыг шинээр сольж буй талаар мэдээлсэн.

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 28-ны 15:00 цагийн үед биднийг очиход Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбайн гол хэсэгт наадмын үйл ажиллагааны жагсаалын бэлтгэлийг базааж, нөгөө хэсэгт шинэ сандлуудыг суурилуулж, хана арчиж, шал шүүрдэж, хаашаа ч харсан тун завгүй ажиллацгааж байв.

Бид засвар, шинэчлэлтийн ажил хэдэн хувьтай үргэлжилж буйг мөн засвар шинэчлэлтэд хэчнээн төгрөгийг аль төсвөөс зарцуулж буйг тодруулах гэсэн ч Төв цэнгэлдэх хүрээлэнгийн мэдээлэл өгөх эрх бүхий албан тушаалтнууд нь хуралд явсан тул тайлбар өгөх хүн байсангүй.

Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мөн эл асуудлаар мэдээлэл авахыг хүсэхэд нэгдсэн журмаар маргаашаас олон нийтэд мэдээлэл хүргэнэ хэмээлээ.

Хотын дарга Д.Сумъяабазар “2014 онд хуучин модон сандлуудыг шинэчилж хүн бүр тусдаа суух боломжтой, хуванцар түшлэгтэй сандлаар сольсон байсан. Тэр цагаас хойш засвар шинэчлэлтийн ажил хийгдээгүй . Харин энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэн болон орчны тохижилтыг бүрэн хийж байна. Тохижилтын ажил ирэх долоо хоногт бүрэн дуусна” хэмээн мэдэгдсэн.

Түүнчлэн тэрбээр цахим хаягтаа "Төв цэнгэлдэх хүрээлэнд эрэгтэй 30, эмэгтэй 30 бие засах газрыг шинээр байрлуулж байгаа" гэж бичжээ.

Төв цэнгэлдэх хүрээлэн 105 x 68 м талбайтай бөгөөд 1958 онд байгуулагдсан. Төмөр бетон болон тоосгон холимог хийцтэй бөгөөд 12,500 хүний багтаамжтай.

Гэрэл зургуудыг: Г.Өнөболд

Гэрэл зургуудыг: Г.Өнөболд

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан