Төмөр, чулуу, хуванцар гээд хогийн сав янз бүр. Хэмжээ дамжаа нь ч өөр өөр. Сонин содон хийцтэй нь байх ч тэглээ гээд түүнд цэцэг тарихгүй, хог хаяна. Тэгвэл бүхэл бүтэн улсыг хогийн сав болгосон гээд төсөөл дөө. Энэ улсад хогийн сав дотор амьдарч хог хаягдал иддэг элдэв шавьж, бичил биетэн, нян, вирус бүгд бий. “Хогийн сав” улсын иргэд нь хог иддэг хорхой шавьж гэсэн үг. Уг нь энэ улсыг Монгол гэдэг байсан юм. Хоёр талд нь байдаг их гүрнүүд ийшээ хамаг новшоо хаясаар хогийн сав болжээ.
Өмнөд хөршид нь үйлдвэрлэл хүчээ авч, тэр хэрээр хөгжил дэвшлийн гор болсон химийн бодис, хуучирч хоцрогдсон техник технологи, муудсан хүнс гээд хэрэгцээнээс гарч, адлагдсан бүгдээ хаях газар хэрэгтэй болсон. Хүн гэртээ хог хаядаггүй. Гадаа явж байхдаа бол зажилсан бохь тамхины иш, жимсний хальс, чихрийн цаас гээд хамаг хэрэггүй бүхнээ хаа тааралдсан газартаа хайргүй хаядаг.
Үүн шиг л урд хөрш нь хаягдал төмөр боловсруулах хоцрогдсон технологитой үйлдвэрээ Монголд эхлээд хаясан. Үйлдвэр ч гэж дээ, дундад зууны үеийн төмрийн сэг. Юм үзсэн хүнд бол үйлдвэр гэж хэлэхээс ичмээр. Бээжин хот утаандаа манарч, уушиг нь сэвтээд ирэхэд хаягдал төмрийн хамаг үйлдвэрээ хааж, нүүлгэсэн. Гурван зуун жилийн түүхтэй, хожим хойчдоо үнэт үзмэр болж мэдэхээр том үйлдвэрээ хүртэл хайрлаагүй юм. Нэг л өдөр тэр олон хогийг базаад шидэхэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар тосоод авлаа.
IV цахилгаан станцын дэргэд “Ши Фа” хэмээх төмрийн үйлдвэрт тэсрэх бодис дэлбэрч, Улаанбаатарын иргэдийг лаатай ханьсахад хүргэх шахсан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Ханчансаа”, “Хос чандмань”, “Ван Шин Да”, “Луншань Чуай”, Вэй Еэ Монгол”, “Хэшин”, Жинхө” гээд олон үйлдвэрийг шалгаж, хууль дүрэм зөрчин, хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буйг тогтоож, хаалга үүдийг нь лацдан, цахилгааныг нь тасалдаг ч үйл ажиллагааг нь зогсоож хүчирдэггүй байв.
Нийслэлийн Засаг дарга захирамж
гарган төвлөрсөн суурин газарт төмөрлөгийн үйлдвэрлэл эрхлэхийг хориглосон ч
бас л дийлээгүй. Болохоо байгаад ТЕГ-ын нийслэл дэх газар хүртэл энэ ажилд
оролцсон.
Эх орноосоо хөөгдөж ирээд бусдын нутагт хаан шиг тухалчихсан ийм хог хаягдал
зөвхөн энэ биш ээ. Хоол нэртэй хор үйлдвэрлэгч, саун хаягтай янхны газар, авто
засварын газар гэх аваарын амбаар Улаанбаатараар дүүрэн. Сүүлийн үед барилга
нэртэй авс бөөн бөөнөөр нь босгож байна. Мөнгөн ус, цианит натри гээд бидний
сонсохоос ч айдаг болсон химийн бодис бас л урд зүгийн хаягдал.
Алтны тээрэм гээч зүйл сүүлийн таван жилд Монголоор дүүрчээ. Энэ бол өмнөд хөршид өнгөрсөн зууны эхэн үед хэрэглэж байсан эд. Хоцрогдсон технологио монголчуудад шахаж, хог дээр хаях зүйлээ бидэнд үнэ хүргээд худалдчихдаг тэд хаягдал төмрийн гологдол үйлдвэрүүдээр Улаанбаатарыг дүүргэж чадсан шигээ алтны тээрмээ ч Монголд хэрэгцээт бараа болгож дөнгөсөн.
Үүнийг гаальтай машинд ачаад оруулаад ирдэг байв. 2007 оны тавдугаар сарын 14-нд ийм нэг тээрмийг Замын-Үүдийн гаалийн боомтоор оруулж иржээ. Зорчигчийн барааны гаалийн бүрдүүлэлтийн 0057631 дугаартай хуудсан дээр уг тээрмийг 400 мянган төгрөгийн үнэтэй, шавар зуурагч машин гэж бүртгэсэн байна. 4-6 тонн жинтэй, “гахай”-нд багтахгүй бул хар төмрийг нууцаар оруулж ирэх арга байхгүй. Гэхдээ л яаж ийгээд тэр хогийг манай улс руу зөөж хаясаар, нинжа нарын гол багаж болгож дөнгөсөн л юм. Хоёр сарын өмнө говь болон төвийн аймгуудаас ийм 100 гаруй тээрэм хурааж, Дарханы төмөрлөгийн үйлдвэрт тушаасан.
Үйлдвэр үйлчилгээний энэ мэт хог хаягдлаас гадна хугацаа дууссан, хор болох хүнс Монголоор хахаж цацаж байна. Мэргэжлийн хяналтынхны нээлттэй хаалганы өдрөөрөө гаргадаг хуурамч барааны үзэсгэлэнг сонирхоод үзээрэй. Бидний ходоодыг хаягдал боловсруулах үйлдвэр гэж харийнхан санадаг бололтой. Хачигтай алим, бромтметил хэмээх хортой бодистой гадил, шимэгч хорхойтой чихэр гээд санаанд оромгүй зүйлсээ өөрсдөө идэхгүй монголчуудад мөнгөөр худалдчихдаг юм билээ.
Хойд хөршийн хаягдал ч их бий. Жимсний өттэй компот, хүний биед уусдаггүй масло гээд тоочвол урт жагсаалт гарна. Хойд зүгээс манайд хаядаг хогны дийлэнхийг эм эзэлдэг. Тэндээс зөөж буй эмийн 80 хувь нь хуурамч, хугацаа дууссан байдгийг мэргэжлийн хяналтынхан тогтоожээ. Хаягдал идэж, хог ашиглаж, новшин дунд амьдарсаар өвчин тусахад уух эм, тариа нь хор. Хогийн сав болсон хөөрхий эх орныг маань хэн цэвэрлэнэ гэж хүлээх вэ.
Х.Болормаа