gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     25
  • Зурхай
     6.19
  • Валютын ханш
    $ | 3579₮
Цаг агаар
 25
Зурхай
 6.19
Валютын ханш
$ | 3579₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 25
Зурхай
 6.19
Валютын ханш
$ | 3579₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Цэргийн ангийг "залгисан" түүнийг мангасаас өөр юутай зүйрлэлтэй нь билээ

Улс төр
2008-04-22
0
Twitter logo

"Сайн хүний нэрийг гурав худалдаж иддэг" гэдэгчлэн М.Сономпил, бурхан болсон сайн ахынхаа буянд улс төрд "ногоон" гэрлээр орж ирсэн цаг саяхан. Гэвч тэрбээр улс төрд орж ирсэнээсээ хойш гавьяа байгуулахаасаа илүүтэйгээр гай тарьсан нь их. М.Сономпил, Ц.Батаа, үнэг гурав нийлж байгаад Батлан хамгаалах яамны сүүлийн ганц нисдэг тэрэгний маанийг "уншсан" болохыг уншигч авхай та лав тодхон санаж байгаа биз ээ. Нисдэг тэрэг унагаж, осолдуулсан хэргийн эзэд болох УИХ-ын эрхэм гишүүн Ц.Батаа, Батлан хамгаалахын сайд асан М.Сономпил нар ямар нэг ял зэмгүй өнгөрсөн. Дархан-Уул аймгаас УИХ-д сонгогдсон М.Сономпил энэ зэргийн хэргээс мултрах сүйхээтэй нэгэн. Энэ байтугай батлан хамгаалахын анги салбарыг наймаалчихаад гэм зэмгүй өнгөрсөн удаатай. Тэрбээр БХЯ-ны мэдэлд байдаг Барилгын 182, 022-р ангиудыг дур мэдэн зарж орхисон. Зараад зогсохгүй зарсан мөнгөөрөө Дархан дахь хувийн компаниа санхүүжүүлсэн гэдэг. Бараг л багахан сум гэмээр Барилгын ангийг хувьчлах нэрээр өөрийн найз нөхдөдөө тараан өгсөн талаар "Монгол Улс Барилгын цэрэггүй болов" гэж бичиж байлаа. Гэхдээ хэвлэлүүд хэчнээн бичээд ч үр дүнд хүрээгүй юм даг. Түүний "Цэргийн инженерийн төрийн өмчит үйлдвэрийн газар буюу одоо хувийн өмчит болсон Барилгын цэргийн 182 дугаар ангийг 500-хан сая төгрөгөөр арилжсан явдлыг луйвар гэхээс өөр юу гэхэв. Энэхүү хууль бус хэрэгтэй хамгийн их тэмцсэн, хэл ам хийсэн газар бол Батлан хамгаалах яамны харьяа Барилгын цэргийн ангийн Ахмадын нэгдсэн хороо. "М.Сономпил анх хоёр тэрбум 133 сая төгрөгөөр үнэлэгдэж байсан Барилгын цэргийн ангийн обьектыг өөрийн найзууддаа авч өгөхийн тулд үнийг нь зохиомлоор унагасан. Ингэснээр хоёр тэрбум 133 сая төгрөгийг 800 сая төгрөгийн үнэтэй болгоод, дараа нь "хэт өндөр" үнэлсэн учир зарагдахгүй байна гэсэн шалтгаанаар 500 сая төгрөгөөр өөрийн найз, Дархан-Уул аймгийн "Сэргэн мандалт" компанийн захирал Төмөрхуягт авч өгсөн.

Төмөрхуяг нь М.Сономпилын дотны найз, хамтарч ажилладаг итгэлтэй хүн нь болохыг бидний цуглуулсан баримт нотолж байгаа" хэмээн тэдгээр ахмадууд мэдэгдэж байсан. Харамсалтай нь "Сэргэн мандалт" компаниас шилжүүлсэн 500 сая төгрөг нь Батлан хамгаалах яамны данс руу орж ирэлгүй "төөрсөн" бөгөөд 330 дугаар анги буюу олонд Элитийн хэмээн нэрлэгддэг ангийн засварын ажилд хэрэглэгдээд дууссан юм байх. Тэгэхээр бүхэл бүтэн нэг ангийн үнээр нөгөө ангийнх нь засварыг хийсэн сайдын сүйхээтэйг гайхаад баршгүй. Бүхэл бүтэн цэргийн ангийг торох юмгүйгээр "залгисан" түүнийг мангасаас өөр юутай зүйрлэлтэй нь билээ.

С.Сономпил гишүүний холбогдсон хэрэг үүгээр зогсохгүй. "Глоб кредит" хадгаламж зээлийн хоршооноос нэг тэрбум 950 сая төгрөгийг зээлсэн гэдэг. Мөнгө зээлэх нь хууль бус үйлдэл биш л дээ. Гэхдээ хамаг учир нь зээлсэн мөнгөө эргүүлж өгөөгүйд л байгаа юм. Хадгаламж зээлийн хоршоод ээлж дараалан дампуурч байх үед "Глоб кредит" ХЗХ-ны бүх санхүүг тэмдэглэсэн компьютер нь "алга болчихож". Харин алга болсон компьютер олдоход хард диск нь байсангүй. Ингээд л тус компьютерт хадгалагдсан бүх баримт устаж, бас өртэй хүмүүсийн нэрс алга болох дүйвээнээр М.Сономпилийн нэр ч мөн арчигдаж. Хамгийн гол нь М.Сономпилийн нэг тэрбум 950 сая төгрөгийг "Глоб кредит" ХЗХ-ноос зээлсэн тухай мэдээлэл тус компьютерт хадгалаастай байсныг олон хүн гэрчилдэг ч ямар ч арга байдаггүй талаар тус хоршооны хохирогчдын эрхийг хамгаалах хорооны тэргүүн Алтайбаатар, гишүүн Баттөр, Цогбадрах нар гэрчилдэг. Тиймээс цагдаагийнхан эрхэм гишүүнээр зээлсэн мөнгийг нь эргүүлж төлүүлж чадаагүй юм.

Ингээд зогсохгүй. Тэрбээр "Залуу Монгол" ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг нэгэн. Түүний үүсгэн байгуулсан энэ компани пиво үйлдвэрлэж монгол залуусыг элэгний өвчтэй болоход хувь нэмрээ оруулаад зогсохгүй тамхи импортлож уушгийг нь хордуулах үйлсэд чамгүй хувь нэмрээ оруулж байгааг хэн хүнгүй мэдэх хойно нуршаад яахав. Харин тэрбээр хэчнээн сүйхээтэй ч энэ удаагийн сонгуульд унах нь бараг тодорхой болоод байгаа аж. Учир нь Дарханчууд түүний тарыг таньсан учраас ам муутай болсон гэдэг юм билээ. Тэрбээр Батлан хамгаалахын сайд байхдаа Дархан-Уул аймгийн Хонгор суманд очиж ажиллаж байжээ. Тухайн үед Хонгор сумын иргэдтэй уулзаж химийн бодист хордсон тухай нь баахан яриулж, ойлгосон царай гаргаж байгаад Улаанбаатар руу буцаж. Гэвч мань сайд нийслэлд ирмэгцээ зангаа хувиргаж нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Дарханаас сонгогдсон Их хурлын гишүүний хувьд Дархан-Уул аймагт ажиллаад ирлээ. Мэдээж Хонгор сум нэлээд анхаарал татсан асуудал болчихсон нь үнэн. Намайг очихоос өмнө Эрүүл мэндийн яамны эмч нар мөн манай Батлан хамгаалах яамны цэргийн төв эмнэлэгийн эмч нар Хонгор сумын бүх иргэдэд үзлэг шинжилгээ хийсэн. Шинжилгээг зөвхөн Монголдоо биш Хятад, Солонгосын лабораторид хийсэн. Шинжилгээгээр цианит натри, мөнгөн усны хордлого илрээгүй.

Хонгорын ард иргэдийн нэг хэсэг нь бид ямар нэг хоронд хордоогүй гэсэн бодолтой байхад нэг хэсэг нь цианит натри, мөнгөн усанд хордчихсон байхад эрх мэдэлтнүүд нуун дарагдуулж байна гэсэн бодолтой байна лээ. Үнэндээ бол Хонгор даяараа хордсон юм байхгүи шүү дээ. Хонгор сумын нийт 2400 иргэд хордсон юм шиг улс төржүүлээд байгаа нь зохимжгүй. Өнөөдрийн байдлаар 5-6 хүнд хордлого илэрсэн. Тэд бол тухайн үйлдвэрт сүүлийн гурван жил ажилласан хүмүүс" хэмээн ярьсан нь хордсон Хонгорчуудын төдийгүй Дарханчуудын итгэлийг алдахад нь нөлөөлсөн гэдэг юм билээ. Мань эрийн нэр хүнд унах болсон шалтгаан ганц энэ биш. Дарханд амласан зүйлээ ажил хэрэг болгоогүйгээс гадна багийн Засаг дарга нарынхаа гарыг хүндрүүлж байгаа нь энэ гээд баахан хуучин компьютер бэлэглэсэн нь ажиллахгүй шившигээ тарьсан гэдэг. Батлан хамгаалахын сайд байхдаа цэргийн ангиудад хог шахсан гэх мэтээр М.Сономпилийн булхай дуусахгүй.

Н.Тунгалаг 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан