gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     9.07
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 15
Зурхай
 9.07
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 9.07
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Шууд мэдээ
  Буцах

ЧУУЛГАН: Эдийн засгийн эрсдэл өндөр байхад төсвийн алдагдал, зарлагыг нэмэх нь эрсдэлтэй сонголт

Э.Энхмаа
Улс төр
4 цаг 31 минутын өмнө
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс
Мэдээллийг Шууд хүргэхээр Gogo баг ажиллаж байна.

  14 цаг 15 минут
2026.09.07

УИХ-ын 2026 оны ээлжит бус чуулган өнөөдөр эхэлж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж эхэллээ.

  14 цаг 16 минут
2026.09.07

  14 цаг 35 минут
2026.09.07

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д танилцууллаа. Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Улсын Их Хурлын дарга,
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Өнөөдөр үнийн өсөлт монгол өрх айл, монгол хүний цалин орлого, халаас хэтэвчийг тэмтрэн нимгэлж байна. Үнийн өсөлтийн шуурганд айл өрх, ард иргэд, аж ахуйн нэгж бүгд өртөн хохирч байна. Тэр дундаа тэтгэврээс өөр орлогогүй ахмад настнууд, цалингаараа амьдардаг  эмч, багш, төрийн үйлчилгээнийхэн илүү ихээр өртөн хохирч байна. Эрчим хүчний өртөг тарифын өсөлтийг өрхийн үүдээр оруулахгүй байх, цахилгаан станц, шугам сүлжээгээ засаж шинэчлэх хэрэгцээ шаардлага тулгамдаж байна.  

Дэлхийн дэг журам өөрчлөгдөж, цаг төр үймэрч, эрчим хүч, энергийн хомсдол, олон улсын худалдаа, тээвэр, нөөц хангамж доголдож байгаа ч Монгол төр, Монгол Улсын Засгийн газар монгол хүнээ хамгаалахын төлөө чадах бүхнээ хийх ёстой. Дэлхийн байдлыг Улаанбаатарт шийдэхгүй ч Та бидэнд шалтаг тоочин суух эрх байхгүй. Манай улсын эдийн засаг гадаад хүчин зүйлсээс хараат, дархлаагүй эмзэг байгаагийн хэрээр Та бид монгол хүнийхээ төлөө Монголын төрд тоо бодож, тодорхой шийдвэр гаргах өндөр үүрэг хариуцлагатай билээ. 

Та бид дэлхийд хамгийн тодорхойгүй байдал хамгийн тодорхой хэвээр байгаа цаг үед улс орон, ард түмнийхээ ирэх жилийн ахуй амьдралыг төсөөлөн төлөвлөхөөр энэ танхимд цуглаад байна. 

Энэ бүх тулгамдсан сорилтыг туулж давах бодит хэрэгцээ шаардлагад үндэслэн, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын эрхэм гишүүд Та бүхэнд танилцуулж байна. 

Энэ удаагийн төсвийн хүрээний мэдэгдлийн өөрчлөлт бол орон нутгийн төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийн тодорхой хэсгийг хүнээ бодож, хүндээ зориулах үндсэн ганц зорилготой. Үүний хамт төсвийн сахилга бат, тогтвортой байдлаа бататган бэхжүүлэх бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тусгалаа. 

Орон нутгийн төсвийн өмнөх оны ашиглаагүй үлдэгдэл сүүлийн гурван жилд 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдэж, 2026 оны байдлаар 2.8 их наяд төгрөгт хүрээд байна. Иймд ашиглагдаагүй энэ эх үүсвэрээ хүнээ бодсон, хүндээ хүрэх зайлшгүй хэрэгцээт зардал болгохоор хуулийн төслөө боловсрууллаа. Орон нутагтаа нэгэнт эхэлсэн болон зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалтаа тасралтгүй үргэлжлүүлэхээр бэлтгэлээ. Иргэддээ зориулсан төрийн бүх үйлчилгээг хэвийн явуулах нөхцөлийг хангахаар давхар тооцооллоо. 

2026 онд орон нутгийн төсвийн өмнөх оны ашиглаагүй үлдэгдлээс 998 тэрбум төгрөгийг зарцуулах эрхийг нээж, үүнтэй уялдуулан төсвийн нийт зарлага болон алдагдлын хэмжээг 998 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгалаа. 

Үүнээс бусад төсвийн үндсэн үзүүлэлтүүдийн хэмжээг энэ удаад өөрчлөхгүй байхаар тооцсон болно. Засгийн газар төсвийн сахилга бат, тогтвортой байдлыг огтхон ч орхигдуулаагүй болно. 

Тодруулбал, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, төсвийн хүрээний мэдэгдлийн 9 үзүүлэлтэд 2024 оноос өмнө хэрэгжиж байсан “Нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ” болон “Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ” гэсэн хоёр үзүүлэлтийг нэмж  тусгалаа. 

Үүнтэй уялдуулан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан тусгай шаардлагыг өөрчлөн найруулж, уул уурхайн орлогыг дагасан төсвийн зардлын өсөлтийг хязгаарлах чухал ач холбогдолтой зохицуулалт тусган оруулсан гэдгийг онцлон хэлье.

Энэхүү өөрчлөлтөөр: 

1-рт, Төсвийн эх үүсвэрээ илүү үр өгөөжтэй, иргэндээ хүртээмжтэй ашиглах

2-рт, Хэрэгцээ шаардлагатай хөрөнгө оруулалтаа зогсоохгүй үргэлжлүүлэх

3-рт, Төсвийн сахилга бат, тогтвортой байдлыг хангах эрх зүйн орчныг бэхжүүлэх зорилгыг хангах болно

Эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн өөрчлөлт нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагуудыг бүрэн хангасан болно.  

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн, шийдвэрлэж өгөхийг хүсье.

Засгийн газраас Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай болон Төсвийн тогтвортой байдлыг тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд хийсэн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг танилцууллаа.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайхан, Засгийн газрын дэвшүүлсэн зорилго, хүрэх үр дүн нь өнөөгийн эдийн засаг, нийгмийн бодит шаардлага байж болох ч Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн гол зохицуулалтад өөрчлөлт оруулах, төсвийн зарлага алдагдлыг тус тус 1 их наядаар нэмэгдүүлэх, инфляцын төлөөллийг 1 хувиар нэмэгдүүлсэн зэрэг гол өөрчлөлтүүдийг тусгасны үр дүн юу байхыг хуулийн төсөлд бүрэн харуулаагүй нь гол анхаарах зүйл хэмээн үзэж байна. 

Гол дүгнэлтүүд,
1. Эдийн засгийн эрсдэл өндөр байгаа үед төсвийн алдагдал, зарлагыг нэмэгдүүлж байгаа нь эрсдэлтэй бодлогын сонголт юм. Эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй үед хийж буй төсвийн тэлэлт нь төсвийн орлого, зарлагын уул уурхайн салбараас хамаарах хамаарлыг улам нэмэгдүүлэх, орлого дутагдах, зарлагаа гүйцэхгүй болох эрсдэлтэйг анхаарах шаардлагатай.

2. Төсвийн тогтвортой байдлын шаардлага алдагдаж байна. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан