Украйны уран бүтээлчид лесби бүсгүйчүүдийн хайр дурлалын түүхийг өгүүлсэн нэгэн уран сайхны киног бүтээжээ. Энэ бүтээл кино урлагт багагүй шуугиан тарина гэдэгт тэд итгэлтэй байна.
“Хязгааргүй хайр. Сафо” киноны зохиолыг эртний яруу найрагч Сафогийн нэгэн бүтээл дээр үндэслэжээ. Тэрээр бүр Христийн тооллын эхэн үед яруу найргуудаа туурвиж байсан бөгөөд түүний бүтээлүүд одоо хүртэл амьдарсаар байдаг нь ямар агуу их найрагч болохыг нь илтгэнэ. Түүнийг судлаачид жинхэнэ лесби бүсгүй байсан хэмээдэг. Учир нь түүний эмэгтэй хүнд зориулсан бичсэн яруу найргууд нь жирийн нэгэн найзын хэм хэмжээнээс давсан байдаг ажээ.
Киноны үйл явдал нь 1920-иод оны үеийн Грекийн Лесбос арал дээр өрнөх нэгэн хайрын тухай өгүүлнэ. Гол үйл явдал нь шинэхэн гэрлэсэн америк залуу хосууд болох Фил Сафо болон оросын цагаач археологичийн охин Хелен нарын хооронд үүссэн хайрын гурвалжин байх юм. Энэ хайрын гурвалжин эртний Грекийн яруу найрагч Сафогийн хайр дурлал, хүсэл тачаалын тухай хамгийн алдартай яруу найргийн нэгэн бүтээлийг өгүүлнэ. Киноны төгсгөлд өнгөрсөн болон одоо үеийн үйл явдал давтагдах ба гол баатар эмэгтэй эртний яруу найрагчийн амьдралын төгсгөлийг давтана.
“Хязгааргүй хайр. Сафо” кино нь Украйны шинэ кино студи “Ялта фильм”-ийн бүтээл бөгөөд киног Крымд бүтээжээ. Киноны гол дүрүүдийг америкийн залуу жүжигчид бүтээж туслах дүрүүдэд Грекийн жүжигчид тогложээ. Яг өнөөдрөөс эхлээд “Хязгааргүй хайр. Сафо” Украйны кино театруудад нээлтээ хийж байгаа ажээ.
О.Ариунбилэг