Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлын шийдвэрийг танилцуулж байна.
Мөнгөний бодлогын хорооны хараат бус гишүүн, МУИС-ийн багш Н.Батнасан: Бид өнөөдөр хуралдаад банкны заавал байлгах нөөцийн эх үүсвэрт өөрчлөлт оруулахаар шийдлээ. Энэ шийдвэр 2026.10.01-ний өдрөөс хойш үйлчилнэ. Банкуудын эрсдэл өмнөх үетэй харьцуулахад буурлаа. Банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээ, эрсдэл даах чадвар өссөн. Иймд банкуудын гадаад зах зээлээс татсан хөрөнгөд (зээл, бонд гэх мэт) тавих шаардлагыг макро зохистой бодлогын хүрээнд бууруулав.
360 хоногоос дээш хугацаатай, гадаад эх үүсвэрээс татсан хөрөнгийн 25 хувийг заавал байлгах нөөцөд хамруулан үзэх боллоо. Дэлхийн эдийн засгийн төлөв тодорхойгүй хэвээр байна. Гадаад санхүүжилтийн хүртээмж богино хугацаанд өөрчлөгдөж, мөнгөний урсгалын төлөвийг өөрчилж болзошгүй. Сүүлийн жилүүдэд гадаад санхүүжилтийн эзлэх хувь нийт зээлийн эх үүсвэр дотор өссөн.
Энэ нь санхүүжилтийн бүтцийн гадаад хамаарлыг нэмэгдүүлсэн. Иймд гадаад эх үүсвэрийг илүү урт хугацаатай, тогтвортой болгох, валютын болон хугацааны зөрүүг бууруулах шаардлагатай. Гадаад эх үүсвэрийг заавал байлгах нөөцөд хэсэгчлэн хамруулах шийдвэр гаргалаа. Энэ нь богино, дунд хугацаатай гадаад санхүүжилтийн сэдлийг бууруулах зорилготой. Мөн гадаад эх үүсвэрийг дэмжих бодлогын арга хэрэгсэл юм.
Банкуудын санхүүгийн мөчлөг илүү тэнцвэртэй болсон тул энэ шийдвэрийг гаргав. Монголбанкны хийсэн стресс тестийн үр дүнд томоохон сөрөг цочролын үед ч банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээ, эрсдэл даах чадвар нийт системийн хэмжээнд зохистой түвшинд байна. Цаашид макро орчин хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч бид дараагийн алхмаа тухай бүрд авна.
Хэвлэлийн хуралд Монголбанкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван оролцож байна. Тэрээр, гаднаас татсан эх үүсвэр нэмэгдсээр байна. Өнөөдрийг хүртэл энэ нөөцийг заавал байлгах нөөцөд хамруулан үздэггүй байв. Харин өнөөдрийн шийдвэрээр бид банкуудын гадаад, урт хугацаатай эх үүсвэр татах ажлыг дэмжсэн шийдвэр гаргалаа. Учир нь төгрөгийн ханшид ирэх дарамт гадаад зах зээлийн нөхцөл байдлаас хамаарч өсөж болзошгүй байна гэв.
Мөнгөний бодлогын хорооны өнөөдрийн шийдвэрийг 14 хоногийн дараа Монголбанкны цахим хуудаснаас дэлгэрэнгүйгээр унших боломжтой юм.