Монгол Улсаас ОХУ-д суугаа элчин сайд Ө.Энхтүвшингийн санаачилгаар Монголын соёл мэдээллийн төвийг байгуулжээ. 2023 онд ЭСЯ-ны дэргэд байгуулсан төвийг өргөтгөж, номын сан, соёлын болон түүхийн танхимтай болсон байна.
Москвад ажиллаж амьдардаг Монголчууд энд морин хуур, монгол бичиг, монгол хэлний болон шатар, төгөлдөр хуурын сургалтад хамрагддаг. Магистрт суралцаж буй монгол оюутнууд хөгжмийн хичээл заадаг байна. Мөн оюутнууд энд цуглан, хурлаа хийдэг болжээ.
Номын сандаа орос, монгол хэл дээр 5000 номтой. Монгол судлаач орос оюутнууд их ирж, ном уншдаг гэв. Түүхийн танхимд Москвад ажилласан үе үеийн элчин сайдууд, дипломатуудын гэрэл зургууд, тэдний цуглуулсан шаазан морьд болон арван жил элчин сайдаар ажилласан Ж.Самбуу гуайн сууж байсан ширээ, сандлыг байршуулжээ.
Манай улсаас ОХУ-д 4000 оюутан сурч байна.