gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     9.19
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 16
Зурхай
 9.19
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 9.19
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эрдэнэт хотын хүн ам 106 мянгад хүрч, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн ₮4 их наядыг давжээ

Б.Азбаяр
Улс төр
2026-07-23
Twitter logo

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Эрдэнэт хотод ажиллаж, хотын 50 жилийн ойд зориулсан баярын хуралд оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг Эрдэнэт хотод хүрэлцэн ирэхэд Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Мөнхбат, Засаг дарга Б.Зоригтбаяр нар угтаж, хотын төв талбайд Төрийн хүндэт харуул жагсав.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баярын хуралд оролцож, Эрдэнэт хот байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүллээ. 

Тэрбээр, Монгол, Оросын ард түмний анд нөхдийн ган бат найрамдлын бэлгэ тэмдэг, хамтын ажил хөдөлмөрийн талбар болсон Эрдэнэт хот өнгөрсөн 50 жилийн хугацаанд улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, спорт, соёл урлаг, аж үйлдвэрийн томоохон төв болон хөгжсөөр байгааг тэмдэглэлээ.

1960-аад оны эхээр Монгол, Чехословак, Зөвлөлтийн геологичдын хамтын ажиллагаа, судалгаа шинжилгээний үр дүнд “Эрдэнэтийн овоо” ууланд зэс-молибдений дэлхийн хэмжээний ордын нөөцийг илрүүлж, Монгол Улсын уул уурхайн хөгжлийн шинэ хуудсыг нээсэн түүхтэй.

Энэхүү ордыг түшиглэн 1974 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Эрдэнэт хороо байгуулагдаж, улмаар 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Эрдэнэт хот болгон зохион байгуулсан юм.

Анх 1600 орчим өрх, 7800 гаруй хүн амтай байгуулагдаж байсан Эрдэнэт хот өнөөдөр 30 мянга гаруй өрхтэй, 106 мянган суурин хүн амтай болж, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн нь 4 их наяд төгрөгийг давсан байна.

Монгол Улсын баатар Эрдэнэт үйлдвэр, эрдэнэтчүүд хагас зуун жилийн хугацаанд улс орныхоо нийгэм, эдийн засгийн ачааны хүндийг үүрэлцэж, цар тахлын үед ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, цаг ямагт амжилтаа бататган ахиулж ирснийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цохон тэмдэглэлээ.

Төрөөс “Оюутын орд”-ын нөөцийг шинэчлэн баталж, Эрдэнэт үйлдвэрийн насжилтыг дахин 30-50 жилээр уртасгасан нь Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотын хөгжлийн шинэ боломжийг нээх ирээдүйн үнэт баталгаа болсныг онцоллоо.

Мөн Үйлдвэрлэл, инновацын төв болох “Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр” барих мега төслийг хуульчлан баталснаар Эрдэнэт хот зөвхөн түүхий эд олборлогч биш, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг дэлхийн түвшний металлургийн төв болон хөгжих эхлэл тавигдсаныг дурдав.

Монголын ард түмний тусгаар тогтнол, бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн хагас зууны түүхийг хөдөлмөр бүтээл, амжилт үйлсээрээ манлайлсан Эрдэнэт хотын нийт айл өрх аз жаргалаар бялхаж, хүн бүр эрүүл энх, амжилт бүтээл дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан салбар салбарын манлайлагчид төрийн дээд цол, одон, медаль хүртээв.
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:

  • “Нүүдэлчин групп” компанийн зөвлөх Дарьсүрэнгийн Дэмбэрэлдорж,

Гавьяат багш цолоор:

  • “Орхон” цогцолбор сургуулийн ахмад багш Дэнзэнгийн Норовсүрэн,

Гавьяат агрономич цолоор:

  • Орхон аймгийн Жаргалант сумын ахмад агрономич Дамдинсүрэнгийн Цэенрэгзэн,

Хүний гавьяат эмч цолоор:

  • Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Нярайн тасгийн эрхлэгч, нярайн эмч Мажигсүрэнгийн Баттуяа,

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:

  • Төр, захиргааны ахмад ажилтан Гун-Аажавын Даваа,

Гавьяат механикжуулагч цолоор:

  • “Эрдэнэт хивс” компанийн механик инженер Дашдаваагийн Батбаяр,

Гавьяат жүжигчин цолоор:

  • “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгын дуучин Сампилдондовын Ариун-Эрдэнэ,

Сүхбаатарын одонгоор:

  • “Хүчит арслан” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал, Монгол Улсын гавьяат тээвэрчин Нандийн Дарам,

Ерөнхий боловсролын “Эрдмийн сан” сургуулийн бага ангийн багш, Монгол Улсын гавьяат багш Монхоогийн Жавхлантуяа нарыг тус тус шагналаа.

Эх сурвалж: ЕТГ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан