Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ.
Энэ жилийн наадамд дархан аварга Г.Өсөхбаяр, Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, О.Хангай, улсын арслан Ц.Содномдорж, Б.Орхонбаяр, Х.Мөнхбаатар, Э.Оюунболд, Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва, Э.Батмагнай нарын тэргүүтэй 1024 бөх барилдаж буй.
Мөн улсын гарди тав, улсын заан 16, улсын харцага 25, улсын начин 76 цолтой бөх барилдаж байна. Улсын цолтой нийт 134 бөх нэгийн давааны барилдаанаа эхлүүлэв.