Нийслэлийн Соёлын Төв Өргөөний Хийлийн дугуйлангийн багш, сурагчид, АНУ-ын Нью-Йорк хот дахь дэлхийн сонгодог урлагийн тайз болох Карнеги Холлд "Special Venue Music Awards" олон улсын хөгжмийн наадамд амжилттай оролцсон байна. Нийслэлийн засаг даргын ивээл дор байдаг хийлийн тус хамтлаг нь олон улсын энэхүү нэр хүндтэй наадмын гуравдугаар байранд шалгарчээ.
Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр Нийслэлийн Соёлын төв өргөөний Хийлийн дугуйлангийн багш, сурагчдыг хүлээн авч уулзан, баяр хүргэжээ.
Элчин сайд Ө.Батбаяр, Та бүхний гаргасан энэ амжилт бол Монголын авьяаслаг хүүхэд, залуусын ур чадварыг олон улсын түвшинд харуулсан бахархам амжилт болохыг онцлоод багш, эцэг эхчүүдэд нь талархал илэрхийлж, сурагчдад цаашдын сурлага, уран бүтээлд нь өндөр амжилт хүсэн ерөөсөн байна.