gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.28
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.28
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Гэрэлт" төсөл 66 мянга гаруй сурагчид гэрэл асаав

Б.Азбаяр
Бизнес
5 цаг 55 минутын өмнө
Twitter logo

"Оюу толгой" компани зургаан жилийн өмнө алслагдмал дүүргүүдийн өсвөр үеийнхний сэтгэл зүй, нөхөн үржихүй болон бие бялдрын эрүүл мэндийг дэмжих зорилготой "Гэрэлт" төслийг санаачилж байв.

Сонгинохайрхан дүүргээс гараагаа эхэлсэн "Гэрэлт" төсөл цар хүрээгээ тэлж, нийт 25 ерөнхий боловсролын сургуульд хэрэгжлээ. Ингэснээр 66 мянга гаруй хүүхэд, эцэг эх төсөлд хамрагдаж, үр дүнг бүтээлцээд байна. 

Төслийг "Гүүд нэйборс Монгол" ОУТББ, "Эрүүл ирээдүйн эзэд" ТББ болон "Монголын Жюү жицүгийн холбоо"-той хамтран хэрэгжүүлж байгаа юм. "Гэрэлт" төслийн 2025-2026 оны хичээлийн жилийн үр дүнгээ дүгнэх үйл ажиллагаа 2025 оны тавдугаар сарын 27-ны өдөр боллоо.

Энэ үеэр "Эрүүл ирээдүйн эзэд" ТББ-аас төслийн дөрвөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд явуулсан судалгааны үр дүнгээ танилцуулсан юм. Судалгаанд 8-12 дугаар ангийн 1000 гаруй сурагч хамрагдсан бөгөөд "Гэрэлт" төсөлд хамрагдсанаар нөхөн үржихүйн эрүүл мэнд, тэр дундаа жирэмслэлтээс сэргийлэх арга, бэлгийн замын халдварт өвчний талаарх мэдлэг дунджаар 11 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. 

Мөн төслөөр бий болсон сэтгэл зүйн зөвлөгөөний "ногоон" өрөөг "аюулгүй, хамгаалагдсан орчин", "ойлгогдож, тэврүүлсэн мэдрэмж төрүүлдэг", "тав тухтай, тайван уур амьсгалтай" хэмээн сурагчид үнэлснийг 147 дугаар сургуулийн захирал Ц.Цэвэлмаа онцоллоо.

Тэрээр хэлэхдээ, "2025 оны есдүгээр сараас эхлэн энэхүү төсөл манай сургуульд хэрэгжиж эхэлсэн. Манай Баянзүрх дүүргээс 14, 120, 69, 147 дугаар сургууль гэсэн дөрвөн сургууль хамрагдсан.

Төслийн хүрээнд хоёр үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Нэгдүгээрт, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх "ногоон өрөө", сургалтын бүлгийн терапи зохион байгуулах өрөөг тохижуулж, орчин нөхцөлийг бүрдүүлсэн. Хоёрдугаарт, үйл ажиллагааны арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх чиглэлээр "Эрүүл ирээдүй" ТББ хамтран ажиллаж буй.

Мөн үе тэнгийн зөвлөгч 25 хүүхдийг бэлтгэсэн. Үүнээс гадна дэмжигч эцэг эх, багш нарыг хамруулан сургаж, нэг сургуулиас 40 гаруй хүн энэхүү төсөлд оролцож байна.

Төслийн гол үр дүн нь өсвөр насны хүүхдүүдийн эмзэг асуудлыг илүү нээлттэй ярилцах боломжийг бүрдүүлж буй юм. Хүүхдүүд зарим асуудлаа насанд хүрэгчдэд хэлж чаддаггүй. Харин үе тэнгийн зөвлөгч хүүхдүүдэд зөвлөгөө өгөх арга зүй эзэмшүүлснээр тэд найзууддаа мэргэжлийн түвшинд зөвлөх, туслах, зөв шийдвэр гаргахад нь нөлөөлөх боломжтой болсон.

Энэ хугацаанд олон сургалт, үйл ажиллагаа зохион байгуулж, нэг хичээлийн жилээ дуусгах гэж байна. Цаашид төслийг үргэлжлүүлэн олон хүүхдэд хүртээмжтэй хүргэх зорилготой ажиллана.

Өсвөр насныхан мэдлэг дутмаг, хараа хяналтгүй байдлаас шалтгаалан эрүүл мэнд, тэр дундаа бэлгийн эрүүл мэндтэй холбоотой эрсдэлтэй нөхцөл байдалд орох тохиолдол байдаг. Мөн үерхэл, нөхөрлөлийн явцад хүсээгүй харилцаанаас үүдсэн асуудлууд гардаг. Ийм үед үе тэнгийн зөвлөгч хүүхдүүд зөв мэдээлэл, зөвлөгөө өгч байгаа нь хүүхдүүдэд маш хэрэгцээтэй ажил болж байна.

Цаашдаа эдгээр хүүхэд хүрээгээ улам тэлж, олон хүүхдэд эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Манай сургуулийн хувьд төслөө тогтвортой үргэлжлүүлэн хэрэгжүүлэх дотоод амлалтаа өгч байна. 

Мөн хамтран ажилласан "Оюу толгой" компанийн "Гэрэлт" төсөл, "Гүүд Нейборс" байгууллага, "Эрүүл ирээдүйн эзэд" ТББ-ын сургагч багш нар болон хамт олонд суралцагчдынхаа өмнөөс талархал илэрхийлье" гэв.

    Төслийн гол үр дүн: 

    Зургаан жилийн хугацаанд нийт 2.5 тэрбум төгрөгийн санхүүжилттэйгээр "Гэрэлт" төсөл хэрэгжлээ. 

    • Хүн амын нягтаршил өндөртэй Сонгинохайрхан болон Баянзүрх дүүргийн 25 ерөнхий боловсролын сургуульд хэрэгжиж,
    • 66 мянга гаруй сурагч, багш, эцэг эхэд шууд үр өгөөжөө хүргэжээ.

    Төслийн баг хэрхэн хамтарч ажилласан талаар "Гүүд нэйборс Монгол" ОУТББ-ын Хүүхдийн эрх нөлөөллийн албаны сэтгэлзүйч Э.Золбоо хэлэхдээ, "Голлох үр дүн статистикаас дурдвал, сэтгэлзүйн зөвлөн туслах үйл ажилллагааны хүрээнд илүү олон кэйсүүдийг илрүүлэх, хоорондоо хэлэлцэх, дараагийн шатны тусламжийн багт зуучлах гэх зэргээр нийт 622 хүүхдийг аливаа болзошгүй эрсдэлээс хамгаалсан амжилттайгаар төслөө хэрэгжүүлж байна.

    Тухайн кэйсүүд дунд амиа хорлох эрсдэлтэй, ямарваа нэгэн байдлаар хүчирхийлэлд өртсөн тохиолдлууд маш их байсан. Эдгээр тулгамдаад байгаа асуудалд бид төрийн өмчийн байгууллагуудтай хамтраад асуудлуудыг нь шийдвэрлэж ажиллаж ирсэндээ баяртай байна. 

    Төслийн хүрээнд  Сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөө, нөхөн үржихүйн сургалтад зориулсан 50 жишиг танхим байгуулав. Ингэснээр үүхэд хамгааллын чиглэлээр бодит арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн 40 мянга гаруй хүүхдэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн сургалт зохион байгуулаад буй. 

      Энэ талаар "Эрүүл ирээдүйн эзэд" ТББ-ын сургагч багш С.Сэржням хэлэхдээ, " Манай байгууллага “Гэрэлт” төслийн хүрээнд нөхөн үржихүйн боловсролын сургалтыг хариуцан ажилладаг. Сургалтын хүрээнд бэлгийн замын халдвараас сэргийлэх, жирэмслэлтээс хамгаалах зэрэг сэдвээс гадна сүүлийн үед бэлгийн ариун цэврийн талаарх агуулгыг түлхүү оруулж байна. Энэ чиглэлийн сургалтыг 5-7 дугаар ангийн хүүхдүүдэд хүртэл зориулан зохион байгуулж байгаа.

      Мөн хүүхдүүдэд хэрхэн зөвлөгөө өгөх, амьдралын зорилгоо хэрхэн тодорхойлох зэрэг хувь хүний хөгжлийн агуулгыг ч хамруулдаг.

      Ерөнхийдөө нэг сургууль дээр 25 үе тэнгийн зөвлөгч хүүхэд бэлтгэдэг. Тэдгээр хүүхэд нь дараа нь өөрсдийн сургуулийн ахлах, дунд, бага ангийн сурагчдад сургалтаа түгээж ажилладаг.

      Үе тэнгийн зөвлөгч болсон хүүхдүүдэд маш эерэг өөрчлөлтүүд гарч байгаа нь ажиглагддаг. Тухайлбал, бусадтай илүү нийтэч болох, багаар ажиллах чадвар нь сайжрах, өмнө нь өөрийгөө илэрхийлж чаддаггүй байсан хүүхдүүд илүү нээлттэй, өөртөө итгэлтэй болж байна. Мөн эрүүл мэнд, биологийн хичээлийн үзүүлэлт нь хүртэл сайжирсан талаар хэлдэг.

      Зарим тохиолдолд буруу зан үйл рүү хазайх эрсдэлтэй, хэл ярианы хувьд ч сул үг их хэрэглэдэг байсан хүүхдүүд илүү төлөвшиж, даруу болсон тухайгаа өөрсдөө ярьдаг.

      Мөн үе тэнгийн зөвлөгчдөөс сургалт авсан хүүхдүүдийн сэтгэгдэл, судалгааг бид тогтмол авдаг. Тэдний олонх нь “Том хүмүүсээс сургалт авахтай харьцуулахад өөрсдийн үеийн хүүхдүүдээс мэдээлэл авах нь илүү ойлгомжтой, ярилцахад амар байдаг” гэж хэлдэг.

      Тиймээс үе тэнгийн зөвлөгөө өгөх арга барил нь хүүхдүүдэд илүү үр дүнтэй байна гэж бид үзэж байгаа" гэлээ. 

      Улмаар үе тэнгийнхэндээ зөвлөгөө өгч, холбон зуучлах чадвартай 643 "үе тэнгийн зөвлөгч" бэлтгээд. Тэднийг төлөөлж,  147-р сургуулийн үе тэнгийн зөвлөгч, 11Б ангийн Б.Оюундарь хэлэхдээ, "Бид өөрсдийгөө том хүн, өсвөр үеийнхний дунд гүүр болж ажилладаг гэж ойлгодог. Зарим хүүхэд том хүмүүстэй нээлттэй ярилцахаас санаа зовдог бол үе тэнгийнхэнтэйгээ илүү чөлөөтэй ярилцдаг. Тиймээс үе тэнгийн зөвлөгчөөр дамжуулж мэдээлэл хүргэх нь илүү үр дүнтэй байдаг.

      Манай сургуульд 17 үе тэнгийн зөвлөгч ажиллаж, баг болж хуваагдан сургалтуудаа ордог. Бид багш нараасаа чиглэл авч, төлөвлөгөө гарган ангиудад сургалт зохион байгуулдаг. Сургалтын дараа хүүхдүүдээс санал авч, давуу болон сул талаа дүгнэн дараагийнхаа ажлыг сайжруулдаг.

      Анх сургалт ороход хүүхдүүд бэлгийн боловсролын сэдвээр ичдэг, хаалттай байсан. Харин зөв орчин бүрдүүлж, нээлттэй ярилцсанаар сурагчид чөлөөтэй асуулт асууж эхэлсэн.

      Миний хувьд энэ сургалтад хамрагдсанаар бэлгийн замын халдварт өвчин, жирэмслэлтээс сэргийлэх, үр хөндөлтийн эрсдэлийн талаар зөв ойлголттой болсон. Мөн өөрийгөө хөгжүүлж, бусдад зөв үлгэр дуурайлал үзүүлэх хэрэгтэй гэдгийг ойлгосон.

      Үүнээс гадна харилцааны чадвар, багаар ажиллах чадвар сайжирч, илүү нээлттэй, өөртөө итгэлтэй болсон гэж боддог

      Харин сургалтад хамрагдсан 147-р сургуулийн сурагч Н.Удвал сэтгэгдлээ илэрхийллээ. Тэрээр, "Энэ сургалтаас би маш олон зүйл сурч авсан. Ялангуяа мэргэжлээ хэрхэн сонгох талаар үе тэнгийн зөвлөгч нар надад маш их тусалсан. Тэдэнтэй ярилцаж, зөвлөгөө авсны дараа би ирээдүйд ямар чиглэлээр суралцах, ямар мэргэжил сонгохоо илүү тодорхой ойлгож чадсан. Тиймээс өөрийн мэргэжлээ илүү тогтвортойгоор сонгож чадсан гэж бодож байна.

      Мөн хүүхэдтэй болох, гэр бүл төлөвлөлт зэрэг асуудал нь зөвхөн хувь хүний асуудал биш, харин амьдралын зорилго, мэргэжил, ирээдүйн төлөвлөгөөтэй холбоотой гэдгийг ойлгож авсан.

      Өөрөөр хэлбэл, амьдралаа зөв төлөвлөж, боловсрол, ажил мэргэжилтэйгээ уялдуулан шийдвэр гаргах нь чухал гэдгийг энэ сургалтаас сурсан.

      Энэ сургалтад хамрагдахаас өмнө би мэргэжил сонголт, хүүхэд төлөвлөлтийн талаар сайн ойлголтгүй байсан. Харин сургалтад суусны дараа эдгээр асуудлын ач холбогдол, амьдралд үзүүлэх нөлөөг илүү сайн ойлгосон" гэв. 

      Харин төслийг дэмжигч, сайн дурын хамтрагчаар ажиллаж буй "Лантуун дохио" ТББ-ын үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан, "Сүүлийн жилүүдэд насанд хүрээгүй охидын жирэмслэлтийн тоо хэдэн мянгаараа яригдаж, нийгэмд маш ноцтой дохио өгч байна. Гэтэл бид энэ асуудалд хангалттай анхаарал хандуулахгүй, бараг л юу ч болоогүй мэт өнгөрөөж байгаа нь харамсалтай. Үүний цаана олон мянган хүүхдийн ирээдүй, амьдралын эрсдэл яригдана. 

      Харин "Гэрэлт" төсөл яг энэ асуудлыг хэрхэн бууруулах вэ, яаж зөв аргаар ажиллах вэ гэдгийг бодитоор харуулж, тодорхой үр дүн гаргасан байна. Өнөөдөр ч гэсэн хэдэн хувиар ахиц гарсан, хүүхдүүдийн мэдлэг ойлголт хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар бодит тайлан, мэдээллүүдээ танилцуулж байна.

      Ялангуяа үе тэнгийн сургагч, зөвлөгч хүүхдүүдийг бэлтгэж байгаа нь маш зөв арга барил гэж харж байна. Учир нь өсвөр насны хүүхдүүд заримдаа эцэг эх, багш нараа төдийлөн сонсохгүй байх тохиолдол бий. Нөгөө талдаа томчууд ч хүүхдүүдтэй энэ сэдвээр зөв ярилцах арга барилаа тэр бүр олдоггүй.

      Гэтэл яг өөрсдийнх нь үеийн хүүхдүүдийг мэргэжлийн түвшинд бэлдээд, тэр хүүхдүүд нь найзууддаа бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах, цаашлаад үе тэнгийн дээрэлхэлт зэрэг чухал асуудлын талаар ойлгомжтой хэлээр мэдээлэл өгч байгаа нь маш өндөр үр дүнтэй санагдсан.

      Энэ төсөл зөвхөн яриа төдий биш, бодит өөрчлөлт авчирч байгааг судалгаа, тоон үзүүлэлтүүд нь харуулж байна. Тиймээс энэ асуудлыг дараа сонсоно гэж хойш тавих биш, яг өнөөдөр эцэг эхчүүд, багш нар, ах эгч нар бүгд анхаарах хэрэгтэй гэсэн маш чухал мессежийг түгээж байна гэж ойлгож байгаа.

      Мөн энэ ажлын хамгийн үнэ цэнтэй зүйл нь олон талын хамтын ажиллагаа юм. Сургууль, төрийн бус байгууллагууд, мэргэжлийн багууд, хувийн хэвшлийн дэмжлэг бүгд нийлж байж ийм үр дүн гарч байна. "Оюу толгой" компани санхүүжилт, зардлын асуудлыг шийдэж, туршлагатай байгууллагууд арга зүйгээр дэмжиж, сургуулиуд өөрсдөө ач холбогдол өгч оролцож байгаа нь маш зөв загвар болсон байна.

      Миний цаашдаа хүсэж байгаа зүйл бол энэ төслийг зөвхөн хэдхэн сургууль дээр хэрэгжүүлээд зогсохгүй улсын хэмжээнд бодлого болгох явдал. Өөрөөр хэлбэл, энэ сайн жишгийг Боловсролын яам болон холбогдох байгууллагууд нь авч, Монголын бүх сургууль, бүх хүүхдэд хүргэх хэрэгтэй.

      Өнөөдөр бол энэ ажлын суурь нь тавигдсан, үр дүн нь ч гарч эхэлсэн байна. Цаашдаа би чадах хэмжээгээрээ энэ ажлыг дэмжиж, хамтарч ажиллана" гэв. 

      Түүнчлэн сэтгэл зүй болон бие бялдрын хөгжлийг хослуулан дэмжих зорилгоор:

      • Жюү жицүгийн гурван клуб шинээр байгуулж,
      • 200 гаруй хүүхэд жюү жицүгээр хичээллэж эхэлсэн бөгөөд
      • Үндэсний болон олон улсын тэмцээнээс 200 гаруй медаль хүртсэн амжилт үзүүлээд байна.

      “Thunder bjj” академийн ахлах дасгалжуулагч Б.Хулан: Манай клуб хамгийн анх 30 хүүхэдтэй эхэлж байсан бол одоо 100 гаруй хүүхдүүдтэй, тогтмол үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна. Манай академиас түүчээлээд шинэ академиуд ч үүссэн. Эдгээр академиуд маш олон хүүхдэд бие бялдрын зөв хөгжлийг олгож байгаад маш их талархаж байна.

      Хүүхдүүд анх тав ч суниаж чаддаггүй байсан бол одоо асуудалгүй 100 суниадаг болсон. Хэр баргийн юманд гомдоллож, туниад байхааргүй сэтгэлийн хаттай болсон. Амьдралыг харах өнцөг нь ч өөрчлөгдсөн.

      Гэрэлт төслөөр дамжуулан маш олон хүүхдүүд хүсэл мөрөөдөлтэй болсон. Яг үнэнийг хэлэхэд хүүхдүүд маань гэр хорооллын гудмаар хувинтай ус зөөж, өнөөдөр би юу идэх билээ, хоол байгаа бил үү гэх бодолтой байсан бол өнөөдөр "Гэрэлт" төсөлд хамрагдаж чадсанаар бодол нь бага багаар өөрчлөгдөж “Би дэлхийн аваргад явж үзнэ.

      Эх орныхоо нэрийг дэлхийд гаргана” гэх мөрөөдөлтэй болсон. Хүүхдүүдийн хүсэл мөрөөдөл энэхүү төслөөр дамжуулан агуу том болсонд маш их баяртай байна. 

      “Thunder bjj” академийн сурагч Л.Нандинцэцэг: Би энэ жилээс төсөлд хамрагдаж эхэлсэн, шинэ элсэлтийн хүүхэд байгаа. Хоёр сарын хугацаанд жюү жицүгээр хичээллээд, анхны тэмцээнээсээ алтан медаль авсан.

      Энэхүү амжилтын ард Идэрмөнх багшийн авьяас, ур чадвар байгаа гэдэгт итгэлтэй байна.

      Хүүхдүүдээ тэмцээнд нь сайн бэлдэж, зөв чиглүүлж чаддагт нь баярлаж явдаг. Манай клубийнхэн нэгэндээ маш их хайртай байдаг. Мөн нэг нэгнээ их дэмжиж тусалдаг. 

      Энэ талаар "Оюу толгой" компанийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, аюулгүй байдал, орон нутаг хариуцсан Ерөнхий менежер Кайл Бакол, "Өнөөдөр Улаанбаатарт их сайхан өдөр болж байна. Миний ард байгаа хүүхдүүд нүүрэндээ инээмсэглэл тодруулжээ. Бид Оюу толгойгоор дамжуулж сүүлийн 6 жилийн турш "Гэрэлт" төслийг хэрэгжүүлж байгаа.

      Үүний үр дүнд олон хүүхдэд боловсрол олгож байна. Өнөөдөр парк дээр жюү жицүгийн арга хэмжээ болж байна. Бид хүүхдүүдэд зориулж унших, бичих сургалт, сэтгэцийн эрүүл мэндийн талаарх сургалт мөн нөхөн үржихүйн талаар мэдлэг олгох сургалт зохион байгуулж байна. Өнөөдөр бид 6 жилийн хүч хөдөлмөрийнхөө үр дүнг тэмдэглэж байна. Энэхүү өдөр хамт байгаадаа маш их баяртай байна" гэв. 

      "Гэрэлт" төсөл 2026-2027 оны хичээлийн жилээс Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжих бөгөөд тус дүүргийн улсын сургуулиудаас 2026 оны тавдугаар сарын 29-нийг хүртэл оролцох хүсэлт хүлээн авч байна.

      Мөн төслийн үйл ажиллагаанд гэмт хэргийн шинжтэй кейсүүдэд хууль зүйн /өмгөөллийн/ үйлчилгээ үзүүлэх, сурагчдын унших, ойлгох чадварыг хөгжүүлэх 1000 номын хөтөлбөр зэрэг шинэ чиглэлүүдийг ирэх хичээлийн жилээс нэмэхээр болжээ.

      Twitter logoPost
      gogo logo
      gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

      © 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан