gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.14
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.14
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ж.Баясгалан: Иргэн мөнгөтэй, баян байж болохгүй байгаа юм уу?

Г.Тэгшсүрэн
Улс төр
9 цаг 14 минутын өмнө
Twitter logo

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан “НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 17.1-д шилжилтийн үеийн зохицуулалтыг хүчингүй болгохоор тусгаж өргөн мэдүүлжээ. Дунд болон бага орлоготой иргэдэд зориулж 0-500 мянган төгрөгийн худалдан авалт хийвэл НӨАТ-ын буцаан олголтыг 100 хувь, 1 сая төгрөгийн худалдан авалтад 50 хувь, 1 саяас дээш бол 20 хувийг буцаан олгохоор анх оруулж ирж баталсан. Үүнийг 2026 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлээд дагаж мөрдөхөөр байсан. Гэвч мөрдөж амжилгүй хүчингүй болох гээд байна.

Энэ хуулиа хүчингүй болгож буй зорилго нь юу вэ. Улс мөнгөгүй болчихсон юм уу, эсвэл иргэн баян, мөнгөтэй байж болохгүй байгаа юм уу?. НӨАТ-ын буцаан олголтыг нэмэх хууль баталбал 1.8 их наядын орлого тасарна гэж байнгын хорооны хурлаар мэдэгдсэн. Уг нь үүнд 100 мянга гаруй иргэн цахимаар санал өгөөд УИХ-аар ороод, бид энэ хуулийн төслийг баталсан шүү дээ. Энэ бол иргэдээс ирсэн хамгийн бодит санал, хүсэлт байсан. Тэдгээр санал өгсөн хүмүүст бид одоо ямар тайлбар өгөх юм бэ” гэж асуулаа.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр “Нийгмийн сайн сайхнаа хараад, орлого бололцоогоо дутуу тооцчихсон хэрэг. Үндсэндээ малгүй байж мал амласан л гэсэн үг. Үүнийгээ өгөхийн тулд 2 их наяд төгрөг хэрэгтэй. Хүрэхгүй байгаа тул улсын төсвийн хөрөнгө оруулалтаа зогсоох нь. Хөрөнгө оруулалт явахгүй буюу одоо эхэлсэн байгаа цэцэрлэг, сургууль, зам зэрэг дэд бүтцийн төслүүд бүрэн зогсоно гэсэн үг. Үүний цаана зээл авч хөрөнгө оруулалт хийгээд ажил гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүдийн нөхцөл хүндэрнэ. Цаашлаад багш, ажилчдын цалин, тэтгэврээ нэмж чадахгүй. Үнэхээр бололцоотой бол нэмээд, өгөөд л явмаар байна” хэмээн хариулав.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан