gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     5.27
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 16
Зурхай
 5.27
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 5.27
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Шууд мэдээ
  Буцах

Иргэд өөрт ойр нотариатаас нас барсан иргэний хувьцаа, түүнд оногдох бэлэн мөнгөний мэдээллийг авч болно

Э.Энхмаа
Нийгэм
6 цаг 20 минутын өмнө
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс
Мэдээллийг Шууд хүргэхээр Gogo баг ажиллаж байна.

  09 цаг 43 минут
2026.05.27

1072 хувьцаа, түүнд ногдох ногдол ашгийг хууль ёсны өвлөгчид шилжүүлэх асуудлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын Нотариатчидын танхим хамтран мэдээлэл хийж байна.  

ҮЦТХТ-ийн Захиргаа, хүний нөөц, хууль эрх зүйн газрын захирал Ж.Амарсайхан, ЭТТ ХК-ийн 1072 хувьцаа бол төрөөс байгалийн баялгийн өгөөжийг иргэддээ тэгш хуваарилах суурь зарчмыг хэрэгжүүлж, эзэмшүүлж буй хэлбэр юм. 2011 оны 3-р сарын 31-ний өдрөөс Монгол Улсын иргэдэд 1072 хувьцааг эзэмшүүлж эхэлсэн. Засгийн газраас 2026 оны 4-р сарын 29-ний өдөр 1072 хувьцааны өв залгамжлалын эрхийг шилжүүлэх шийдвэр гаргасан. ҮЦТХТ байгууллага үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг төрийн нэрийн өмнөөс цахим хэлбэрээр хадгалдаг, мөн арилжааны төлбөрийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага. Засгийн газрын тогтоолд заасны дагуу 6-р сарын 1-нээс иргэдэд 1072 хувьцааг өвлүүлэх, ногдол ашгийг хууль ёсны өвлөгчид шилжүүлэх ажил эхэлнэ.

Нас барсан иргэний ар гэрийнхэн: 

1-р алхам, ҮЦТХТ-ийн 158989 тусгай дугаарт нас барсан иргэнийхээ регистрийн дугаарыг кирил том үсгээр бичиж илгээхэд тухайн иргэний 1072 хувьцааны үлдэгдлийн мэдээллийг өгнө. Ингэснээр хэдэн хувьцааг байгааг мэднэ. 

2-р алхам, Өөрт ойр байгаа нотариатад очиж нас барсан иргэний хувьцаа болон түүнд оногдох ногдол ашгийн мэдээллийг авч болно. ҮЦТХТ болон Монголын нотариатчдын танхим 2025 онд бүх үйл ажиллагаагаа цахимжуулсан учир өөрт ойр ногариатчид хандаж болно.

Нотариатчдын танхимаас иргэний мэдээлэлд үндэслэн “Өв залгамжлалын гэрчилгээ”-г цахим системд байршуулна. Гэрчилгээг байршуулсны ҮЦТХТ-өөс өвлөгдөж буй хувьцаа, түүнд ногдох ногдол ашгийг хууль ёсны өвлөгчийн үнэт цаасны дансанд бүртгэж баталгаажуулна. Бүртгэж баталгаажуулсан тухай мэдээллийг И-Монголиа ситемээр иргэдэд хүргэнэ. 

Нотариатчид хандаж, Өвлөх эрхийн гэрчилгээ авсан бол ҮЦТХТ-д хадгалагдаж буй хувьцаа болон ногдол ашиг хууль ёсны өвлөгчийн үнэт цаасны дансанд шилжиж орно. Ногдол ашиг шуурхай шилжих боломж бүрдсэн. 

Л.Буддорж

Монголын нотариатчдын танхимын ерөнхийлөгч Л.Буддорж нотариаттой холбоотой мэдээлэл өгч байна.

-Өв нээгдэх хугацааг хэрхэн тооцох вэ?
-Өвлөх харилцаа 2026 оны 6-р сарын 1-нээс эхэлнэ. 6-р сарын 1-нээс хойш өв хүлээн авах, өвлөх эрхээс татгалзах, өвлөх эрхийн гэрчилгээ бичих боломж бүрдэнэ. Үүний өмнө нас барсан иргэний нэр дээх хэдэн хувьцаа байгааг дээрх зааврын дагуу мэдэх хэрэгтэй. 

Хамт амьдарч байсан өвлөгч гурван сарын дотор татгалзах хүсэлт гаргаагүй бол өв авсанд тооцдог хуультай. Хамт амьдраагүй бол нэг жилийн дотор өв хүлээн авах хүсэлтээ гаргаагүй бол татгалзсанд тооцдог журамтай. 

Засгийн газрын тогтоол 2026 оны 6-р сарын 1-нээс хэрэгжих учир гадаадад суугаа болон тусдаа амьдардаг бол боломжит хугацаанд өв хүлээн авах хүсэлтээ нотариатад гаргана. Гадаадын 50 гаруй улсад 90 гаруй нотариатын үйлчилгээ үзүүлэгч ЭСЯ, Консулын газарт ажиллаж байна. 

Ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

1. УБЕГ-аас нотариатч нас барсан лавлагаа, гэрлэлтийн лавлагаа, үнэт цаастай эсэх лавлагааг цахимаар авна. Мөн эмэгтэй хүн бол ХААТР 1 буюу төрүүлсэн хүүхдийн лавлагааг 1988 оноос хойшхи бол цахимаар авах боломжтой.

2. Улсын бүртгэлээс шаардлага лавлагаа болон төрөл садангийн лавлагаа, шаардлагатай бол 1988 оноос өмнөх төрсний бүртгэлийн лавлагааг авна.

3. Баг, хорооны Засаг даргаас нас барагчийн тухайн хороонд амьдарч байсан гэх тодорхойлолт, өрхийн бүртгэлийн дэвтэр авна. Эдгээр бичиг баримт бүрдүүлсний дараа нотариатад ирж, Өвлөх эрхийн гэрчилгээ бичлүүлнэ. 

Хууль ёсны өвлөгч гэж хэн бэ?

-Иргэний хуулийн 520-д хууль ёсны өвлөгчид гэж заалт бий. 520.1-д, Нас барагчийн эхнэр, нөхөр, эцэг, эх, үр хүүхэд 1-р зэргийн өвлөгч болно. 2-р зэргийн өвлөгч гэж эмээ өвөө, ач зээ, ах дүү нарыг хэлнэ.

Олон хүүхэдтэй нас барагчийн хувьд өвийг тэнцүү хуваана. Шаардлагатай бол өвлөгч нар Өв хуваах гэрээг байгуулж, хэнд ямар хэмжээний өв шилжүүлэхийг тохиролцож болно. Нас барсан нийт 135 мянга гаруй иргэний хувьцаа, ногдол ашгийг хууль ёсны өвлөгчид шилжүүлэх харилцаа үүснэ.

  10 цаг 16 минут
2026.05.27

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан