Архи, согтууруулах ундаа нь хэд хэдэн төрлийн хорт хавдрын шалтгаант нас баралтад урьд өмнө тооцож байснаас илүү их үүрэг гүйцэтгэдэг байж болзошгүйг АНУ-ын шинэ судалгаагаар тогтоожээ.
“Хэдийгээр нийт хорт хавдрын нас баралт буурсан нь үнэн боловч сүүлийн 33 жилийн хугацаанд 20 болон түүнээс дээш насныхны хорт хавдрын нас баралтын дунд архины хэрэглээтэй холбоотой тохиолдлын эзлэх хувь хоёр дахин нэмэгдсэнийг бид тогтоосон” гэж судалгааны тэргүүлэх зохиогч, доктор Чинмай Жани хэлжээ.
Судалгааны дүнгээр хөх, түрүү булчирхай, бүдүүн болон шулуун гэдэс, ходоод, нойр булчирхай, элэгний хорт хавдар, түүнчлэн толгой, хүзүүний хэсгийн хорт хавдрын улмаас нас барах эрсдэл архины хэрэглээтэй холбоотойгоор нэмэгддэг байна.
Энэ эрсдэлийг нэмэгдүүлэхийн тулд их хэмжээний архи хэрэглэх шаардлагагүй аж. Доктор Жанигийн хэлснээр өдөр бүр ойролцоогоор нэг стандарт хундага хэмжээний архи хэрэглэхэд л эрсдэл нэмэгддэг байна.
Нэг хундага гэдэг нь:
- 355 мл энгийн шар айраг
- 148 мл дарс
- ойролцоогоор 44 мл, 40 хувийн хатуу архи зэрэгтэй тэнцэнэ.
Эх сурвалж: CNN