Сүхбаатар, Дорнод аймгийн нутаг дэвсгэр дэх газрын тосны компанийн үйл ажиллагааг эсэргүүцсэн иргэдийн талаар мэдээллийг ЦЕГ-ын Мөрдөн шалгах ажиллагааны хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Б.Батдэлгэр өглөө.
Тэрбээр, Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт 2026 оны 8-р сарын 15-ны өдөр “Нэр бүхий компанийн ажилчдын байрлаж байсан кэмпэд зөвшөөрөлгүй иргэд халдаж, дураар авирлаад байна” гэх гомдол мэдээлэл бүртгэгдсэн.
Уг гомдлын дагуу Сүхбаатар аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгаж байна. Засгийн газрын 2024 оны тогтоолоор Дорнод аймгийн Баянтүмэн, Булган, Матад, Хөлөнбуйр сум болон Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд газрын тос эрэн хайх эрх олгосны дагуу гадаадын хөрөнгө оруулалттай тус компани 2026 оны 7-р сарын 4-нөөс газрын тос эрэн хайх үйл ажиллагаа эхлүүлсэн.
Тус компани Матад сумын нутаг Хэрлэн тохой гэх газарт газрын тос эрэн хайх үйл ажиллагаа явуулахаар бол Сүхбаатар суманд тоног төхөөрөмж боломж ажилчдын зөөврийн сууцыг байршуулсан.
Гэвч нэр бүхий иргэд “Газрын тос зөвшөөрөлгүй олборлох гэж байна” гэх шалтгаанаар нутгийн иргэдийг уриалан 2026 оны 8-р сарын 14, 15-ны өдрүүдэд уг кэмп рүү хууль бусаар нэвтэрч, дүрс бичлэг хийж, хэрүүл маргаан үүсгэсэн асуудалд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Уг хууль бус ажиллагааг удирдан зохион байгуулсан иргэдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл ангиудад заасан хэргүүдээр хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ. Мөн дөрвөн иргэнийг хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатай баривчилсан.
Үүнээс өчигдөр буюу 8-р сарын 18-нд шүүхийн шийдвэрээр нэг иргэнийг 30 хоногоор цагдан хорьсон. Бусад гурван иргэнд таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүх хурал харьяа орон нутгийн Шүүхийн байгууллагад өнөөдөр болно гэлээ.