НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд Монголын хувцас загварын салбарын шилдэг брэндийн төлөөллүүд хамтран "Fast is over" загварын шоуг энэ сарын 19-ний өдөр “Ногоон бүс”-д зохион байгууллаа.
Монголын хувцас загварын зургаан брэнд хамтран оролцож "Fast Fashion" буюу нийлэг материалд суурилсан, их хэмжээний хог хаягдал үүсгэдэг хувцас загварын салбарын байгаль орчинд үүсгэдэг сөрөг нөлөөний эсрэг дуу хоолойгоо нэгтгэв.
Уг шоугаар дамжуулан тогтвортой хөгжил, хариуцлагатай хэрэглээг дэмжсэн үзэл санааг илэрхийлж, их хэмжээний хувцас үйлдвэрлэл нь усны хомсдол, химийн бохирдол, хүлэмжийн хийн ялгаруулалтыг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлт болон байгаль орчинд томоохон эрсдэл учруулж байгааг онцоллоо.
Эх сурвалж: Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам