УИХ-ын гишүүн, Хүний эрхийн байнгын хорооны гишүүн Х.Баасанжаргал хурдан морийг насанд хүрээгүй хүүхдээр унуулснаар гарч буй эрсдэл, осол эндэгдлийн талаар мэдээллээ.

Тэрбээр "Юун сүртэй юм, үсрээд л хүүхэд хөнгөн бэртэл аваад л өнгөрнө зэргээр хаацайлж байгаа бол та бүхэнд холбогдох байгууллагуудаас авсан албан ёсны мэдээллийг цувралаар хүргэе.
Шүүхийн шинжилгээний газраас авсан мэдээллээр хурдан мориноос унаж гавал тархины битүү гэмтэл авч нас барсан 46 хүүхэд байна. Баримт худлаа хэлэхгүй ээ.
Голчлон сарын 200.000-1.000.000 хүртэлх төгрөгөөр гэрээлсэн байх бөгөөд төлбөр, хөлс, гэрээний хугацаа тодорхойгүй гэрээнүүд хүртэл байгуулагдсан байгааг харж болно.
Хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийлэл, гэмт хэргийн шинжтэй асуудалд дуугарсангүй гэх юм. Хэрэг бүртгэл нээгдээд явж байгаа кейс бүр дээр цагдаа, прокурор, шүүхийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, нөлөөлөх нь хуулиар хориотой тул хамаагүй дугарч болдоггүй юм гэдгийг дахин хэлье.
УИХ-ын гишүүний хийж болох, болохгүй зүйл гэж бий. Тиймдээ ч Үндсэн хуульд заасан хил хязгаараа үргэлж баримтална.
Хурдан морь унаач хүүхдүүдээр хөдөлмөр эрхлүүлж байгааг “Монголын Нотариатчдын танхим”-с ирүүлсэн унаач хүүхдийн ар гэр, уяачдын хооронд байгуулсан гэрээгээр харуулж байна.

Эдгээр хүүхдүүд эрүүл мэнд, боловсрол, хөгжих эрх гээд маш олон эрхээ хязгаарлуулсаар байна.
Иймд та бүхэн Хүүхэд морины ажил хийж буйтай таарвал Цагдаагийн 102, Хүүхэд хамгааллын 108 дугаарын утсанд дуудлага, мэдээлэл өгнө үү" хэмээн өөрийн сошиал хуудаст бичжээ.