МАН-ын хоёрдугаар бага хуралдааны үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
Тэрээр хэлэхдээ, хурал энгийн процессоор явж байна. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг би дэмжиж байгаа. Учир нь жагсаалтаар орж ирсэн гишүүдийг эгүүлэн татах хууль байхгүй. Тухайн хүн өөрөө хүсэлтээ гаргах эсвэл гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогдоогүй бол эгүүлэн татах үндэслэл болдоггүй. Тиймээс энэ бол маш зөв хууль. Гэм буруутай хэр нь УИХ-ын гишүүн гэдэг утгаар хамгаалагдах ёсгүй.
Намаас чөлөөлөгдөж байгаа дөрвөн гишүүнийг ч мөн журмын дагуу чөлөөлсөн гэв.