Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны нэгдүгээр сарын статистик мэдээ гарчээ. Тухайн сард 0-18 насны 1,3 гаруй хүүхдийн шимтгэлд 21.4 тэрбум төгрөгийг төрөөс даатгалын санд шилжүүлсэн байна. Мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд 34.8 тэрбум төгрөгийг гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад олгожээ.
Мөн тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй 561 мянга гаруй иргэний 8.8 тэрбум төгрөгийн шимтгэлийг төрөөс даатгалын санд төвлөрүүлж, тухайн бүлгийн иргэдийн авсан тусламж, үйлчилгээний зардалд 70.8 тэрбум төгрөгийг ЭМД-ын сангаас санхүүжүүлсэн байна.
Нийгмийн халамжийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай 310 мянга иргэний шимтгэлд 4.9 тэрбум төгрөгийг төрөөс хариуцаж, тухайн иргэдийн авсан тусламж, үйлчилгээнд 16.3 тэрбум төгрөгийг даатгалын сангаас гэрээт байгууллагуудад шилжүүлжээ.
Хүүхдээ асарч буй 89 мянган иргэний 1.4 тэрбум төгрөгийн шимтгэлийг төрөөс хариуцан санд төвлөрүүлж, тусламж, үйлчилгээний зардалд 11.6 тэрбум төгрөгийг ЭМД-ын сангаас зарцуулжээ.