gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -10
  • Зурхай
     2.02
  • Валютын ханш
    $ | 3565₮
Цаг агаар
 -10
Зурхай
 2.02
Валютын ханш
$ | 3565₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -10
Зурхай
 2.02
Валютын ханш
$ 3565₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Melania” баримтат кино сүүлийн үед хамгийн их ашиг олсон энэ төрлийн бүтээл болжээ

Б.Нямдарь
Дэлхийд
3 цаг 46 минутын өмнө
8
Twitter logo
Б.Нямдарь
8
Twitter logo
Дэлхийд
3 цаг 46 минутын өмнө
"Melania” баримтат кино сүүлийн үед хамгийн их ашиг олсон энэ төрлийн бүтээл болжээ Ройтерс агентлагийн албан ёсны зөвшөөрөлтэй ашиглав

Меланиа Трампын олон нийтэд төдийлөн ил байдаггүй хувийн амьдралыг харуулсан баримтат кино кинотеатруудад гарч, нээлтийн амралтын өдрүүдээр 7 сая ам.доллароос давсан орлого олжээ.

Кино санхүүгийн шинжилгээ хийдэг "Тhe Numbers" сайтын мэдээлснээр “Melania: Twenty Days to History” /Меланиа: Түүхийг бүтээсэн 20 өдөр/ нь 2026 он гарснаас хойшх хамгийн өндөр орлоготой баримтат кино болоод байна.

Харьцуулбал, нэгдүгээр сард нээлтээ хийсэн “Holding Liat” баримтат кино ням гарагийн байдлаар ердөө 28 мянган ам.долларын орлого олж, хоёрдугаарт бичигджээ.

2025 оны хамгийн өндөр орлоготой баримтат кинонуудын нэг нь “Becoming Led Zeppelin” байсан бөгөөд АНУ-ын дотоодын зах зээлээс ойролцоогоор 10.4 сая ам.долларын ашиг олсон байна.

“Улс төрийн харьяаллаас үл хамааран, өвөрмөц санааг гоо зүйн өндөр түвшинд, нямбай хэрэгжүүлбэл үзэгчид түүнийг хүлээн авдгийг энэ амжилт харуулж байна” хэмээн Меланиа Трампын ахлах зөвлөх, агент Марк Бекман хэлжээ.

Нэгдүгээр сарын 30-нд нээлтээ хийсэн уг баримтат кино нь Ерөнхийлөгч Дональд Трампын 2025 оны тангараг өргөх ёслолын өмнөх өдрүүдийг тэргүүн хатагтайн өнцгөөс, тайзны ард өрнөсөн үйл явдлуудтай нь харуулдгаараа онцлог. Amazon MGM Studios уг баримтат кино болон Prime Video дээр цацагдах нэмэлт цувралын лицензийг авахад 40 сая ам.доллар төлжээ. Харин найруулагчаар нь 2017 онд бэлгийн зүй бус үйлдлийн хэрэгт холбогдсоноор карьер нь уналтад орсон, өмнө нь “Rush Hour” цувралаар танигдсан Бретт Ратнер ажиллажээ.

“Чухал уулзалтууд, хувийн ярианууд, өмнө нь хэзээ ч олон нийтэд үзүүлж байгаагүй орчин, нөхцөл байдлыг багтаасан онцгой бичлэгүүдээр дамжуулан Меланиа нь хатагтай Трамп дэлхийн хамгийн нөлөө бүхий албан тушаалуудын нэгэнд эргэн ирж буйг харуулна” хэмээн Amazon компанийн хэвлэлийн мэдэгдэлд дурджээ.

Хэдийгээр нээлтийн орлого өндөр байгаа ч уг кино шүүмжлэгчдээс тийм ч таатай үнэлгээ аваагүй бөгөөд Letterboxd платформ дээр зохион байгуулалттай сөрөг үнэлгээнд өртсөн байна. Business Insider-ийн сэтгүүлч Питер Кафка уг баримтат киног “уйтгартай” хэмээн тодорхойлсон ч Трампын гэр бүлийн үнэнч шүтэн бишрэгчдэд хүрч магадгүй гэжээ.

“Үүнийг хуримын бичлэгтэй зүйрлэж болох юм. Магадгүй бичлэгт гарч буй хүмүүс өөрсдөө үзэхийг хүсэх байх. Гэхдээ үүнээс өөр хэн нэгэнд сонирхолтой санагдана гэдэгт итгэхэд бэрх” хэмээн Кафка бичжээ.

Зургийн эх сурвалж: Ройтерс
Мэдээний эх сурвалж: www.businessinsider.com

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан