"Интермед эмнэлэгт тэсрэх бөмбөг тавьсан" гэх дуудлага өнөө өглөө /2026.08.17/ 09.56 цагт хуулийн байгууллагад иржээ. Дуудлагатай холбогдуулан тус эмнэлгийн ажилтан, үйлчлүүлэгчдийг гарган хяналт, шалгалт хийж байна.
Нөхцөл байдлын талаар тус эмнэлгийн гүйцэтгэх захирал Я.Нямтогтох 12.30 цагийн орчимд товч мэдээлэл өглөө.
Тэрбээр, Эмнэлгийн үйл ажиллагаанд эрсдэл учирч болзошгүй гэж үзэж бид хуулийн байгууллагад хандаж шуурхай арга хэмжээ авсан. Хуулийн байгууллага эмнэлгийг бүрэн чөлөөлж, өглөөнөөс эхлэн шуурхай ажиллаж, 12.30 цагийн байдлаар хяналт шалгалт үргэлжилж байна.
Эмнэлгийн ажилтан, үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангах ёстой. Одоо эмнэлгийг бүрэн чөлөөлсөн. Гэхдээ хүнд өвчтэй хүмүүсийн эмчилгээ болон мэс засал хэвийн үргэлжилж байна.
Хууль хяналтынхан хяналт шалгалтыг өглөө 09 цаг өнгөрөөж эхэлсэн. Ажлаа дуусгаад бидэнд мэдээлэл өгөх байх гэлээ.
16.40 цаг: Мэргэжлийн байгууллагуудаас Интермед эмнэлгийн байранд хийсэн шалгалтын үйл ажиллагаа бүрэн дуусаж, аюулгүй байдал баталгаажсан тул манай бүх салбар, нэгж хэвийн ажиллаж эхэллээ.