gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     9.20
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 20
Зурхай
 9.20
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 9.20
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Зураг төсөлгүй эсвэл газар нь шийдэгдээгүй байхад ₮1.5 их наядаар 75 төслийг эхлүүлжээ”

gogo.mn
Улс төр
2026-06-17
Twitter logo

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа Улсын Их Хуралд төсвийн төлөвлөлт болон хууль эрх зүйн гажуудлаас үүдэж төрийн засаглал гүн хямралд ороод байгааг шүүмжлэн, эрх зүйн орчныг яаралтай шинэчлэхийг шаардлаа. Төсөвт нэг жилийн дотор таван удаа тодотгол хийсэн бөгөөд хууль зөрчин, зураг төсөлгүйгээр 1.5 их наяд төгрөгийн өртөг бүхий 75 төсөл, арга хэмжээг эхлүүлсэн нь илэрсэн гэлээ.

Тэрбээр “Нийслэлийн удирдлагууд хотоо өөд нь татах гээд өдөр, шөнөгүй ажиллаж байгааг үгүйсгэхгүй ч суурь хууль эрх зүйн орчин нь буруу байгаагаас үүдэн ийнхүү төсвийн тогтолцоо "жонхуурч", замбараагүй байдал үүссэн гэж үзэж байна.

Хууль бус ₮1.5 их наядын төслүүдээс дурдвал, хуулийн дагуу ямар ч бүтээн байгуулалт, авто замын ажил зураг төсөлгүйгээр эхлэх ёсгүй байтал бодит байдал дээр энэ дүрэм зөрчигдөж байна. Тухайлбал, зураг төсөлгүй, магадлалын дүгнэлтийнх нь хугацаа дуусчихсан, эсвэл газар нь бүрэн шийдэгдээгүй 1.5 их наяд төгрөгийн гэрээний дүнтэй 75 төсөл, арга хэмжээг хэдийнэ эхлүүлжээ.

Төсөв баталж буй хүмүүс нь өөрсдөө ашиг сонирхлын зөрчилтэй болж хувирсан нь засаглалын жинхэнэ хямралыг бий болгоод байна.

Үүний жишээ нь Сонгинохайрхан дүүргийн 11 байршил дээр хийгдэх авто замын ажил юм. Уг ажилд ямар ч зураг төсөл байхгүй атлаа улсын төсвөөс мөнгийг нь хуваарилан олгоод байна. Зураг төсөлгүй байж юун дээр үндэслэж зам барихаар санхүүжилт шийдэж байгаа нь хууль бус, "эрүүл бус" үйлдэл” хэмээн шүүмжиллээ.

Мөн тэрбээр “Төлөвлөлт алдагдаж, засаглалын хямрал нүүрлэлээ. Илтгэгчийн зүгээс улсын хэмжээнд суурь төлөвлөлт бүрэн алдагдлаа. Нэг жилд таван удаа төсвийн тодотгол хийж байгаа нь үүний наад захын илрэл бөгөөд хэн нь удирдаж, хэн нь үүнд хяналт тавих ёстой нь тодорхойгүй болжээ.

Түүнчлэн, төсөв баталж буй хүмүүс нь өөрсдөө ашиг сонирхлын зөрчилтэй болж хувирсан нь засаглалын жинхэнэ хямралыг бий болгоод байна. Нөхцөл байдал ийнхүү хэмжээнээсээ хэтэрч, савнаасаа халиад байгаа учраас аргаа барахдаа УИХ дээр оруулж ирэн, бие биеэсээ асуулга асууж, хэлэлцэхээс өөр замгүй болсон байна.

Хууль эрх зүйн орчныг яаралтай шинэчлэх шаардлагатай. Уг асуудал нь шууд Улсын Их Хуралтай холбоотой бөгөөд цаашид энэ гажуудлыг засахын тулд хууль эрх зүйн нэмэлт өөрчлөлтийг маш хурдан хийх шаардлагатай” хэмээн санууллаа. Хэрэв хуулийн шинэчлэлийг яаралтай хийхгүй бол засаглалын тогтолцооны уналтыг зогсоох боломжгүйг уриалсан юм.

Мэдээллийг бэлтгэсэн: Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүл зүй,медиа технологийн II дамжааны оюутан О.Даваажаргал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан