ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Александр Новак 2026 оны дөрөвдүгээр сарын 1-нээс бензин экспортлохыг хориглох тухай Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулахыг Эрчим хүчний яаманд даалгажээ. Энэ талаар Оросын Засгийн газраас дотоодын нефтийн бүтээгдэхүүний зах зээлийн нөхцөл байдлын талаарх хуралдааны дараа мэдэгдсэн гэж ОХУ-ын төрийн мэдлийн ТАСС агентлаг мэдээлжээ.
Новак хэлэхдээ, Ойрхи Дорнодын хямралаас үүдсэн дэлхийн газрын тос, нефтийн бүтээгдэхүүний зах зээл дэх тогтворгүй байдал үнийн хэлбэлзлийг нэмэгдүүлж байна. Гэсэн хэдий ч гадаад зах зээлд Оросын эрчим хүчний бүтээгдэхүүний эрэлт өндөр хэвээр байгаа нь эерэг хүчин зүйл гэж тэр нэмж хэлжээ.
Засгийн газрын мэдэгдэлд дурдсанаар, түүхий нефтийн боловсруулалтын хэмжээ өнгөрсөн жилийн түвшинд хэвээр байгаа нь газрын тосны бүтээгдэхүүний тогтвортой нийлүүлэлтийг хангаж байна гэжээ.
Гэхдээ өнгөрсөн жил Оросын хэд хэдэн бүс нутаг болон Оросын хяналтад байгаа Украины зарим хэсгээс газрын тос боловсруулах үйлдвэр рүү довтлох ажиллагаа эрчимжсэн нь шатахууны эрэлт улирлын чанартай өсөлттэй таарч, хомсдол үүсэхэд нөлөөлсөн гэж мэдээлж байна.
Орос улс шатахууны үнийн өсөлтийг хязгаарлаж, хомсдолтой тэмцэхийн тулд бензин, дизель түлшний экспортод өмнө нь удаа дараа хязгаарлалт тавьж ирсэн. Салбарын эх сурвалжийн мэдээлснээр, Орос улс өнгөрсөн онд нийтдээ 5 сая тонн бензин, өдөрт 117,000 баррель бензин экспортолсон байна.
Эх сурвалж: Reuters.com