Хотын дарга Х.Нямбаатар өчигдөр /04.03/ ХУД-ийн 12-р хороо, Био комбинатад байрлах “Цэцэрлэгжилт” ХХК-ийн мод үржүүлгийн талбайд ажиллажээ.
Тэрбээр энэ үеэрээ шууд дамжуулалт хийн мэдээлэл өгсөн ба "Туулын хурдны замын бүтээн байгуулалт эхэлсэнтэй холбоотой байгаль орчин сүйдлээ гэдэг эмзэглэл олон нийтийн дунд их байна. Тиймээс Монгол Улсын зөвлөх инженер Ө.Магсаржавтай уулзаж, Туул голын мод бутыг нөхөн сэргээх боломжтой эсэх талаарх мэдээллийг хүргэж байна" гэв.
Тэр мэдээллийн төгсгөлд "Улаанбаатарчууд аа, бүгдээрээ эв эеэ хичээж хэдэн төслүүдээ урагшлуулъя хэмээн чин сэтгэлээсээ гуйж байна. Эрдэмтэн, мэргэжилтнийхээ үгийг сонсож асуудалд ханддаг болмоор байна. Бид сүүлийн 36 жил хий дэмий улс төржлөө. Туулын хурдны зам бол Улаанбаатар хотод маш том хөгжил авчирна гэдгийг итгэлтэйгээр хэлье" хэмээсэн юм.
Дэлгэрэнгүйг дараах видеоноос хүлээн авна уу.