gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     11
  • Зурхай
     4.14
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 11
Зурхай
 4.14
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 11
Зурхай
 4.14
Валютын ханш
$ 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Б.Найдалаа: Энэ онд ойролцоогоор 200 МВт орчим цахилгаан эрчим хүчний дутагдал үүсэх бодит эрсдэл бий

А.Анужин
Нийгэм
Өчигдөр
Twitter logo
А.Анужин
Twitter logo
Нийгэм
Өчигдөр

“Эрчим хүчний салбарын долоо хоног” сэдэвт арга хэмжээ өнөөдөр (2026.04.13) эхэллээ.

Тус арга хэмжээ нь эрчим хүчний салбарын бодлогын хэрэгжилт, зах зээлийн болон тарифын зохицуулалт, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, тархмал эх үүсвэрийн хөгжүүлэлт, шинэ төслүүдийн явц боломж, салбар дах зөвшөөрөл, журам нормын шинэчлэл, хүний нөөц боловсон хүчний тулгамдсан нөхцөл байдал зэрэг асуудлуудыг нээлттэй хэлэлцэн, боломжит шийдлүүдийг тодорхойлох зорилготой аж.

Энэ үеэр, Эрчим хүчний сайд Б.Найдалаа "Монгол Улсын онцлог нь өвөлдөө маш хүйтэн уур амьсгалтай байдаг бөгөөд богино хугацаанд өндөр ачаалалтай эрчим хүчний хэрэглээ үүсдэг. Гэвч өнөөгийн байдлаар цахилгаан станц, эх үүсвэрийн хүчин чадал хүрэлцээгүй, өөрөөр хэлбэл эрчим хүчний дутагдалтай нөхцөлд байна.

Тухайлбал, оргил ачааллын үед энэ жил ойролцоогоор 200 МВт орчим цахилгаан эрчим хүчний дутагдал үүсэх бодит эрсдэл бий. Энэ нь нуух боломжгүй асуудал бөгөөд олон жилийн турш хийх ёстой ажлуудаа цаг тухайд нь хэрэгжүүлээгүйтэй холбоотой. Гэсэн хэдий ч ийм эрсдэл байгаа нь заавал цахилгаан тасална гэсэн үг биш. Богино хугацаанд нөхөх боломжит шийдлүүд бий.

Жишээлбэл, Сэлэнгэ аймагт 70 МВт-ын шинэ станц энэ жил ашиглалтад орох төлөвтэй байгаа. Үүнээс өөр шинэ эх үүсвэр ойрын хугацаанд нэмэгдэхгүй тул дутагдлыг нөхөхийн тулд батарей хуримтлуур зэрэг шийдлийг ашиглан оргил ачааллыг зохицуулах боломжийг судалж байна.

Хөрөнгө оруулалтын хувьд улсын төсөв дангаараа хүрэлцэхгүй байгаа тул төр-хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтад тулгуурлах шаардлагатай. Одоогийн эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан богино хугацаанд хэрэгжүүлэх шийдлүүдэд дор хаяж 160–170 тэрбум төгрөг шаардлагатай гэж үзэж байна.

Томоохон төслүүдийн хувьд, тухайлбал Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажил тодорхой шалтгааны улмаас хүлээгдэж байгаа ч үргэлжлэн хэрэгжихээр төлөвлөгдсөн.

Өмнөх сайдын эхлүүлсэн ажлуудыг шинэ удирдлага залгамжлан үргэлжлүүлэх бөгөөд энэ тал дээр зөрчил байхгүй.

Харин хэрэглээний өсөлт нь шинэ эх үүсвэрүүдийн нэмэгдлээс илүү хурдтай байгаа тул дутагдал үүсэж байна.

Цаашид эрчим хүчний салбарт зөвхөн богино хугацааны асуудлыг шийдэхээс гадна компанийн засаглал, бүтээмжийг сайжруулах, зардлыг бууруулах зэрэг суурь өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай.

Үүний дараа л тарифын зохистой өөрчлөлтийн талаар ярих боломж бүрдэнэ. Мөн дэд бүтцийн хөгжил, ялангуяа шугам сүлжээ хангалттай түвшинд хүрээгүй байгаа нь шинэ барилга, төслүүдийг эрчим хүчээр хангахад хүндрэл учруулж байна. Иймд нөхцөл байдлыг бодитоор үнэлж, олон жилийн хуримтлагдсан асуудлыг шат дараатай, оновчтой арга хэмжээгээр шийдэх шаардлагатай.

Төслүүдийг эрэмбэлэхдээ аль нэгийг нь зогсоох биш, харин хязгаарлагдмал нөөц бололцоонд тулгуурлан хамгийн үр дүнтэй, богино хугацаанд хэрэгжих боломжтой төслүүдэд түрүүлж анхаарах бодлого баримталж байна. Жишээлбэл, Сэлэнгийн 70 МВт-ын станцыг өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад оруулах нь нэн тэргүүний зорилт юм.

Ерөнхийдөө, эрчим хүчний өнөөгийн хүндрэл нь удирдлагын нэг хүний шийдвэрээс бус, олон жилийн хуримтлагдсан асуудлын үр дүн бөгөөд үүнийг богино хугацаанд шууд шийдэх боломжгүй. Гэсэн ч зөв бодлого, оновчтой арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлснээр даван туулах боломжтой" гэв.

МҮХАҮТ-ын дэргэдэх Эрчим Хүчний Зөвлөлийн дарга Д.ГанхуягМҮХАҮТ-ын дэргэдэх Эрчим Хүчний Зөвлөлийн дарга Д.Ганхуяг "Эрчим хүчний шугам сүлжээг шаардлагатай хэмжээнд хүртэл хөгжүүлж чадсан эсэх нь өөрөө эргэлзээтэй асуудал юм. Ийм нөхцөлд зөвхөн мега төсөл байтугай шинэ барилга байгууламжийг дулаан, эрчим хүчээр хангах боломж хязгаарлагдах эрсдэл үүсээд байна. Тиймээс бид энэ асуудлыг бодитойгоор нь ойлгож хүлээн зөвшөөрөх шаардлагатай.

Энэ нь хэн нэгэн сайд, дарга өгөхийг хүсэхгүй байгаа хэрэг биш, харин олон жилийн турш хийх ёстой ажлуудаа хийж чадаагүйгээс үүссэн хуримтлагдсан асуудал юм. Иймд үүнийг гэнэт, богино хугацаанд шийдэх боломжгүй ч зөв, оновчтой арга хэмжээ авч чадвал аажмаар шийдвэрлэх боломжтой.

Одоо хэрэгжиж байгаа болон эхлэх гэж буй төслүүдийг дахин эрэмбэлэх шаардлага үүсэж байна. Аль төсөл нь яг эхэлсэн, аль нь эхлэх шатандаа явж байгаа, мөн аль нь хөрөнгө оруулалт татах боломж өндөртэй вэ гэдгийг тодорхойлох нь чухал. Бид хамгийн тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэхэд төвлөрч, богино хугацаанд үр дүн өгөх төслүүдэд илүү анхаарах хэрэгтэй.

Энэ нь зарим төслийг зогсооно гэсэн үг биш. Харин хязгаарлагдмал нөөц, цаг хугацааны хүрээнд аль төслийг түрүүлж хэрэгжүүлэх вэ гэдгийг оновчтой тодорхойлох тухай асуудал юм. Жишээлбэл, Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын цахилгаан станц нь өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад орох зайлшгүй шаардлагатай тул энэ төсөлд онцгой анхаарал хандуулах нь чухал.

Сэргээгдэх эрчим хүчний хувьд оргил ачааллын үед нийлүүлэлт харьцангуй бага байдаг тул системийн найдвартай ажиллагаанд дангаар хангалттай нөлөө үзүүлж чаддаггүй гэдгийг мөн анхаарах шаардлагатай. Сүүлийн жилүүдэд төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд томоохон дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх бодлого идэвхжиж байгаа. Гэвч эрчим хүчний салбарт энэ нь шинэ зүйл биш бөгөөд өмнө нь ч ийм оролдлогууд хийгдэж байсан ч тодорхой шалтгааны улмаас амжилттай хэрэгжиж чадаагүй.

Эрчим хүчний салбар нь улс орны аюулгүй байдалтай шууд холбоотой, онцгой ач холбогдолтой салбар учраас томоохон өөрчлөлт, шинэчлэл хийхэд хүндрэлтэй байдаг. Үүн дээр нэмэгдээд бодлогын тогтворгүй байдал нь хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрүүлдэг.

Өнгөрсөн 20-30 жилийн хугацаанд олон төсөл эхэлж, дундаа зогсож, эсвэл бодлого нь өөрчлөгдөж ирсэн нь энэ салбарт урт хугацааны итгэлцэл бүрдэхэд саад болсон. Харин эрчим хүчний төсөл гэдэг нь дор хаяж 20–30 жилийн хугацаанд үргэлжлэх урт хугацааны хөрөнгө оруулалт байдаг тул тогтвортой, найдвартай орчин зайлшгүй шаардлагатай. Гэсэн хэдий ч өнөөгийн нөхцөл байдал нь нөгөө талаасаа боломж мөн. Эрчим хүчний хэрэгцээ өндөр, тулгамдсан асуудал их байгаа нь зөв бодлого, тогтвортой орчин бүрдүүлж чадвал хөрөнгө оруулалт татах боломж байгааг харуулж байна.

Иймд хамгийн чухал нь урт хугацаанд тогтвортой мөрдөх бодлого, амлалтыг бий болгож, хэрэгжүүлэх явдал юм. Ингэж чадвал дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчид эрчим хүчний салбарт итгэлтэйгээр оролцох нөхцөл бүрдэх боломжтой" гэв.

Арга хэмжээний хүрээнд:

  • Эрчим хүчний салбарын бодлогын хэрэгжилт ба тулгамдаж буй асуудлууд;
  • Эрчим хүчний салбарын зохицуулалтын орчин, зах зээлийн бүтцийн өөрчлөлт, шаардлага;
  • Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтын орчин ба төсөл хэрэгжүүлэх боломжууд;
  • Салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг зэрэг сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг явагдана.

Тус арга хэмжээ нь энэ сарын 17-ныг дуустал Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд зохион байгуулагдах юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан