Аялал жуулчлалын "тэсрэлт" Монгол Улсын зочид буудлын салбарын нийт орлого 2025 оны турш тасралтгүй өсөж, аялал жуулчлалын салбарт томоохон сэргэлт ирснийг Үндэсний Статистикийн Хороо-ноос ирүүлсэн тоон мэдээлэл харуулж байна.
Зочид буудлын салбарын нийт орлого 2025 оны нэгдүгээр сард 15,980.48 мянган төгрөгөөр эхэлсэн бол жилийн эцэст орлого 352,993.21 мянган төгрөгт хүрч, жилийн эхэн үеэсээ 22 дахин өссөн байна.
Өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн сар бүр орлогын үзүүлэлт 20-50 орчим мянган нэгжээр тогтмол нэмэгдсэн нь аялал жуулчлалын улирал болон бизнесийн идэвхжил өндөр байсныг илтгэж байна.
Орлогын дийлэнх хувийг 255,946.03 мянган төгрөгийн орлоготойгоор Улаанбаатар хот бүрдүүлж байна. Үүний араас Хангайн бүс болон бусад аймгууд тодорхой хувийг эзэлж байгаа ч нийслэлийн төвлөрөл өндөр хэвээр байна.

Харин энэ оны эхний хоёр сарын мэдээллээс харахад орлого 2025 оны эхэн үеэс өндөр түвшинд (32,993.39) хадгалагдаж байгаа нь аялал жуулчлалын салбар зөвхөн улирлын чанартай бус, жилийн турш идэвхтэй байх хандлагатай байгааг харууллаа.
Эх сурвалж: www.1212.mn