gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     4.11
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 10
Зурхай
 4.11
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 4.11
Валютын ханш
$ 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төвийг ашиглалтад орууллаа

Б.Нямдарь
Нийгэм
Өчигдөр
Twitter logo

Монгол Улсад галт тэрэгний хөдөлгөөнийг нэгдсэн удирдлага, хяналтад шилжүүлэх зорилготой “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төв”-ийн нээлт өнөөдөр (2026.04.10) боллоо.

Уг төслийг Зам, тээврийн яам, Сангийн яам болон БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран хэрэгжүүлсэн бөгөөд талууд 2021 онд төслийн хэлэлцээрийн протоколыг анх байгуулсан юм.

Төслийн хүрээнд барилгын зураг төслийг 2022-2023 онд боловсруулж, барилга угсралтын ажлыг 2024 оны 3 дугаар сард эхлүүлэн 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулаад байна. 

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б. Дэлгэрсайхан оролцож, галт тэрэгний хөдөлгөөнийг нэгдсэн удирдлага, орчин үеийн технологид суурилан зохицуулах нь салбарын аюулгүй байдал, үр ашиг, шуурхай ажиллагааг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэлээ. 

Тэрээр хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 73 дугаар тогтоолоор төмөр замын салбарын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангуулах, галт тэрэгний хөдөлгөөнийг нэгдсэн удирдлагаар хангах, суурь бүтэц хооронд тээврийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газрыг  байгуулсан.  

Цаашид Төмөр замын газрын үйл ажиллагаагаар дамжуулан, Монгол Улсын галт тэрэгний хөдөлгөөнийг хянах, удирдах, зохион байгуулах үйл ажиллагааг өндөр дэвшилтэт техник, технологийн тусламжтай хэрэгжүүлэх, үйл ажиллагааг өргөжүүлэх талаар Засгийн газар, ЗТЯ-ны зүгээс шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гэлээ.  

Мөн БНСУ, Монгол Улсын зам тээврийн салбарын хамтын ажиллагаа зөвхөн төмөр замаар хязгаарлагдахгүй, авто тээвэр, агаарын тээвэр, логистикийн салбарт улам бүр өргөжин тэлж, авто замын удирдлагын ухаалаг систем нэвтрүүлэх, агаарын тээврийн либералчилал болон логистикийн төвүүдийг байгуулах чиглэлээр олон чухал төсөл, санал санаачлагыг хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байгаад талархал илэрхийлэв. 

Төслийн захиалагчаар ЗТЯ, хэрэгжүүлэгчээр Төмөр замын газар ажилласан бөгөөд санхүүжилтийг БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хариуцжээ. Барилгын зураг төслийг “Эм Эс Эл “ХХК, захиалагчийн хяналтыг “КАН” ХХК, барилга угсралтын ажлыг “Мандалт констракшн” ХХК болон 100 гаруй инженер, техникийн ажилтнууд  хийж гүйцэтгэсэн байна.

Нээлтийн ёслолд мөн БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Чой Жин Вон, Олон улсын байгууллагын төлөөлөгчид, Төмөр замын газар, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн удирдлагууд оролцлоо. 

Тус төв ашиглалтад орсноор Монгол Улсад анх удаа галт тэрэгний төвлөрсөн хяналтын систем, хөдөлгөөнийг бодит цагийн горимоор хянах туршилтын систем, аюулгүй байдлын нэгдсэн хяналтын шийдлүүдийг нэвтрүүлж байна. Ингэснээр Сайншанд, Сүхбаатар, Улаанбаатар-2 зэрэг стратегийн чухал өртөөнүүдэд RFID болон CCTV технологид суурилсан хяналтыг хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.

Эх сурвалж: Зам тээвэр хөгжлийн яам

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан