“Риогийн конвенцуудын уялдаа холбоо-эдийн засаг: Монгол Улсад газар ашиглалтын нэгдсэн төлөвлөлт болон мэдээллийн нэгдсэн тогтолцоонд суурилан газар, биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээрх үйл ажиллагааг дэмжих нь” сэдэвт судалгааны семинар болж байна.
Тус семинарыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, ХХААХҮЯ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон олон улсын болон үндэсний түнш байгууллагууд хамтран зохион байгуулж буй.
Семинарын хүрээнд Риогийн гурван конвенц болох Цөлжилттэй тэмцэх конвенц, Биологийн олон янз байдлын конвенц, Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын хэрэгжилтийг уялдуулах, газар ашиглалтын нэгдсэн төлөвлөлтийн бодлого, арга зүйг тодорхойлох, мэдээллийн нэгдсэн тогтолцоог хөгжүүлэх асуудлыг хэлэлцэж байна.
Мөн үндэсний зорилтууд болох NDC, NAP, LDN болон Куньмин-Монреалын биологийн олон янз байдлын хүрээ (GBF)-тэй уялдсан бодлого, төлөвлөлтийн шийдлүүдийг тодорхойлох, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, хэрэгжилтийн бодит гарц шийдлийг хэлэлцэж буйгаараа онцлогтой.
Энэхүү семинар нь UNCCD COP17 олон улсын хурлын бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулагдаж буй. Монгол Улс газар, уур амьсгал, биологийн олон янз байдлын бодлогыг уялдуулсан нэгдсэн хандлагыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Эх сурвалж: БОУАӨЯ