Венесуэлийн нийслэл Каракас болон Ла-Гуайра хотод дараалсан хүчтэй газар хөдлөлтүүд болсны улмаас 188 хүн амиа алдаж, 1500 гаруй хүн бэртээд байна.
Тодруулбал пүрэв гарагт 7.2 болон 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт минутын зайтай ар араасаа тохиосон.
Газар хөдлөлтийн чичирхийлэл ойролцоох Колумб улсын Богота хотод хүртэл мэдрэгджээ.
Венесуэлд бүх нийтийн амралтын өдөр тохиож байсан тул дийлэнх иргэд гэртээ байсан тухай мэдээлж байна.
АНУ-ын Геологийн судалгааны газрын мэдээллээр амиа алдсан хүний тоо 1000 давж болзошгүй аж.
Венесуэлийн ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэгч Делси Родригуэз "Нэн тэргүүний зорилт бол сүйдэж, нурсан барилгуудад гацсан иргэдийг аврах" гэдгийг онцлоод АНУ, Мексик, Эль Сальвадор зэрэг улсаас нэмэлт хүч ирж тусална гэв.
Энэ газар хөдлөлт 1900 оноос хойш Венесуэлд болж буй хамгийн хүчтэй газар хөдлөлтөд тооцогдож байгаа юм.
Эх сурвалж: ВВС