Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Др.Субраманьяам Жайшанкарын 2026 оны 6 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв.
Доктор Жайшанкар гэж хэн бэ?

Дипломат албанд олон арван жил ажиллахдаа Москва, Вашингтон, Бээжин, Токио зэрэг дэлхийн улс төр, эдийн засгийн томоохон төвүүдэд Энэтхэг Улсыг төлөөлж, Элчин сайд, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга зэрэг өндөр хариуцлагатай албан тушаалуудыг хашжээ. Тэрбээр орчин үеийн Энэтхэгийн гадаад бодлогын үзэл баримтлалыг боловсруулж, хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан нөлөө бүхий дипломатчдын нэгээр олон улсад үнэлэгддэг юм байна.

Тэрбээр айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга С.Бямбацогт нарт тус тус бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийжээ. Мөн Энэтхэг, Монголын Засгийн газар хоорондын комиссын Энэтхэгийн хэсгийн даргын хувиар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Монгол, Энэтхэгийн ЗГХК-ын Монголын хэсгийн дарга Б.Энхбаяртай уулзаж, санал солилцсон.
Түүнчлэн Энэтхэг Улсын хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй Дорноговь аймгийн Сайншанд хот дахь Газрын тосны үйлдвэрийн явцтай танилцаж, Гандан хийдээр зочлоод буцжээ.
Энэхүү айлчлал нь Монгол, Энэтхэгийн уламжлалт найрсаг харилцаа, стратегийн түншлэлийг шинэ шатанд ахиулах чухал ач холбогдолтой үйл явдал болсон гэж албаны мэдээнд дурдсан байна.
Учир нь, Энэтхэг Улс дэлхийн хамгийн том ардчилсан улс төдийгүй эдийн засгийн өсөлт, технологийн хөгжил, олон улсын нөлөөллөөрөө XXI зууны дэлхийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж буй гол тоглогчдын нэг болоод буй. Ийм улсын гадаад бодлогыг удирдан хэрэгжүүлж буй нэр хүндтэй дипломатч, олон улсын харилцааны нэрт стратегич доктор Субраманьям Жайшанкарын Монгол дахь айлчлал нь хоёр орны харилцаанд төдийгүй бүс нутгийн хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой аж.
Монгол Улс, Энэтхэг Улстай 1955 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Энэтхэг Улс Монгол Улсыг хүлээн зөвшөөрсөн социалист бус анхны орнуудын нэг болсон. Өдгөө энэхүү харилцаа "Стратегийн түншлэл"-ийн түвшинд хүрээд буй юм.

Хоёр улсын хамтын ажиллагааны илэрхийлэл болсон томоохон төсөл бол Монгол Улсад хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт. Энэтхэгийн Засгийн газраас энэхүү төсөлд нийт 1.7 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгосон. Үүнийг Монгол Улсын эдийн засгийн бие даасан байдлыг бэхжүүлэх, эрчим хүчний аюулгүй байдлыг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулж буй стратегийн ач холбогдолтой хөрөнгө оруулалт гэж нэрлэж буй.
Боловсрол, мэдээллийн технологи, эрүүл мэнд, шинжлэх ухаан, соёлын салбар дахь хамтын ажиллагаа ч тогтвортой өргөжин хөгжиж Энэтхэгийн их, дээд сургуулиудад монгол оюутнууд суралцаж, хоёр орны ард түмний харилцан ойлголцол бэхэжжээ.
Иймээс доктор Субраманьям Жайшанкарын айлчлал нь Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэлийн шинэ боломжуудыг нээж, хамтын ажиллагааны ирээдүйн чиглэлийг тодорхойлох ач холбогдолтой үйл явдал болсон гэж албаныхан дүгнэсэн байна.

Ташрамд мэдээлэхэд, 2025 оны байдлаар БНЭУ-д манай 420 иргэн, Монгол Улсад 1695 энэтхэг иргэн оршин сууж байна. Мөн онд Энэтхэг Улсад 4289 Монгол иргэн зорчсон бөгөөд Монгол Улсад 4000 гаруй Энэтхэг иргэн зорчжээ.
Энэтхэг Улсад 70 орчим Монгол оюутан, Монгол Улсад 4 Энэтхэг оюутан суралцаж байна. Мөн 400 орчим лам, хувраг шавилан суралцаж байна.
2025 онд Монгол Улсаас мал амьтны самнасан үс, хялгас, хонины ноос, хийн буюу цахилгаан биш моторт багаж зэргийг экспортолж, савхин түрийтэй гутал, чихэр, бохь, ор дэр болон гал тогооны цагаан хэрэглэл, фикик болон химийн задлан шинжилгээ хийх аппарат, өргөгч, ачигч, паалангүй вааран эдлэл, хиймэл эрхтэн, оёмол бүтээгдэхүүн зэрэг бараа, бүтээгдэхүүнийг голдуу импортолсон байна.