gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     9.20
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 20
Зурхай
 9.20
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 9.20
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Бизнесийн эрх чөлөөний хуулиар бизнес эрхлэх гол зарчмуудыг тодорхойлно"

Эдийн засаг
2026-06-19
1
Twitter logo

УИХ-ын чуулганы хуралдаанд эхний хэлэлцүүлгийг хийсэн Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон дагалдах эрх зүйн шинэчлэлийн талаар албаныхан өнөөдөр хэлэлцэж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 

Тодруулбал, уг уулзалтад Шадар сайд Т.Доржхандын зөвлөх Г.Жавхлантөгс, Хөрөнгө оруулалт худалдааны газрын дарга Б.Зандан болон Эдийн засаг, хөгжлийн яамны ажлын албаны төлөөллүүд оролцлоо.

Уулзалтын сэдэв нь 2013 оноос хойш 17 удаа өөрчлөгдөж, хөрөнгө оруулагчдыг хамгийн ихээр төөрөгдүүлж ирсэн хууль эрх зүйн тодорхойгүй байдлыг энэхүү багц өөрчлөлтөөр хэрхэн эцэслэн шийдвэрлэх тухай байлаа. Албаныхны зүгээс хөрөнгө оруулалтын сан болон гадаадын эх үүсвэрээс татаж буй орлогыг суутган татварыг 20 хувиас 5 хувь болгон бууруулж, банкны салбартай ижил түвшинд хүрч байгааг онцоллоо.

Зайлшгүй шаардлагатай үед л зөвхөн бизнесийн зөвшөөрөл шаардана, бусад нөхцөлд шаардахгүй, мэдэгдлээр үйл ажиллагаа явуулах боломжийг нээж өгнө.

Шадар сайдын зөвлөх Г.Жавхлантөгс “Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл, дагалдах хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн багц бүхий 100 орчим хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барьж анхны хэлэлцүүлгийг хийсэн билээ.

Монголд бизнес эрхлэхэд маш хүндрэлтэй байдаг. Учир нь маш олон татварын болон бусад дарамт шахалтууд бий. Тиймээс Бизнесийн эрх чөлөөний хуулиар бизнес эрхлэх гол зарчмуудыг тодорхойлж өгөх болно. Төр бизнест оролцож, хувийн хэвшлийнхэнтэй өрсөлдөхгүй. Мөн зайлшгүй шаардлагатай үед л зөвхөн бизнесийн зөвшөөрөл шаардана, бусад нөхцөлд шаардахгүй, мэдэгдлээр үйл ажиллагаа явуулах боломжийг нээж өгнө.

Төр бизнес эрхлэгчдийн эрхийг хааж боогдуулсан зүйл олон бий. Жишээлбэл татварын маргаантай асуудлаас болоод дансыг нь хаадаг. Улмаар бизнесийн байгууллагууд үйл ажиллагаа явуулж, татвараа төлөх боломжгүй болдог. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг ч гэсэн өөрчлөх алхмуудыг энэ хуулиар оруулахаар төлөвлөж байна” гэлээ.  Тэрбээр энэхүү хуулийг намрын чуулганаар батлагдана гэсэн хүлээлттэй байна гэсэн юм.

Үүний зэрэгцээ бизнес эрхлэгчдийн нуруун дээрх ачааг хөнгөлөх үүднээс 360 зөвшөөрлийг "Мэдэгдэл" болгон өөрчилж, цахим системээр мэдэгдлээ илгээгээд үйл ажиллагаагаа шууд эхлэх, худалдаа үйлчилгээний 146 бизнесийг зөвшөөрлөөс бүр мөсөн чөлөөлөх зэрэг үйл ажиллагааг хөнгөвчлөн ажлууд хийгдэж буйг дурдлаа.

Баруун гар талаас Хөрөнгө оруулалт худалдааны газрын дарга Б.Зандан,  Шадар сайдын зөвлөх Г.Жавхлантөгс

Хэлэлцүүлгийн төгсгөлд Хөрөнгө оруулалт худалдааны газрын дарга Б.Зандан хөрөнгө оруулагчдаас ирдэг гомдлыг БНСУ-ын тусгайлсан эрх ашгийг хамгаалах зөвлөлийн үр дүнтэй ажилладаг жишгээр хөрөнгө оруулалт, худалдааны газарт хариуцуулж, төр болон хөрөнгө оруулагчийн маргааныг эцсийн шатны шүүх, арбитраас өмнө 6 сарын дотор "Эвлэрүүлэн зуучлах" зарчмаар шийдвэрлэх нь харилцан итгэлцлийг бэхжүүлнэ гэлээ.

Мөн Шадар сайдын зөвлөх Г.Жавхлантөгс Монголд анх удаа "Ногоон мэдээллийн төв" болон "Хиймэл оюун ухааны төв" байгуулах хөрөнгө оруулалтыг гаалийн татвараас 100 хувь чөлөөлөх зэргээр орчин үеийн дэвшилтэт технологийг бодлогоор дэмжихээр тусгасан гэлээ.

Нийт 89 гаруй хуульд өөрчлөлт оруулах энэхүү багц шинэчлэлийг ажлын хэсгүүд ирэх долоо хоногуудад нэгтгэн УИХ-аар эцэслэн батлуулахаар ажиллаж байгаа бөгөөд энэ нь Монгол Улсын бизнесийн орчныг урт хугацаанд урьдчилан таамаглах боломжтой, эрүүл, таатай болгох түүхэн алхам болно гэдгийг онцолж хэлэлцүүлэг өндөрлөлөө.

Мэдээг бичсэн: ХИС-ийн 2 дугаар дамжааны оюутан О.Даваажаргал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан