Их сургууль сонгохдоо зөвхөн дөрвөн жилийн сургалтыг бус, төгсөөд ямар боломж нээгдэхийг тооцох нь чухал. 2023 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Программ хангамжийн 3+1 хөтөлбөрт элссэн Б.Золбаярын хувьд энэ сонголт нь БНСУ-д суралцах мөрөөдлийнх нь эхлэл болжээ.
Тэрээр 2025 онд хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Чун-Ан их сургуульд нэг улирал оюутан солилцоогоор суралцсан бөгөөд одоо Дунгук их сургуульд сүүлийн жилээ үргэлжлүүлэн суралцахаар бэлтгэж байна.
Б.Золбаяр: Би анхнаасаа программ хангамжийн чиглэлээр Солонгост суралцах зорилготой байсан. Судалж үзэхэд Хүмүүнлэгийн ухааны их сургууль 3+1 болон оюутан солилцооны хөтөлбөрөөрөө энэ боломжийг хамгийн бодитоор олгож байна гэж үзээд элссэн.
Суралцах хугацаандаа багш, багийнхантайгаа хамтран төслүүд дээр ажиллаж, бодит практик ур чадвар эзэмшсэн. Мөн клуб, сайн дурын үйл ажиллагаанд оролцсоноор багаар ажиллах, манлайлах зэрэг чадвараа хөгжүүлсэн. Хэрэв гадаадад суралцах зорилготой бол ийм боломжийг эртнээс төлөвлөж, зөв сургуулиа сонгох хэрэгтэй. Миний хувьд энэ хөтөлбөр зөв сонголт болсон.
Хүмүүнлэгийн ухааны их сургууль 2026–2027 оны хичээлийн жилийн бакалавр, магистр, докторын түвшний нийт 32 хөтөлбөрт элсэлтээ авч эхэлжээ.
ХИС-ийг сонгох шалтгаан юу вэ?
1979 онд байгуулагдсан Хүмүүнлэгийн ухааны их сургууль өнөөдөр 47 жилийн туршлагатай бөгөөд сургалтын орчин, олон улсын хамтын ажиллагаа, боловсролын чанарын тогтолцоогоо шинэчилсээр байна.
Тус сургуулийн онцлох боломжууд:
• 47 жилийн туршлага, хүмүүнлэг болон нийгмийн ухааны чиглэлээр сургалт явуулдаг.
• Canvas сургалтын удирдлагын системийг ашиглан танхим болон цахим сургалтыг хослуулдаг
• 14 орны 47 их сургуультай хамтын ажиллагаатай.
• 2+2, 3+1 болон оюутан солилцооны хөтөлбөрөөр дамжуулан гадаадад суралцах боломж бүрдүүлдэг.
• Боловсролын байгууллагын удирдлагын ISO 21001:2025 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ.
Canvas систем оюутанд ямар боломж олгодог вэ?
Хүмүүнлэгийн ухааны их сургууль 2021 оноос Canvas сургалтын удирдлагын системийг ашиглаж эхэлсэн. Энэхүү платформоор дамжуулан оюутнууд хичээлийн материалдаа хүссэн үедээ хандах, видео контент үзэх, даалгавраа илгээх, багштайгаа цахимаар харилцах, үнэлгээгээ хянах боломжтой.
Одоогоор тус платформд багш нарын боловсруулсан 567 гаруй хичээл, 569 гаруй видео контент байршаад байна.
Гадаадад суралцах боломж
Хүмүүнлэгийн ухааны их сургууль 14 улсын 47 их сургуультай хамтран ажиллаж, оюутан солилцоо болон хамтарсан сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Тухайлбал, БНСУ-ын их сургуулиудтай хэрэгжүүлдэг 2+2, 3+1 хөтөлбөрөөр оюутнууд сургалтынхаа тодорхой хугацааг гадаадад үргэлжлүүлэн суралцах боломжтой. Золбаярын жишээ нь энэ тогтолцоо бодитоор хэрэгжиж байгааг харуулж байна.
Карьерын хөгжлийг дэмждэг
Тус сургууль ерөнхий боловсролын сургуулийн IX–XII ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжааны үнэлгээг үнэ төлбөргүй хийдэг бөгөөд сүүлийн таван жилд 10 мянга гаруй сурагч хамрагджээ. Мөн Хөдөлмөр эрхлэлтийн төвөөрөө дамжуулан карьерын зөвлөгөө өгөх, ажлын байрны мэдээлэл хүргэх, үйлдвэрлэлийн дадлага зохион байгуулах зэрэг үйлчилгээг үзүүлдэг. Үүнээс гадна клуб, сайн дурын үйл ажиллагаагаар дамжуулан оюутнуудын манлайлах болон харилцааны ур чадварыг хөгжүүлэхийг зорьдог.
Олон улсын стандартыг нэвтрүүлжээ
Хүмүүнлэгийн ухааны их сургууль боловсролын байгууллагын удирдлагын ISO 21001:2025 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, Их Британийн Certiva Limited байгууллагын хөндлөнгийн аудитад хамрагдсан байна.
Энэ нь сургалтын удирдлагын тогтолцоог олон улсын шаардлагад нийцүүлэх, суралцагч төвтэй боловсролын орчныг бүрдүүлэхэд чиглэсэн стандарт юм.
2026–2027 оны хичээлийн жилд Хүмүүнлэгийн ухааны их сургууль бакалавр, магистр, докторын түвшний нийт 32 хөтөлбөрөөр элсэлтээ авч байгаа бөгөөд сургалтын орчин, олон улсын хамтын ажиллагаа, технологийн шийдэл, карьерын дэмжлэгийг сонголтынхоо нэг хэсэг болгон хөгжүүлж байгаагаа онцолж байна.