Буцах

Аагим халуун өдрүүд үргэлжилнэ

Аагим халуун өдрүүд үргэлжилнэ

Өнөөдөр Улаанбаатар хотод өдөртөө 37, харин говийн аймгуудын нутгаар 39 хэм хүртэл халуун байлаа.

Нохой гаслам халуун өдрүүд энэ долоо хоногтоо үргэлжлэх нь ээ. Өнөө маргаашдаа Төв, Говь, Зүүн аймгуудын нутгаар аагим халуун өдрүүд үргэлжлэхийг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна.

Маргааш болон нөгөөдөр ч 30 хэм давсан халуун байх бөгөөд баасан гарагаас бага зэрэг бороо орж, сэрүүсэх төлөвтэй байна. Хэдий бороо орж, сэрүүсэх ч 25-29 хэм дулаан байх юм.

Тодруулбал, 3-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, 4-нд нутгийн хойд хэсгээр, 5-6-нд зарим газраар дуу цахилгаантай бороо орно.

Салхи 3-нд баруун болон төвийн аймгуудын зарим нутгаар, 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн өмнөд хэсгээр, 6-нд Алтайн уулсаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

3-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын хойд хэсгээр, 4-5-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11, өдөртөө 18-23, Орхон, Сэлэнгийн сав, Говь, тал, хээрийн бүс нутгаар шөнөдөө 16-21, өдөртөө 28-33, бусад нутгаар шөнөдөө 11-16, өдөртөө  24-29 хэм дулаан байна. 

Хэт халалтаас үүдэн биеийн судас тэлснээр тархины цусан хангамж хомсрох шалтгаан болж харвах эрсдэлтэй тул өдрийн халууны үеэр гадуур явахгүй байх, шаардлагатай тохиолдолд нарны малгай болон шүхэр авч явахыг сануулъя.

Та өөрийн оршин суугаа газрын цаг агаарын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй.

Зочин
[ 202.72.246.134 ]
  2016.08.01

Хүн байгаль эхээ сүйтгэсэн бол эргээд байгаль дэлхий хүн төрлөхтөнөөс өшөөгөө авч эхлэж байна энэ юу ч биш байх болно

Зочин
[ 202.72.246.106 ]
  2016.08.01

Канад, Сибирийн ой шатаж их хэмжээний нүүрс хүчлийн хий ялгаруулсанаас дулаарал нэмэгдэж байна гэж хэвлэлүүдээр бичсэн байна лэ

Зочин
[ 43.242.243.166 ]
  2016.08.01

Ээ хөөрхий нүүрсхүчлээс улбаатай хүлэмжийн хийн аюул үүсээд олон жил болж байна шүү дээ Жил ирэх тутам халалт улам нэмэгдэж байгаа