gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.25
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.25
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.25
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Н.Дашзэвэг: Хөгжлийн бодлого гэж хүслийн жагсаалт шиг юм биччихсэн байна

Р.Адъяасүрэн
2016-03-31
0
Twitter logo
 
Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  08 цаг 31 минут
2016.03.31

Монголын эдийн засгийн чуулган долоо дахь жилдээ Төрийн ордонд зохион байгуулагдаж байна. Чуулганы хоёр дахь өдрийн нээлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хийнэ.

Өнөөдөр хүндэт зочноор Байгалийн баялгийн засаглалын институцийн ерөнхийлөгч Др.Даниел Кауфман оролцоно.

  09 цаг 39 минут
2016.03.31

Ц.ЭЛБЭГДОРЖ: МОНГОЛ ОЛДОЖ БАЙГАА БОЛОМЖИЙГ АЛДАХ ЭРХТЭЙ, ТИЙМ ТАНСАГЛАЛТАЙ ОРОН БИШ

Ерөнхий сайдын ивээл дор долоо дахь жилдээ зохион байгуулагдаж буй Монголын эдийн засгийн чуулганы хоёр дахь өдрийн нээлтийн үгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  хэлж байна.

Тэрээр,

Ерөнхийлөгчөө хараад айж, бэргэлгүй хэлэх үгээ хэлж чаддаг нь Монголчуудын онцлог. Ингэж байж л бид цаашид хөгжиж чадна. 90 хоногийн дараа Монгол Улсын хөгжлийн цаашид авч явах хүмүүсийг хэн байх вэ гэдгийг сонгосон байна. Тиймээс энэ чуулганаар хэлэлцэж байгаа асуудал Монголын төрийг барих гэж байгаа хүмүүсийн чихэнд хүрэх ёстой гэж бодож байна.

Нийгэм эдийн засгийн байдал, иргэдийн дийлэнхийнх нь амьдрал хэцүү байна. Ахмадууд төрсний гэрчилгээгээ, хүүхдийнхээ төрсний гэрчилгээг барьцаалаад мөнгө зээлж байна. Хэрэв бид том төслүүдээ хөдөлгөсөн бол иргэдийн амьдрал ийм болохгүй байсан. Би өмнө нь хэлж л байсан. Том төслүүдийг хөдөлгөх хэрэгтэй.
 
Хүмүүсийн амьдралыг ийм болгоход хүргэсэн тэр хүмүүсийн үгэнд хууртвал дахиад хэдэн жил энэ асуудлыг ярилцах болно.

Хэрэв бид том төслөө хөдөлгөж, цааш нь явуулсан бол улс орны төсөв ийм алдагдалтай болохгүй байсан.

Монгол олдож байгаа боломжийг алдах эрхтэй, тийм тансаглалтай орон биш. Монголд боломж тэр бүр олдоод байдаггүй юм. Аманд орсон шар тосыг хэлээрэй битгий түлх гэж аав, ээж нар сургадаг байсан. Шар тосыг бид шороотой хутгачихаад дээр нь бүжиглэх хэрэггүй. Улс төрчид ард түмний шар тосыг шороотой хутгачихаад одоо дээр нь бүжиглэж байна.

Үнэхээр улс төрчид хариуцлагагүй байна. Нэг УИХ-ын гишүүн том төслийг зогсоосноороо бахархдаг гэж ярихыг сонссон. Иргэд, сонгогчид маань эм тарианы мөнгөгүй болно гэдгийг тэр боддоггүй юм байх даа. Эмийн санд тэтгэврийн дэвтрээ бариад эм гуйх үе ирэх вий гэж тэр бодоогүй л байхдаа.

Эдийн засаг бол яг бодитой. Мөнгөөр, дүнгээр хэмжигддэг. Улс төр бол мэдэгдэл хийгээд явж болно. Эдийн засаг бол тийм биш. Гарч байгаа хохирол нь ил мэдэгддэг. Хүндрэлийн шалтгааныг Монголчууд хэлэлцэж, арга замыг олж, түүнийгээ ажил хэрэг болгох ёстой. Хүндрэлээс гарахад ид шидийн зам гэж үгүй. Бид хууртах юм бол эндээс гарах зам улам уртасна. Хүмүүсийн амьдралыг ийм болгоход хүргэсэн тэр хүмүүсийн үгэнд хууртвал дахиад хэдэн жил энэ асуудлыг ярилцах болно.

Бид нэгнийгээ урамшуулж чадахаа байчихсан байна. Тамын тогооны үлгэрээсээ гарч чадахгүй байна. Спортод медаль авсан хүний урамшуулж алга ташдаг шигээ, гаднаас хөрөнгө оруулалт татаад ирсэн тэр бизнесменд алга ташиж сурах хэрэгтэй. Хүний итгэлийг даана гэдэг том зүйл. Итгэл дааж байж мөнгө олж ирж байна. Итгэхгүй хүндээ хүн мөнгө зээлдэггүй биздээ. Бизнест итгэл алдсан хүмүүс улс төр рүү зүтгэж байна. Ингэж улс төрд орсон хүн олны итгэлийг дааж чадахгүй. Тамын тогооны үлгэрийг нь , тэр их хорслыг нь болдог бол ломбардад тавьчих юмсан.

Хоёрт улс төрийн хариуцлага алга. Хариуцлагыг сайжруулахад бид гаднаас мөнгө зээлэх шаардлагагүй. Хууль батлахын тулд бид ломбарднаас мөнгө авахгүй.

Монголын зовлон гаднаас биш дотроос. Эдийн засгийн хямрал бол эдийн засагт биш улс төрд байна. Тэгэхээр эдийн засгийн чуулган бол эдийн засаг биш улс төрийг ярьж таарах нь.

УИХ-ын чуулган цөмийн хаягдлыг булшлах талаар хуралдах гээд гурав хоног хуралдсангүй. Нэг нь хэлэлцэнэ, нөгөө нь хэлэлцэхгүй гээд. Үүнийхээ оронд хариуцлагын хуулийг батла л даа. Хариуцлага улс төрчдийн шалгалт байх ёстой.

Хүүхэд ч шүүмжлэл хэлж чадна, гол нь гарах гарцыг нь гаргаад цаасан дээр буулгаад ир л дээ. Хүмүүс намайг худлаа сайхан ярьдаг гэдэг. Хэрэв би худлаа яриад байдаг бол намайг үнэн ярьдаг гэх нь л дээ.

Хүүхдээ тэвэрсэн эхчүүд эмнэлгээр дүүрэн байна, юун ор зогсох шал алга. Хүүхдийн эмнэлэг барьчих өчнөөн мөнгийг том төслийг зогсоож алга болгосон шүү дээ.

Бид дахиад л тамын тогооны үлгэр лүүгээ орно шүү. Хэсэг хүн гарч ирээд л энэ нь буруу, энэ нь зөв гээд хэлэлцэнэ. Сонгуульд оролцож байгаа намуудаас тодорхой асуулт асуух хэрэгтэй. Парламентийн олонх сонгогдоод эхний 100 хоногт амлалтаа биелүүлж чадвал чадна энэ хугацаа өнгөрвөл худлаа болно. Та гишүүн болоод хариуцлага алдвал таныг эргэн татах талаар ярьж байна. Та энэ хуулийг батлах уу гэж дэвшигчдээс асуу. Дээрээсээ толгой нь өтсөн болохоор Монголын нийгэм өнөөдөр хүнд байдалд ороод байна.

УИХ-ын гишүүн хууль санаачилсан гээд нэрээ бичихэд 20 сая төгрөг авдаг юм байна. Энд сууж байгаа зарим нь мэдэж байгаа. Монгол Улсын ретинг унасан бол тухайн Засгийн газартай хариуцлага тооцож, дахиад унавал Засгийн газрыг Ерөнхий сайдтай нь зайлуулах хэрэгтэй. Авлигын байдал дордвол Хууль зүйн сайдтай ярих ёстой. Биднээс хамаарахгүй үнэлгээ гаргадаг байгууллага байна. Гэтэл нэгнийг нь сайд болгосонгүй гээд уйлаад суудаг марзан жүжиг байж болохгүй. Хариуцлагын тухай хуульд үүнийг л тусгасан.

Сонгууль яг хуучнаараа л явж байна, юу өөрчлөгдөж байна вэ. Өнөө өглөө бороо орлоо гэж байна. Сайн цагийн дохио ч байж болно, эсвэл цас болоод муу цаг ч болж болно.

Яг үнэндээ Монголын эдийн засаг, ард иргэдийн гар дээр мөнгө байна уу. Санхүүгийн зах зээлийн чөлөөлөхгүйгээр байдал сайжрахгүй. Жоохон мөнгө орж ирдэг тэрэн дээр нь цавчаа хийх гээд үзчихдэг. Тэгээд л аманд ч үгүй хамарт ч үгүй болдог. Хөрөнгийн зах зээлийн талаар би сүүлийн гурван жил ярьж байна. Том компаниуд хэдэн гэр бүлийн өмч байдлаар явж байна. Хувьцаа гаргаад зар л даа. Тэр мөнгөөрөө бизнесээ өргөжүүл. Хөрөнгийн зах зээлийг хөдөлгөх хэрэгтэй. Хоёр хуваагдаж хэдэн хүн бүжиг эргэсэн байдалтай байвал болохгүй ээ. Монголын зах зээлд санхүүгийн либералчлалыг явуулах хэрэгтэй.

Өнөөдөр мөнгөгүйгээс болоод тариалан эрхлэгчид хэвлэлийн хурал хийгээд явж байна. Засгийн газарт гаргаж өгөх мөнгө байхгүй. Хүүхдээ тэвэрсэн эхчүүд эмнэлгээр дүүрэн байна, юун ор зогсох шал алга. Хүүхдийн эмнэлэг барьчих өчнөөн мөнгийг том төслийг зогсоож алга болгосон шүү дээ.

Гэхдээ бидэнд гэрэл харагдаж байна. Саяхан Нобелийн шагналт Япон эрдэмтэн ирээд танайд нөөц боломж байна, эдийн засгаа арав дахин өсгөх боломжтой, залуучууд хийж чадна гээд явсан байна лээ. Бид зүтгэх л хэрэгтэй. Дэлхий нийтийг харахад ч эдийн засгийн өсөлт харагдахгүй байна. Монгол гаднаас асар хамааралтай улс. Өөрсдөө гадаадад хийсэн машин, гар утас, хувцас өмчихөөд л гадаад хамаагүй гээд л яваад байна. Тэгэхээр гадаадаас хамааралтай. Гадаад орчин биднийг хүлээгээд байж байдаг юм биш гэлээ.

  10 цаг 23 минут
2016.03.31

"Ерөнхийлөгч өнөөдрийн нээлтийн үгийг хэлж дууслаа. Монголчуудын өмнө тулгамдсан асуудлаар үг хэлсэн Ерөнхийлөгчид баярлалаа. Том төрөөс ухаалаг төр рүү гэсэн уриаг бодитоор хэрэгжүүлж чадаж байгаа Ерөнхийлөгчид талархахгүй байхын аргагүй" хэмээн Засгийн газрын хэрэг эрхлэг газрын дарга С.Баярцогт хэллээ.

Чуулганы хоёр дахь өдрийн хүндэт зочноор Байгалийн баялгийн засаглалын институцийн ерөнхийлөгч Др.Даниел Кауфман үг хэлж байна.

  10 цаг 26 минут
2016.03.31

ЗАСАГЛАЛЫГ ХЭТЭРХИЙ ХЯЛБАРШУУЛЖ ОЙЛГОВОЛ ЭРСДЭЛ ГАРГАДАГ

Байгалийн баялгийн засаглалын институцийн Ерөнхийлөгч  Даниел Кауфман хүндэт зочноор оролцож үг хэллээ.

Засаглал, авлигын хэрэг, олон улсын засаглалын индекс, судалгааны бүтээл гаргаж, дэлхийн нэр хүндтэй судалгааны олон байгууллагын зөвлөхөөр ажилладаг. Дэлхийн эдийн засгийн форумын зөвлөлийн гишүүнээр ажилладаг.

Тэрбээр "Ерөнхийлөгчийн дараа үг хэлж байгаадаа баяртай байна. Би Монголд ирээд удаагүй байгаа ч танай эх оронд дуртай болоод байна. Улс орныг илүү сайн мэдэхийн тулд олон хүнтэй уулзаж ярилцаж байна. Хөдөө орон нутгаар явж уул уурхайгаар очиж байгаль хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа хүмүүстэй уулзлаа" гэдгийг илтгэлийн эхэнд хэллээ.

"Засаглалыг хэтэрхий хялбаршуулж ойлговол эрсдэл гаргадаг. Шийдвэр гаргах эрх мэдлийг засаглал гэж ойлгодог. Улс төрийн хэмжээсийг авч үзвэл эрх мэдлийг олж авах, шилжүүлж авдаг.

Монгол Улс цаашид засаглалыг улам сайжруулбал уул уурхай баялагаас илүү их ашиг хүртэх боломжтой

Засаглалын тулгуур нь улс төрийн, эдийн засгийн, институцын хэмжээс байдаг. Авлигын хэр хяналтандаа байлгаж байна вэ гэдэг хамгийн чухал шалгуур. Засаглал бол хийсвэр зүйл биш бодит амьдрал дээр байдаг учраас хаана юу болохгүй байгаа, хэрхэн өөрчилж болохыг мэдэх боломжтой. 

Монгол Улсын хувьд өнгөрсөн хэдэн жилийн манлайллын үр дүнд ахицтай харагдаж байна. Хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөг хангахын төлөө дорвитой ажил хийж байгаа. Хүчирхийлэл, терроризм байхгүй учраас сайн дүн авна. Авлигын хяналтад ахицтай зүйл байна. Энэ үзүүлэлтээр ОХУ, Украйнаас хамаагүй дээр ч дахиад авлигын эсрэг илүү их ажиллах шаардлагатай.

Монгол Улс цаашид засаглалыг улам сайжруулбал уул уурхай баялагаас илүү их ашиг хүртэх боломжтой. Хэрвээ засаглалаа сайжруулж чадахгүй бол баялагийн хараал болох ч гашуун туршлага дэлхийд байна.

Уул уурхай баялаг ихтэй орнуудын зовлон мөнгөтэй үедээ их зарцуулдаг, мөнгөгүй болохоор байдал хүндэрдэг тал бий. Хөгжлийн банкнаас гаргасан мэдээллээр Монгол Улс их хэмжээний зардал гаргаснаас макро эдийн засгийн хүндрэл учирсан байна. Орлогогүй үед зардал нь өндөр байгаа учраас өр тавихаас өөр аргагүй.

Монгол Улс ил тод тунгалаг байдлыг төлөө их зүйл хийсэн байна. Ерөнхийлөгч шилэн дансны тухай ярьсан нь үүнийг батлах байх.

Монголд маш их боломж байна. Одоо явагдаж байгаа ахиц дэвшил, хийгдэж байгаа ажил улам их сайжрах байх. Авлигатай тэмцэх хөтөлбөр, ил тод тунгалаг байдлын санаачлага, орон нутаг, үндэсний хэмжээнд төрийн мэдээллийг ил тод байлгах, уул уурхайн салбарт дахь засаглалын шинэтгэл гээд олон сайн ажлын талаар хүмүүстэй уулзахдаа мэдлээ. Эдийн засгийн засаглалд шүүмжлэлтэй зүйл байна. Хэтэрхий их өөдрөг үзэлтэй байснаас болж асуудал үүсдэг. Уул уурхайн салбартын үнийн хэтийн төлвийг сайн хянаж байхгүй бол дэлхийн даяар үүнээс болж алдаа том сургамж авсаар байна. Ирээдүйд эдийн засгийг солонгоруулж, олон тулгуурт болговол маш их ирээдүй бий.

  10 цаг 31 минут
2016.03.31

Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Монголын эдийн засгийн чуулган 2016" нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь сонсоорой. 

  10 цаг 55 минут
2016.03.31

БИЗНЕСИЙН ОРЧИН НЭГДСЭН ХУРАЛДААН

Чуулган "Бизнесийн орчин" нэгдсэн хуралдаанаар үргэлжилж байна.  Нэгдсэн хуралдааныг эдийн засагч Д.Жаргалсайхан хөтлөн явуулах бол

  • Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан
  • Хера холдинг ХХК-ийн ерөнхий захирал Х.Ганхуяг,
  • Блю Скай Минералс ХХК-ийн ерөнхий захирал З.Ган-Очир,
  • Монгол айдия ХХК-ийн захирал Х.Халиунбат нар тэргүүлэх оролцогчдоор оролцох юм.

Х.ХАЛИУНБАТ: БИД 8.7 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ БАРИЛГЫН ЗАХ ЗЭЭЛД ГАЦААЧИХСАН БАЙНА

Монгол Улсын бизнесийн орчин сэдвээр Монгол айдия ХХК-ийн захирал Х.Халиунбат илтгэл тавьж байна.

Ширээний ард бид цөөхүүлээ уулзахаар илүү бодитой, олон зүйлийн талаар ярьдаг. Гэтэл түүн шигээ бид яагаад энд ярьж чадахгүй байна вэ гэдэг үүднээс өнөөдрийхөө илтгэлийг бэлдлээ. Би Баяраа өөрөө уначихсан тухай ярих гэж байна.

Манай барилгын салбар олон жилийн түүхтэй. Зах зээл дээр нийлүүлэлт эрэлтээсээ хэд дахин давчихсан байна. Зах зээлд маш олон хоосон байр байна. Хамгийн гол нь нийлүүлэлт их байхад зах зээлийн зарчмаараа үнэ унах ёстой. Гэтэл унахгүй байна. 8.7 их наяд төгрөгийг бид энэ зах зээлд гацаачихсан байна. Банкны салбарыг татаад унагаах эрсдэлийг энэ салбар дагуулчихсан байна.

Ипотекийн зээлийг амжилттай хэрэгжүүлсэн орон байдаггүй юм байна. Харин татаж унагасан орон байна. Барилгын салбар дэндүү буруу явж байна. Судалгаа шинжилгээ, маркетингийн нарийн шинжилгээгүй дэндүү бүдүүлэг бизнес олон бий. Тэдний хамгийн сонгодог нь барилгын салбар болчихоод байна.

Санхүүгийн зах зээлийн тухайд банкны салбарын 88 хувийг дөрвөн банк эзэмшиж байна. Хамгийн ашиггүй зардлыг АТМ буюу бэлэн мөнгөний машин. Ямар ч дэлгүүр, хоршооны үүдэнд бүх банкны машинууд багтахгүй шавчихсан байна. Монголд бүх юм логикгүй, сонин улс шүү дээ. Засгийн газрын нийт гаргасан бондын 91.6 хувийг банк худалдан авсан байдаг. Монголын бизнесийн орчинд харагдаж байгаа дүр зураг бол монополь байдал. Энэ зөвхөн банк биш бүх салбарт хамаатай.

Манайд зодолдоод байгаа газар тариалангийн салбарын тухайд урд хөрш гэж гурилын хэрэглээ ихтэй газар байна. Бидний хажууханд маш том зах зээл байхад хэрүүл хийгээд, дээр нь татаас авч байна.

Бизнесийн орчинд харагдаж буй түгээмэл зураг бол улс төржсөн бизнес. Улс төрөөс болж бизнесийн бүх салбарыг самардаг зүйл бол энэ. Дүгнээд хэлвэл бизнесийн орчин чадамжгүй, мэргэжлийн бус, улстөржилт цэцэглэчихсэн байна. Насаараа нэг даргатай, маш олон ажил хийж байгаа мэт харагддаг мэргэжлийн холбоод бас байна. Эдгээр холбоог болих хэрэгтэй. Бид өөрсдөө л бизнесийн орчинг гацаачихсан байна.

Хорьдугаар зууны эхэн үед бид яг иймэрхүү л байсан. Бид дэлхийгээс тэр үед хэр хэмжээнд хоцрогдсон байсан. Яг тэр зай хэвээрээ байна. Бид iPhone барьж, хослол л өмсдөг болсноороо ялгаатай.

Бүх төрлийн дэд бүтцээр дэлхий нийт холбогдож байна. Бид энэ том интергацийн буланд нь үлдэж байна. Монголд гурван сая хүн байна, үүнээс сая нь ажил хийж байна, тэтгэвэрт, оюутан ажилгүй гэх мэт 1.3 сая хүн байна. Харин 700 мянган хүн юу хийдэг нь мэдэгдэхгүй. Тэгэхээ нэг ажиллаж хоёр хүнийг тэжээж байна. Яаж ажил хийхгүй амьдраад байна гэхээр бид дэндүү их халамж өгдөг. Ажилгүй хэр нь нийгмийн сүлжээгээр улстөрждөг, улс төрчид түүнийг нь хөхиүлэн дэмждэг. Энэ байдал цаашид нэгнийгээ газрын хөрснөөс арчдаг жишээ бий. Хөрөнгө оруулалт бол Монголын амин чухал сүнс.

Өрсөлдөөн байгаа цагт шинэ технологи, ажлын байр бий болдог учраас өрсөлдөөн бол цорын ганц шийдэл, арга зам юм. Өрсөлдөөн бол хөшүүрэг юм. Тиймээс нийгмээрээ, бизнесийнхэн үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Төрийн албанд хамгийн ихээр өрсөлдөөн хэрэгтэй.

Монголын олон төрлийн халамжийг болих хэрэгтэй, үр ашиггүй засаг захиргааны нэгжүүдийг татан буулгах хэрэгтэй.

Бидний дараагийн гарц бол залуу үеийнхэн. Залуу үеийнхнийг хүн шиг хүн болгож байж л дараагийн шийдэл гарч ирнэ гэдгийг тэрээр онцолж илтгэлээ өндөрлөв.

Нэгдсэн хуралдааны тэргүүлэх оролцогчид бизнесийн орчинг сайжруулахын тулд ямар арга хэмжээ авах талаар саналаа хэллээ.

  11 цаг 28 минут
2016.03.31

"Бизнесийн орчин" сэдэвт нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хера холдинг компанийн захирал Х.Ганхуяг "Компаниуд бүсээ чангалсан шиг, Засгийн газар ч бүсээ чангалах ёстой" гэв. Харин Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан хөрөнгө оруулагчдыг ташуурдаж гаргах биш хадаг барьж угтах уриалга гаргалаа.

  11 цаг 30 минут
2016.03.31

Бизнесийн орчин-нэгдсэн хуралдаан асуулт, хариултаар үргэлжилж байна.

  11 цаг 34 минут
2016.03.31

Хуралд оролцогчид Монгол улсад Улаанбаатарын эдийн засаг бий болсон, хөдөөг орхигдуулсан, тэнд өрсөлдөөн алга гэсэн шүүмжлэл хэлж байна.

  12 цаг 13 минут
2016.03.31

МОНГОЛ УЛСАД ҮНДЭСНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦООГ НЭВТРҮҮЛЭХИЙН АЧ ХОЛБОГДОЛ, ХЭРЭГЦЭЭ БА АРГА ЗАМ САЛБАР ХУРАЛДААН

Үндэсний эрүүл мэндийн даатгалын тогтолцоог нэвтрүүлснээр санхүүжилтийн нэгдсэн тогтолцоог бий болгох, саад бэрхшээлийг арилгахаас гадна эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг хурдтай, үр дүнтэй хэрэгжүүлэх талаар хэлэлцэх салбар хуралдаан эхэллээ.

Салбар хуралдаанд

  • УИХ-ын гишүүн С.Одонтуяа,
  • УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар,
  • Эрүүл мэндийн тогтолцоо болон санхүүжилтийн зөвлөх, эдийн засагч Ц.Нацагдорж,
  • Хавдар судлалын үндэсний төв, захирал Л.Төмөрбаатар,
  • Азийн хөгжлийн банк, нийгмийн салбар хариуцсан мэргэжилтэн Ж.Алтантуяа,
  • “Сонгдо” эмнлэгийн ерөнхий захирал, зүрхний мэс засалч Б.Болдсайхан нар тэргүүлэгчдээр оролцоно.

Ц.НАЦАГДОРЖ: ҮНДЭСНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦООТОЙ БОЛСНООР ХУВИЙН, УЛСЫН ЭМНЭЛГИЙН ЯЛГААГ АРИЛГАНА

Эрүүл мэндийн тогтолцоо болон санхүүжилтийн зөвлөх, эдийн засагч Ц.Нацагдорж МУ-д үндэсний эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бий болгох ач, холбогдлын талаар илтгэл тавьж байна.

Эрүүл мэндийн салбарыг

  • Засаглал- Улсын эмнэлгүүдийг бие даалгах, салбарын удирдлагын эрх, үүргийн шинэ хувиарлалт
  • Тусламж үйлчилгээ хүргэлтийн шинэчлэл - Эмнэлгүүдийн бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх
  • Санхүүгийн гэсэн гурван үндсэн шинэчлэлийг хийх хэрэгтэй.

Засаглал, тусламж үйлчилгээний хууль эрх зүйн орчин бүрдсэн. Хуулийн хэрэгжилтийг Засгийн газар, Эрүүл мэндийн яамны түвшинд хийх хэрэгтэй бөгөөд ашиг сонирхлын зөрчил гарч магадгүй. Санхүүжилтийн шинэчлэлд нэг худалдан авагчийн тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай байна.

Одоогийн санхүүжилтийн тогтолцооны хамгийн том давуу тал нь эв нэгдлмйн зарчим, ЭМД-ын хамралт өндөр буюу 90 хувьтай, улсын хэмжээнд сан төвлөрдөг, тогтвортой эх үүсвэртэй байдаг зэрэг болно.

Харин сул талын тухайд эх үүсвэр дагасан хуваагдмал тогтолцоотой, төлбөрт гүйцэтгэл, бодит өртөг уялдаагүй, худалдан авалт хийгддэггүй, үр ашиг муутай, санхүүгийн эрсдлээс бодитой хамгаалж чадахгүй байгаа аж.

Үндэсний эрүүл мэндийн даатгалын тогторлцоог нэвтрүүлэхийн ач холбогдол нь чанар, үйлчилгээний хүртээмж сайжирна, санхүүгийн эрсдэл багасна, хувийн болон улсын эмнэлгийн ялгааг арилгаж, өрсөлдөөнийг бий болгох, салбарын хэмжээнд хуваарилалт, захиргааны үр ашгийг илүү нэмэгдүүлж, бүтцийн шинэчлэлийг хэрэгжүүлэх гол хөшүүрэг болно гэдгийг тэрээр онцоллоо.

Эдийн засгийн чуулганаар гурван жил эрүүл мэндийн салбарын талаар хэлэлцсэний үр дүнд даатгалын тухай хуулийг баталж, дөрөвдүгээр сард тусламж үйлчилгээний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр болсон гээд олон үр дүн гарсан гэдгийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа хэллээ.

Эрүүл мэндийн салбарыг 100 хувь хувьчилъя гэж хүмүүс түүнд ханддаг аж. Гэвч энэ салбар өвөрмөц, онцгой салбар, сонголтгүй байдаг учир төрийн оролцоо, зохицуулалт өндөр түвшинд байх ёстой байдгийг ч тэрээр онцолж байна.

"Эрүүл мэндийн тогтолцоог өөрчлөхгүйгээр урагш явна гэж байхгүй. Засаглалын тогтолцоог өөрчлөхгүйгээр зөв зүйтэй санаачлагыг хэрэгжүүлэхэд төвөгтэй. Шинэчлэл хийх гээд асуудал оруулж ирдэг ч системд уялдаж өгдөггүй учраас болж өгөхгүй байна" хэмээн УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар хэллээ.

Сайн эмч нарт хөшүүрэг байдаггүй. Улсын эмнэлэгт нэг сайн эмчийн ачаалал их байдаг ч тухайн эмчийн сэтгэл ханамж тал дээр сул байдаг. Тэгвэл ҮЭМД тогтолцоог бий болгосноор иргэд төдийгүй эмч, эмнэлгийн ажилчдын сэтгэл ханамж дээшилдэг болохыг Ж.Алтантуяа тайлбарлаа.

Хичнээн сайн засаглалтай байсан ч санхүүжилтийн асуудал шийдэгдэхгүй бол болохгүй. Хуулинд төр даана гэсэн асар олон заалт байдаг. Гэвч тэрийг хангалттай хэмжээнд өгч чадахгүй. Тэгэхээр хувь хүний нуруун дээр тэр ачааг өгч байна. Даатгалаа төлсөн хүн өвдвөл давхар төлбөр төлж байгаа юм хэмээн Л.Төмөрбаатар хэлж байна.

Салбар хуралдаанд оролцож буй П.Энхбаатар ард иргэдэд хүртээмжтэй, сэтгэл ханамжтай, сайн үйлчилгээ авахын тулд эмнэлэг, эмч нар, даатгалын компаниудын дунд өрсөлдөөн байх ёстой гэв. Даатгалын компани эмнэлэг хоёр харилцан уялдаатай ажиллаж, нэг нэгэндээ хяналт тавих ч чухал гэдгийг онцоллоо. Амьд явах эрх бол хүний хамгийн дээд эрх. Энэ эрхийг хамгаалж байгаа хамгийн чухал хүн нь эмч. Гэтэл эмч нар хамгийн бага цалинг авч байна. Цалинг нь сайжруулахгүйгээр сайн үйлчилгээ авна гэдэг асуудалтай гэдгийг тэрээр хэлсэн юм.

Одоогийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоо зөвхөн эмзэг бүлгийнхэнд зориулагдсан байгаа учраас цалингаас гаднах эрүүл мэндийн даатгалын тогтолцоо бий болгох хэрэгтэй. Эмнэлгийн хэрэгслийг үнэгүй авна гэдэг боломжгүй. Элэгний С вирүсийн эмийг үнэгүй болгох гэсэн шоу яваад байна. Гэтэл энэ нь цаанаа эмийн компаниудын захиалга яваад байна гэдгийг хуралдаанд оролцогч онцолж байна.

Манай улсын өндөр өртөг зардлаар тусламж үйлчилгээг хангалтгүй түвшинд хүргэж байна.

Эмнэлэг тав, арван жилийн дараа ямар байхаа мэдэхгүй, стратеги байхгүй байна. Мөн эмнэлгийг биш тусламж, үйлчилгээг санхүүжүүлдэг байх хэрэгтэй. Төрийн биш үйлчилгээний байгууллага шиг байх ёстой гэсэн дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа хэлж байна.

Харин эрүүл мэндийн салбарынхан нэгнийгээ муулах, нэгнийхээ ажлыг өөлөх биш эв санааны хувьд нэгдэлтэй байх нь цаашид энэ салбарыг авч явах хөшүүрэг юм гэдгийг Ж.Алтантуяа онцолж байна.

"Хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж хэр чанартай, сайн байх нь эрэлт нийлүүлэлтээс хамаарна. Нийлүүлэлт хийж байгаа хүмүүс багаар ажиллоаж байж энэ салбарын асуудал шийдэгдэнэ. Нийгэмд энэ салбарт хүчин зүтгэж байгаа бидний үнэлгээ ч буурсаар байх болно. Нөгөөтэйгүүр эрэлт буюу тусламж, үйлчилгээ авч байгаа хүмүүсийн тухайд гэвэл олон улсад хүний эрүүл мэндийн байдалд салбарын зүгээс зөвхөн 20 хувь шалтгаалдаг гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр бид өөрсдийн эрүүл мэндийн тухай ойлголт, боловсролын талаар анхаарал хандуулахгүй бол болохгүй. Иргэд эрүүл мэндийн үнэ цэнийн тухай ойлголттой байж, анхаарах шаардлагатай байна. Хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах чиглэлийг чухалчлах нь зүйтэй" гэж хуралдааны хөтлөгч Юнайтед фамели эмнэлгийн дэд ерөнхийлөгч Т.Болормаа салбар хуралдааныг хааж хэлсэн үгэндээ дурдлаа.

  12 цаг 22 минут
2016.03.31

АЮУЛГҮЙ ХҮНС-ТОГТВОРТОЙ, АШИГТАЙ БИЗНЕС САЛБАР ХУРАЛДААН

Салбар хуралдаанаар экспортлох боломж ба түүнийг үр дүнтэй ашиглах богино, урт хугацааны шийдлүүд, шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлэхэд гардаг тодорхой асуудлууд, шийдвэрлэх ёстой асуудлууд сэдвээр оролцогчид ярилцана.

Хуралдааныг хуульч Ж.Нарантуяа хөтлөн явуулах бол тэргүүлэх оролцогчдоор АПУ Сүүний үйлдвэр, үйлдвэр хариуцсан захирал Г.Энхбилэг, Роял ресурс ХХК-ийн захирал С.Ариунболд, ТЭСО корпорацийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч О.Цогтгэрэл, Нүүдэлчин агра ферм ХХК-ийн захирал Ж.Баттөгс нар оролцож байна.

ТЭСО корпорацийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч О.Цогтгэрэл

"Хүнсний салбарын гинжин хэлхээний эхэнд байдаг мал аж ахуй, газар тариалан өнөөдөр ямар байна вэ. Үнэндээ портероо сүү, махаа зөөдөг, тээвэрлэдэг нүүдэлчин ахуй өөрчлөгдөөгүй л байна. МАА систем гэдэг зүйлийг эргэж харах цаг иржээ. Технологийн хоцрогдол, хууль эрх зүйн, сав боглоо, вакцинжуулалт гээд олон хүндрэлийг дурдаж болно. Үнэхээр том зах зээлтэй холбогдоё гэвэл эрүүл аюулгүй, тогтвортойгоор хүнсийг нийлүүлэх ёстой. Экспортлоно гэж хэлээд маргааш гаргадаггүй тул бэлтгэл ажлаа хийх хэрэгтэй, төлөвлөх ёстой" гэв.

Роял ресурс ХХК-ийн захирал С.Ариунболд

"Экспортод чиглэсэн олон компаниуд байх ёстой. Үүний эхлэл болсон Тэсо корпораци, Нүүдэл агро компанудад баяр хүргэе. Экспортын боломжийн шийдлийн хувьд юу байж болох вэ. Эхний ээлжинд төр засгаас нэгдсэн байдлаар эдийн засгийг солонгоруулах экспортоо дэмжих үүднээс аль салбараа түлхүү дэмжихээ тодорхойлох хэрэгтэй. Хятадад дөрвөн бүтээгдэхүүн гаргалаа гэхэд дөрвөн төрлийн татвар төлдөг, жишиг үнээр тогтоодог. Иймд Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрээр үүнийг зохицуулах ёстой. "

Нүүдэлчин агро ферм ХХК-ийн захирал Ж.Баттөгс "Улаанбаатар хот нэг сая гаруй хүн ам амьдарч байгаа нь хүнсний аюулгүй байдал, нийлүүлэлтийн хувьд асуудал тулгарчихаад байна. Үүнийг томоохон хүнсний үйлдвэрүүд авч явна уу гэхээс хэн дуртай нь их, бага хэмжээгээр нийлүүлээд байх боломжгүй".

АПУ Сүүний үйлдвэр, үйлдвэр хариуцсан захирал Г.Энхбилэг

"Уламжлал тогтолцоонд суурилсан сүү, сүүн бүтээгдэхүүн нийлүүлэлтээс экспорт ярина гэвэл худлаа. Экспортод бүтээгдэхүүн гаргахын тулд гарал үүслийн гэрчилгээнээс эхлээд энэ асуудал яригдана. Уламжлалт мал аж ахуйгаас илүү фермийн аж ахуй хөгжүүлэх ёстой атал төрийн бодлого буруу явагдаад байна. Түүхий эд бэлтгэл нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, чанарын баталгаа өгдөг хэмжээнд хүртэл тогтох ёстой. Системээр хөгжүүлэхгүйгээр эцсийн бүтээгдэхүүний хариуцлагыг үйлдвэрлэгч хүлээнэ гэдэг бол буруу. Улирлын хэт их шинж чанартай байгаагаас үйлдвэрийн мал аж ахуй, үйлдвэр хоёр тохирохгүй байна. Зун сүү сүүн бүтээгдэхүүн их байдаг бол өвөл байхгүй болчихдог тул үүнд тохиргоо хэрэгтэй байна. Мал эмнэлэг, тэжээл бэлтгэлийн талаар яригдаж байгаа зүйл алга" гэдгийг хэллээ.

"Талх чихэр" ХК-ийн гүйцэтгэх захирал М.Базар-Ууган

Хүн бүрийнх хүсэл мөрөөдөл аз жаргалтай амьдрах. Аз жаргалтай амьдрахын тулд эрүүл байх ёстой. Эрүүл байхын тулд эрүүл хүнс хэрэглэх ёстой. Өнөөдөр бид хүнсний аюулгүй байдлыг хэлэлцэж байхад 30, 40 хүн сууж байгаад харамсч байна. Экспортлож болно гэдэг яг бодит байдал дээрээ нэгдсэн лаборатори, мэдээлэл алга. Хаанаас ямар бичиг баримт бүрдүүлэх вэ гэдэг нь тодорхой биш. Дотоодын зах зээлд хоорондоо өрсөлдөж ядаж байхад дурын нэг хүн машиныхаа багажинд ОХУ-аас "Өөрөө иднэ" гээд печень оруулаад ирчихэж байна. 

  14 цаг 35 минут
2016.03.31

ИННОВАЦИ-БИЗНЕСИЙН БОЛОМЖ САЛБАР ХУРАЛДААН

Инноваци-бизнесийн боломж салбар хуралдаан эхэллээ.

Салбар хуралдаанаар инновацийн экосистемийн элемент хоорондын холбоос, их сугуулиудын бий болгосон инноваци, глобал зах зээл рүү гарах боломж, гарааны бизнесийг дэмжих зарим санаачлага, олон улсын түвшний судалгаа, инноваци болох боломж зэрэг асуудлаар ярилцана.

Хуралдааны хөтлөгчөөр МУИС-ын багш Ч.Лодойравсал, тэргүүлэгч оролцогчдоор

  • Шинжлэх ухааны парк-МТ, Инноваци, дамжуулах төвийн дарга Д.Батхуяг,
  • Химийн болон технологийн ухааны доктор Ч.Ганзориг,
  • Харвардын АУИС, Харвард – MIT хамтарсан Анагаах-Шинжлэх ухаан-технологи төвийн постдокторын судлаач Б.Батзаяа,
  • Стартап Монгол ТББ-ын гүйцэтгэх захирал С.Эрдэнэбат,
  • ШУТИС-ын Инноваци бизнес хөгжлийн төвийн захирал Д.Хашбаяр,
  • JCI progress салбар байгууллагын сургалтын хорооны дарга Б.Мягмарнаран нар байх юм.

Ч.ГАНЗОРИГ: ҮЛГЭР ДУУРИАЛ БОЛОХ "БААТАР" ТӨРҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

"Инноваци – бизнесийн боломж" сэдвээр Химийн ба технологийн ухааны доктор Ч.Ганзориг илтгэл тавьж байна. Тэрээр Инноваци гэсэн хоосон орон зайг ашиглах боломж байна гэдгийг онцоллоо.

Манай улсын хувьд өрсөлдөх чадвараараа 140 орноос 104-т бичигдэж байгаа бөгөөд боловсролын байдлаар өндөр үзүүлэлттэй хэдий ч инноваци өрсөлдөх чадварыг хойш нь татаж байна гэв.

Хөрөнгө оруулалтын тал дээр асуудал байгаа ч хууль эрхзүйн орчин боломжийн сайн байна.

Гарааны компаниудын хувьд

  • Боловсрол, соёл шинжлэх ухааны яаманд бүртгэлтэй 10, санаачлага гаргасан 30,
  • Шинжлэх ухааны паркад бүртгэлтэй 110, санаачлага 230,
  • Старт апп Монголия ТББ-ын бүртгэлтэй 200 орчим байна.

Мөн ерөнхий боловсролын сургуулиуд, их дээд сургуулиудын харьяа олон гарааны компаниуд байдаг гэдгийг тэрээр онцолж байна.

  • Инноваци бол шинэ зүйл биш
  • Уламжлал шинэчлэлийг хослуулж чадаагүй орхигдуулсан
  • Инноваци бол зөвхөн судлаачдын хийдэг ажил биш
  • Бизнес, судлаачдын хооронд итгэлцэл алдагдсан
  • Оролцогч талуудын ойлголтын зөрүү ихэссэн
  • Зах зээлийн хэрэгцээнд тулгуурласан судалгаа хангалттай хийгээгүй зэрэг сургамж бидэнд байна. Тиймээс Монгол хүмүүсийн эрэлт хээрэгцээнд тулгуурласан инноваци байхгүй байна.

Бид эргээд тэг цэг дээр ирсэн учраас алдсан итгэлийг сэргээх, нэгдсэн ойлголттой болох, мэдлэгээ хуваалцах, хамтарч мпотенциалыг хэрхэн үр ашигтай ашиглах зэрэг сорилтын өмнө тулгараад байна.

Тиймээс инновацийн соёлыг шинэчлэн төлөвшүүлэх давалгааг үүсгэх, салангинд хэсгүүдийг холбосон тасралтгүй, уян хатан сүлжээг сэргээх, боловсролын бүх шатанд инновацийн болон энтрепренёр чадварыг төлөвшүүлэх, судлаач, зохион бүтээгчид технологио бизнес эрхлэгчдэд тодорхой хугацаанд нээлттэй ашиглуулах, үлгэр дуурайл болох "баатар"-тай төрүүлэх, хууль зүйн зохицуулалтыг хийх гэсэн шийдлийг тэрээр танилцуулсан юм.

Түүний илтгэл өндөрлөж тэргүүлэгч оролцогчид санал бодлоо илэрхийлж байна.

"Соёл гэдэг тодорхой нэг хүрээлэл, нэгдсэн нэг ойлголтод үндэслэсэн аливаад хандах хандлагатай орчин бүрдсэнийг соёл гэж ойлгодог. Нэгдсэн ойлголт, суурь итгэл үнэмшил бидэнд зөрүүтэй байна. Мөн оюуны өмчийн асуудал байна. 1981-1991 онд нийт 18660 шинэ бүтээл оюуны өмчид бүртгүүлж байсан. Үүний 80 орчим хувь нь хэрэглээнд нэвтэрсэн. Харин 1996-2016 онд 8000 бүтээл оюуны өмчид бүртгүүлсэний 10 хүрэхгүй хувь нь хэрэглээнд нэвтэрсэн байна. Төр, бизнес, эрдэм шинжилгээний байгууллагын хэлхээ тасарсан. Сүүлийн үед энэ хэлхээ сэргэх хандлага байгаа ч нэгэнт алдсан итгэлийг сэргээх тал дээр болгоомжтой хандаж байна" хэмээн Шинжлэх ухааны парк-МТ, Инноваци, дамжуулах төвийн дарга Д.Батхуяг хэллээ.

Стартап Монгол ТББ-ын гүйцэтгэх захирал С.Эрдэнэбат өөрийн байгууллагаар нь дамжин 200 гаруй гарааны бизнесийн компаниуд төрөн гарсан гэдгийг хэлж байна. Тодруулбал Ymoment, Dream rewards гээд ихээхэн хэмжээний санхүүжилт авсан гарааны компаниуд бий. Монгол залуучуудад асар их боломж, оюуны чадамж бий. Харин үүнийг хэрэглээнд нэвтрүүлэх, бизнес болгох нь чухал гэдгийг онцлов. 

Харвардын АУИС, Харвард – MIT хамтарсан Анагаах-Шинжлэх ухаан-технологи төвийн постдокторын судлаач Б.Батзаяа өөрийнхөө туршлагаас хуваалцаж байна. Тэрээр тулгуур эсийн хөгжлийг гэрлээр удирдах аргачлалыг боловсруулж, тус ажлаараа Япон болон АНУ-ын аргачлалыг боловсруулж, тус патентийг нь Японы Хитачи компанид худалдан авчээ. Хитачи судалгааны төвтэй хамтран хорт хавдрыг нэг эсийн түвшинд оношлох хайбрид микроскопыг гарган авахаар ажиллаж байна. Гарааны компани амжилттай явах эсэх нь хамтрагчаа зөв сонгосон эсэхээс хамаардаг гэдгийг тэрээр хэлж байна.

  16 цаг 29 минут
2016.03.31

МОНГОЛЧУУДЫН ОЮУНЫ ЧАДАВХИ САЛБАР ХУРАЛДААН

Монголын эдийн засгийн чуулганы сүүлийн салбар хуралдаанууд эхэлж байна. Монголчуудын оюуны чадавхи салбар хуралдаанд

  • Интел ХХК-ийн програмист Д.Энхтүвшин,
  • Фэйсбүүк програмист О.Өлзийбаяр,
  • АНУ-ын Вашингтон мужийн Сиэтлийн Хавдрын нэгдсэн эмнэлгийн Дархлааны генетикийн лабораторийн захирал Б.Гансувд,
  • iCodice компанийн үүсгэн байгуулагч бөгөөд ерөнхий захирал П.Амгаланбаатар
  • АНУ-ын Зүрхний коллежийн гишүүн, Техасын их сургуулийн анагаахын дээдийн анестезиологийн тэнхимийн профессор, Эрчимт эмчилгээний судалгааны төвийн захирал  П.Энхбаатар
  • АНУ-ын батлан хамгаалахын яамны харьяа Анагаахын ухааны их сургуулийн цэргийн болон эрчимт эмчилгээний тэнхим молекул генетикийн лабораторийн эрхлэгч, эрдэм шинжилгээний ахлах ажилтан С.Нямхишиг
  • Жон Хопкинс их сургуулийн Молекуляр биологи, генетикийн төв Ш.Хурц нар тэргүүлэгчдээр оролцож байна.

Гадаадад ажиллаж, суралцаж байгаа хүмүүсийн төлөөллийг энэ удаагийн салбар хуралдаанд тэргүүлэгч оролцогчоор сонгон оролцуулж байгаагаараа онцлог юм байна.

Тэдний нэг нь Монгол хүний удам, гарал үүслийг судалж эрдэм шинжилгээний ажлаа эхэлсэн С.Нямхишиг бөгөөд АНУ болон олон улсад манай олон эрдэмтэд байдгийг тэрээр онцлов. Бид бүтээлч чадвар, бодох сэтгэхээр хэнээс дутахгүй потенциалтай ард түмэн. Харин түүнийг хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй гэдгийг онцлов.

"Монголд эрхтэн шилжүүлэх хагалгааг хийдэг лабораториудаар орлоо. Шинэ шинэ тоног төхөөрөмжтэй болсон байна, эмч нар нь мэргэжлийн талаар өндөр мэдлэгтэй болсон гээд олон давуу талыг би харсан. Гэхдээ заримдаа тоног төхөөрөмжөө хэрхэн, хаанаас нь эхэлж ажиллуулах, хэрэглэхээ мэдэхгүй тохиолдол мэр сэр байна. Тиймээс ийм нөхцөлд би чадах чинээгээрээ тусалж дэмжихэд бэлэн байна" хэмээн АНУ-ын Вашингтон мужийн Сиэтлийн Хавдрын нэгдсэн эмнэлгийн Дархлааны генетикийн лабораторийн захирал Б.Гансувд хэлж байна.

Б.Гансувд, С.Нямхишиг нар

Дөрөвдүгээр ангиа төгсөөд Залуу техникчдийн ордоны Кибернэтикийн ангид суралцаж эхэлсэн нь физик, математикт сонирхолтой болгож, улмаар ШУТИС-ийн КТМС-д суралцан өнөөдөр Интел ХХК-ийн програмистаар ажиллаж буй Д.Энхтүвшин өөрийн түүхээс хуваалцаж байна.

Фэйсбүүкийн Зар сурталчилгааны хяналтын багт програмистаар ажилладаг О.Өлзийбаяр өөрийнхөө талаар танилцууллаа. Тэрээр "Олонлог" сургуулийг дүүргээд АНУ-ын Массачуэтс-д бакалавр болон мастерийн зэргээ хамгаалсан байна.

О.Өлзийбаяр, Д.Энхтүвшин нар

АНУ-ын Зүрхний коллежийн гишүүн, Техасын их сургуулийн анагаахын дээдийн анестезиологийн тэнхимийн профессор, Эрчимт эмчилгээний судалгааны төвийн захирал  П.Энхбаатар өөрийн сургуулийн талаарх танилцуулгыг хийж байна.

Гаднын улс оронд амжилттай ажиллаж байгаа мэргэжилтэн, эрдэмтдийнхээ санаа бодол, зөвлөгөө, туршлагыг Монголдоо байгаа хүмүүстэй холбож өгөх нь чухал гэдгийг чуулганд уригдан ирсэн оролцогчид хэлж байна.

Монголд аливаа асуудлыг хүлээн авсан хэдий ч яг хэрэгжүүлэх тал дээр дутагдалтай байдгийг ч мөн гадаадад мэргэжил эзэмшээд түүнийхээ үр дүнг гаргахаар ирсэн бүсгүй хэллээ.

  16 цаг 56 минут
2016.03.31

- Санхүүгийн зах зээл салбар хуралдаанаас -

Салбар хуралдааныг даргалж буй Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны тэргүүн Б.Өлзийбаяр "Ханшийн зөрүүний орлогоос татвар авдаггүй" гэв.

Бид 25 жилийн турш банкны зах зээлийг дэмжсэн. Энэ нь ч зөв. Одоо харин хөрөнгийн зах зээлээ өргөжүүлэхийн тулд үнэт цаасны, брокерийн компаниудад татварын хөнгөлөлт эдлүүлэх ёстой гэсэн санааг Б.Өлзийбаяр гаргалаа.

БНХАУ, ОХУ зэрэг манай хөрш орнууд төрийн өмчийн компаниудаа хөрөнгийн зах зээлд гарган, хувьцаа гаргаж байжээ. Энэ жишгийн дагуу эхлээд төр санаачлагч байснаар хувийн компаниуд хөрөнгийн зах зээлийг сонирхож эхэлнэ гэсэн юм.

Б.Өлзийбаяр илтгэлдээ нээлттэй буюу хувьцаат компаниудыг төр бодлогоор дэмжих ёстой, тендерт нэмэлт оноо өгөх гэх мэтээр харж үзэх ёстой гэв. Манай улсад одоог хүртэл институционал хөрөнгө оруулагч байдаггүй. Энэ нь хөрөнгө оруулалтын сан гэсэн үг юм. Хэрэв зах зээлд туг хатгагч болдог ийм байгууллага байсан бол Анод, Зоос зэрэг банкнууд дампуурахгүй байсан гэв. Жишээ нь Америкт Уоррен Баффетийн сан аль нэг компанийн хувьцааг худалдан авбал бусад хөрөнгө оруулагчид тэд маш сайн дүн шинжилгээ хийдэг гэж итгэдэг учраас дагаад тэр хувьцааг нь худалдан авах жишиг тогтсон байдаг аж.

Энэ салбар хуралдаанд Хаан банкны гүйцэтгэх захирал Норихито Като, эдийн засагч Ч.Ганхуяг, Монголын даатгалын холбооны ерөнхийлөгч О.Халилов, Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн. Д. Ганхуяг нар  оролцож байна.

Хуралдааныг даргалагч Б.Өлзийбаяр санхүүгийн зах зээлийн ерөнхий мэдээллийг танилцуулсны дараа чиглүүлэгчид үг хэлж байна.

СЗХ-ны эрхзүйн байдлын тухай асуудлыг ч хөндөн ярилцаж байна. Энд төрийн албан хаагчид биш харин мэргэжлийн эдийн засагч, санхүүчид ажиллах ёстойг оролцогчид онцолж байна.

Мөн хувьцаат компаниуд арилжааны банкуудаас өндөр хүүтэй зээл авдгийг шүүмжилж байна. СЗХ-нд одоо 1000 орчим компани харьяалагдаж байна. Эдгээр нь даатгал, үнэт цаасны арилжаа, брокер дилер, банк бус, хадгаламж зээлийн хоршоод юм. Татварын багц хуулийг УИХ-аар удахгүй хэлэлцэнэ. Энэ хуулийн төсөлд хувьцаат компаниуд ноогдол ашиг тараавал татвараас чөлөөлөхөөр тусгажээ. Гэхдээ УИХ-аар хэлэлцэх явцад энэ заалтыг дэмжих эргэлзээтэй.

Эдийн засагч Ч.Ганхуяг "Монгол шуудан" компанийн хувьчлалыг хөндлөө. Шинэ жилийн баярын өмнө сэм арилжаалах мэт сэтгэгдлийг хөрөнгө оруулагчдад төрүүлснийг ч онцоллоо. Тэрээр тус компанийн 34 хувийг хувьчлан авах арилжаанд оролцсон юм. Ингэснээр тус компанийн УЗ-д суух болсон. Гэтэл УЗ-ийн гишүүдэд Сангийн сайдын удирдамжийг тулгах гэх мэт бүдүүлэг алдаа гарсныг дуулгалаа. Сангийн сайд ингэж улс төр хийж болохгүй гэсэн юм.

  17 цаг 24 минут
2016.03.31

Бизнесийн хууль, тогтоомжийг хөгжүүлэх хэрэгцээ шаардлага салбар хуралдаан Төрий ордны Их танхимд болж байна.

  • Бизнесийн харилцааг зохицуулж буй бизнесийн хууль тогтоомжийн өнөөгийн байдал
  • Бизнесийн харилцаанд тулгарч буй саад бэрхшээл, хууль эрх зүйн асуудал
  • Одоогийн бизнесийн хууль тогтоомж бизнест хэр ээлтэй байна вэ гэсэн гурван үндсэн асуудлын дагуу хэлэлцэж байна.

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч А.Лхагважав "Монголд үнэндээ бизнесийн эрх чөлөө байхгүй. Дарга нарт очиж долигнож улыг нь долоож байж ажил нь урагшилж байна. Бизнесийн хууль өнөөдрийг хүртэл Монголд үйлчилдэггүй байсан. 33 мянган компани санхүү, татвараа нэг болгож эд хөрөнгөө ил болголоо.

Өнөөдрөөс эхэлж л компанийн захирлууд хуулиа уншиж эхэлж байгаа. Компанийн хууль нэг ч удаа хэрэглэж үзээгүй 17-18 жилийг өнгөрүүллээ. Санхүүгийн хоёр тайлан гаргадаг компанид хууль ямар хэрэг байхав дээ. Төр хямд хүүтэй мөнгийг төв банкаар дамжуулж олгоод байгаа учраас компаниуд төрд долигонохоос өөр аргагүй байна. Хуулиа сайн судал, болохгүй бол танхим дээр ир.  Ярилцая, зөвлөлдье. Бид одоо хуулиа сайн уншаад эрх чөлөөтэй бусдаас хараат байх цаг нь ирсэн" гэдгийг хэллээ. 

"Төрөөс угждаг компаниуд эдийн засгийг доройтуулж байна. Эдийн засгийн чуулган гэж хоёр өдөр загнууллаа. Эхний өдөр Ерөнхий сайд нь, хоёр дахь өдөр нь Ерөнхийлөгч нь загналаа. Дандаа хуйвалдаан хийнэ та нар. Өөрдийнхөө компанийг угжих гээд сууж байна. Угжны мал удаан амьдардаггүй юм шүү. Өнөөдөр харин Халиунбат гэж хүү овоо гэрэл гэгээтэй сэдэв ярьж байна. Ийм сэдэв гаргаад ирдэг хүмүүсээ дэмжих хэрэгтэй. Гэм буруутай нь тогтоогдоогүй эмэгтэйг хорьчихлоо" хэмээн хуралдаанд оролцож буй Төрийн шагналт Д.Сосорбарам хэллээ. Тэрээр өчигдрийн хуралдааны үеэр мөн л шүүмжлэлтэй хандсан.

  18 цаг 09 минут
2016.03.31

МОНГОЛ УЛСЫН УРТ ХУГААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГО НЭГДСЭН ХУРАЛДААН

УИХ-аас баталсан "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал - 2030" баримт бичгийн ач холбогдлыг оролцогчдод таниулах тус баримт бичгийг амжилттай хэрэгжүүлэхэд тулгарах сорил, түүнийг даван туулах хамтын ажиллагааны чиглэл, ирээдүйд авч хэрэгжүүлэх арга зам сэдвийн дор нэгдсэн хуралдаан болно.

Нэгдсэн хуралдааны тэргүүлэгчдээр

  • НҮБ-ын суурин төлөөлөгч Биата Транкман,
  • УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар,
  • Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар
  • УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт,
  • УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл,
  • УИХ дахь МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг нар оролцож байна.

1990 оноос хойш 400 гаруй бодлогын барим бичиг батлагдан гарчээ. Дээрх тооны баримт бичгийг бүрэн хэрэгжүүлэхэд шаардагдах мөнгө их учраас бүгд хэрэгжих боломжгүй аж.

БИАТА ТРАНКМАН: НҮБ ТАНАЙ УЛСАД ТУСЛАХАД БЭЛЭН БАЙНА

"Монгол Улсын Засгийн газарт урт хугацааны баримт бичгийг боловруулан баталсанд баяр хүргэмээр байна.

Тогтвортой байдлын 17 зорилтын тухайд ирэх 15 жилийн хугацаанд баримтлах ёстой. Үндсэн зорилт нь ядуурлыг бүрэн арилгахад чиглэсэн. Ингэхдээ хэд хэдэн салбарт ажиллах юм. Тогтвортой байдлын зорилтыг нэгдмэл гэж ойлгох хэрэгтэй. Зорилгыг хэрэгжүүлэхийн тулд урт хугацааны бодлого, төлөвлөлт төсөвтөө тусгах ёстой.

Урт хугацааны хөгжлийн бодлогод зөвхөн улс төрийн биш ард түмний, хувийн хэвшлийн, иргэний нийгмийн байгууллагын гээд олон талын оролцоо чухал. Аль нэг талыг орхилгүй бүгдийг нь авч явах нь чухал. Мөн улсын төсөв хангалттай мөнгө зарцуулж байж энэ бодлого хэрэгжинэ. Санхүүжилт мөн зөвхөн төсвөөс биш бусад төрлийнх ч байх боломжтой. НҮБ танай улсад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг хэлэхэд таатай байна. Үнэлэлт, дүгнэлт өгч оновчтой тусламж үзүүлэхэд анхаарах болно" гэдгийг НҮБ-ын суурин төлөөлөгч Биата Транкман хэллээ.

Б.ГАРАМГАЙБААТАР: НАМУУД МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХӨГЖЛИЙН БОДЛОГОД ҮНДЭСЛЭН БОЛОВСРУУЛНА

Бодлогын баримт бичгийг гаргахын өмнө энэ чиглэлийн анхны хуультай болсон байна. Бодлогын баримт бичигт салбар бүрийн эрдэмтэн, судлаачид оролцсон. Бид өмнө нь олон бодлогын баримт бичиг баталж байсан ч хоорондоо зөрчилдсөн, хэрэгжихээсээ хэрэгжихгүй нь их байсан.

Харин 2016 оноос эхлэн намууд сонгуульд мөрийн хөтөлбөрөө танилцуулахдаа урт хугацааны хөгжлийн бодлогод суурилсан хөтөлбөр боловсруулна гэсэн үг. Намууд мөрийн хөтөлбөртөө хөгжлийн баримт бичигт тусгасан зүйлийг тусгахаас гадна хэрэгжүүлэх арга замыг ч мөн шийдэх юм гэдгийг УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар хэллээ.

С.БЯМБАЦОГТ: БИД ИХ АЛДСАН

Бид өнгөрсөн хугацаанд их алдсан. Алдсан учраас өнөөдөр ийм нөхцөл байдалд байна. Төрийн бодлого тодорхой байх ёстой. Урт хугацаанд тогтвортой, уян хатан, гарц гаргалгаатай, шийдэлтэй байх ёстой. Монгол хүн нэг зорилготой байх ёстой. Дөрвөн жилийн хугацаанд сонгуульд ялсан нам Засгийн газраа байгуулж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг. Өмнөх ажлыг нь үгүйсгэж, төрийн залгамж халааг алдагдуулж өнгөрсөн 26 жилд алдаагаа давтаж ирлээ. Харин одоо алдсан алдаагаа засахын тулд Урт хугацааны хөгжлийн бодлогыг баталсан. Хэрэгжиж чадах уу гэдэг асуултад харин би чадна гэж хариулна.

Тэргүүлэгчдийн танилцуулгын дараа хуралдаанд оролцогчид саналаа хэлж, асуулт асууж эхэллээ. Эдийн засагч Дашзэвэг "Энэ олон тоо чинь хоорондоо уялдаагүй байна. Ядуурлыг 18 хувьд хүргэнэ гэж байна. Хүслийн жагсаалт шиг юм биччихсэн байна. Ямар ч эдийн засгийн мэдлэггүй хүмүүсээр хэдэн тоо боловсруулчихсан юм уу" хэмээн Урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг шүүмжиллээ.

"Хүний хөгжлийн индексийг ерөөсөө хийж чадахгүй байна. Энэ том төр 2030 онд хүний хөгжлийн индексийг тэд болно гэж хэлж чадахгүй байна. Эрх барьж байгаа намынхан залилах болдого боловсруулсан байна" хэмээн хуралд оролцож буй иргэн хэллээ.

Монголын эдийн засаг гэдэг машиныг уул уурхайгаар асаах гээд чадсангүй. Одоо баялаг бүтээгчдээр асаах гэж оролдох хэрэгтэй гэдгийг хуралд оролцогч хэлж байна.

Нэгдсэн хуралдаан дуусч чуулганы хаалтын үгийг хэлэхээр гарч ирсэн УИХ-ын дарга З.Энхболд руу хурлын оролцогч залуу оймсоо шидэв.

Хамгаалалтын албаныхан тухайн оролцогчийг авч гарсан бөгөөд З.Энхболд "Ийм өвчтэй улсууд бас энд ордог юм байх даа. Сонгууль ойртсоны шинж. Манайд ийм өвчтэй хүмүүс олон байдаг юм шүү дээ" хэмээн үгээ  үргэлжлүүллээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан