Монгол Улс Оюутолгойн ордын талбайд багтах “Entree Gold” компанийн хоёр тусгай зөвшөөрлийг цуцалсан гэж өнгөрсөн сарын эцсээр “Financial Times” мэдээлж байв.
Гэвч тус компаниас ашиглалтын зөвшөөрлүүдийг цуцлаагүй, харин түдгэлзүүлсэн нь үнэн хэмээн албан мэдэгдэл хийгээд байгаа.
Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатараас энэ талаар тодруулахад, “Entree Gold”-ийн ашиглалтын зөвшөөрлүүдийг цуцлаагүй, захиран зарцуулах эрхийг нь түр хугацаагаар түдгэлзүүлээд байгаа. Өөрөөр хэлбэл, ашиглалтын хоёр зөвшөөрлийг барьцаалах болон, бусдад шилжүүлж болохгүй гэсэн үг” гэв.
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл (ЭБМЗ)-өөс дээрх лицензийн талбайг Оюутолгойн бүлэг ордод тооцож магадгүй гэнэ. Хэрэв энэ хоёр тусгай зөвшөөрлийг Оюутолгойн бүлэг ордод тооцохгүй бол манай улсын ашиг 1.5 тэрбум ам.доллараар багасна гэж “Эрдэнэс Оюутолгой” компани тооцоолоод буй.
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд заасан эдгээр (3148Х, 3150Х тоот) хайгуулын тусгай зөвшөөрлийг ЭБЭХ-ний сайдын тушаалаар 2009 онд ашиглалтынх болгон, “Entree Gold”-д шилжүүлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн.
Уг нь хайгуулын лицензийг ашиглалтынх болгох асуудлыг АМГ шийдэх эрхтэй аж. Иймээс Уул уурхайн сайд Д.Ганхуяг ЭБЭХ-ний сайдын тушаалыг хүчингүй болгон, хуульд заасны дагуу шийдвэрлүүлэхээр АМГ-т өгсөн.
Тус газрын эх сурвалжийн мэдээлснээр, ЭБМЗ-ийн хурлаар уг асуудлыг хэзээ хэлэлцэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж.
Дашрамд дурдахад, “Rio Tinto” групп нь Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Entree Gold”-ийн хамгийн том хувьцаа эзэмшигч бөгөөд үнэт цаасных нь 23.6 хувийг эзэмшдэг. “Entree Gold” компани Оюутол гойн ордыг хүрээлсэн Шивээтолгой нэртэй талбайд 75106 га газар бүхий ашиглалтын хоёр лиценз эзэмшдэг юм байна.
Ц.Болормаа