gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.19
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
GOGO тойм

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТОЙМ 2015

Р.Адъяасүрэн
GOGO тойм
2015-12-26
0
Twitter logo
 
Р.Адъяасүрэн
0
Twitter logo
GOGO тойм
2015-12-26

Улиран өнгөрч буй 2015 онд эрүүл мэндийн салбарт болсон онцлох үйл явдлуудыг хүргэж байна.

Монголчууд гурван саяулаа боллоо

Монголчууд гурван саяулаа боллоо

Улиран өнгөрч буй 2015 онд бид гурван сая дахь иргэнээ өлгийдөн авсан сайхан үйл явдал болсон.

Тодруулбал, нэгдүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд мэндэлсэн Э.Хатанболд, Г.Аззаяа нарын охин Монгол Улсын ГУРВАН сая дахь иргэн боллоо.

Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжин охины чацуутнаар 181 хүүхдийг зарласан.

Олуулаа болж байгааг бэлгэдэн гурван сая дахь иргэнтэй үе чацуутан Баянгол дүүргийн 8 хүүхдийн эцэг, эхийн төлөөлөлд гурван сая төгрөгийн хадгаламжийн дэвтэр, Баян-Өлгий аймаг гурван сая дахь иргэндээ 70 сая төгрөг олгохоор болсон зэрэг үйл явдал өрнөж оны эхний хоёр сарыг сайхан мэдээгээр бялхуулсан юм.

Амаржих газар, хүүхдийн эмнэлэгтэй боллоо

Энэ онд эрүүл мэндийн салбарт чамлахааргүй бүтээн байгуулалт хийсэн. Тодруулбал Амгалан амаржих газрын 150 ор бүхий шинэ барилга, Баянгол дүүрэгт 140 ортой хүүхдийн эмнэлэг, Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 3.1 тэрбум төгрөгийн өртгөөр Сүхбаатар аймагт 50 ортой эх хүүхдийн эмнэлгийн шинэ ашиглалтад орсон.

Мөн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламжийг орчин үеийн тоног төхөөрөмжтэй, олон улсын жишигт нийцсэн дотоод зохион байгуулалттай, тав тухтай тасагтай болж, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн сахиурын өрөөг засаж, тохижуулсан, цусны төвүүд дүүргүүд дээр бий болсон зэрэг олон бүтээн байгуулалтын ажил өрнөсөн жил болов.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Хан уул дүүргийн Эрүүл мэндийн төв 265 сая төгрөгийн  өртөгтэй бөгөөд 4D- Эхо аппарат, Ургийн зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, Био химийн автомат аппарат, Чихний дуран, Автоклав, Флюр аппарат зэрэгтэй болжээ.

Олны хүч оломгүй далай

Олны хүч оломгүй далай

Энэ үгийг илтгэх сайн үйлсийн аян өрнөж олон хүний амь насыг аварсан. Гэнэтийн осол, аюулт өвчний улмаас амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа олон хүн элэг нэгт ахан дүүстээ хандаж тусламж хүсч, олон хүний сэтгэлийн дэмээр хөл дээрээ боссоны нэг жишээ нь галын аюулаас дүгээ аварсан А.Цэрэнтогтох.

Түүний биеийнх нь 80 гаруй хувь түлэгдэн, элэг, уушиг, бөөр зэрэг дотоод эрхтнүүдэд өөрчлөлт орсон  учир маш олон хагалгаанд орохоор болж, эмчилгээний нийт зардал нь 350-400 сая төгрөг  шаардлагатай болоод байсан юм.

Мөн Түлэнхийн төвд шаардлагатай байгаа хоёр тоног төхөөрөмж, хиймэл арьс авах зорилгоор “25-р суваг” телевизээс 14 хоногийн “1000 төгрөг” төслийг амжилттай хэрэгжүүлсэн.

Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн царцсан барилгыг ашиглалтад оруулах, тоног төхөөрөмж авахад шаардлагатай 4.5 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт суулгахаар "Цензургүй яриа-Хавдрын эсрэг" аяныг өрнүүлж 21 дэх хоног дээрээ зорилгодоо хүрсэн зэрэг  олон нийтийг хамарсан сайн үйлсийн аянууд амжилттай боллоо.

Элэгний өвчлөлтэй тэмцэхэд бүх нийтээр хүчин зүтгэж эхэллээ

Өнөөдрийн байдлаар нийт 150 мянга орчим хүн С гепатитын идэвхитэй халдвартай нь тогтоогдож үүнээс 52500 нь нэн тэргүүнд эмчилгээнд хамрагдах шаардлагатай гэсэн судалгаа гарсан байна.

Хавдар болон халдварт өвчин судлалын үндэсний төвүүд элэгний гэсэн оноштой хүмүүсийн хөлд дарагдаж, ачааллаа дийлэхгүй байдалтай олон жилийг ардаа орхисон. Тэгвэл энэ жил элэгний өвчнөөс амиа алдаж буй хүмүүсийн тоог цөөрүүлэх, эмчлэх арга хэмжээг шат дараалан авч эхэллээ.

Элэгний С вирусыг эмчилдэг “Софосбувирин” эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэж, курс эмчилгээний эмийг 1800 ам.доллар буюу АНУ-ын зах зээлийн үнээс 44 дахин хямдаар нийлүүлэх боломжтой болсон юм.

Эмчилгээний 90 гаруй хувийн өндөр үр дүнтэй эмүүдээс АНУ-ын Гилеад Сайнс компанийн хепатит С вирүсийн халдварыг эмчлэх Совалди® (Софосбувир 400мг), Харвони® (Софосбувир 400мг/Ледипасвир 90мг) эмүүдийг аравдугаар сард оруулж ирэхээр болсон ч өнөөдрийг хүртэл эм өвчтөнүүдийн гарт очоогүй байна.

Мөн АНУ-ын эм үйлдвэрлэгч MYLAN компани, Монголын элэгний эмгэг судлалын холбоо, Хаппи веритас оношилгооны төв хамтран элэгний В вирүсийн эсрэг “Амьжиргааны төсөл”-ийг эхлүүлж, элэгний В вирүсийн эсрэг “Тенофовир” эмийг нийт 5000 хүнд хөнгөлөлттэй үнээр олгохоор боллоо.

Вируст хепатитийн анхдагч урьдчилсан сэргийлэлтийг оновчтой зохион байгуулах, халдварыг эрт илрүүлэх, хүн амын дундах вирусын халдварын тархалтыг хязгаарлах, элэгний өвчлөл, түүнээс үүдэлтэй архаг үрэвсэл, цирроз, анхдагч өмөнгийн шалтгаан, нас баралтыг бууруулах зорилготой  вируст хепатитаас сэргийлэх, элэгний өвчлөл, эндэгдлийг бууруулах дэд хөтөлбөрийг баталсан зэрэг элэгний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эмчлэхэд төр болон хувийн хэвшил гэлтгүй ажиллаж эхэлсэн юм.

Улаанбурханы халдвар гарав

Улаанбурханы халдвар гарав

Манай улсад 2010 оноос хойш бүртгэгдээгүй улаанбурханы халдварын дэгдэлт өнгөрсөн гуравдугаар сараас гарсан.

Үүнтэй холбоотойгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ачаалал нэмэгдэн амбулторио хааж, улаанбурханы халдвартай өвчтөнүүдэд анхаарлаа хандуулан ажилласан.

Долдугаар сараас халдварын дэгдэлт буурсан хэдий ч өнөөдрийг хүртэл бүрэн зогсоогүй байна.

Манай улс улаан бурхангүй улс болсноо зарлаж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас батламж авсан ч жил хүрэхгүй хугацааны дараа халдварын дэгдэлт гарсан юм.

100 дахь хүнд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийлээ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дэргэдэх Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийнхан 100 дахь хүн бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийлээ. Монголд 2006 онд энэ нарийн түвэгтэй хагалгааг эхлүүлснээс хойш 10 жилийн дараа 100 дахь хүн хүнд өвчнөөсөө ангижирсан юм.

Мөн Люксембургийн төслийн хүрээнд 10 өвчтөнд өндөр өртөгтэй зүрхний мэс заслыг, Монголын Элэг шилжүүлэн суулгах үндэсний баг хоёр хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг тус тус амжилттай хийв.

Амжилттай хийсэн шинэ Улсын гуравдугаар эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийнхан БНСУ-ын Данкүүк их сургуулийн профессор Ким Ён Жунтай хамтран тархины судсан доторх мэс засал хийлээ.

Энэ удаа тархины судасны цүлхэн битүүлэх, тархины судасны гажиг сүлжээг бөглөх, тархины хавдрын тэжээгч судсыг бөглөх хагалгааг амжилттай хийсэн байна.

Салбарын сайд авлигын хэргээр баригдав

Салбарын сайд авлигын хэргээр баригдав

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг арваннэгдүгээр сарын 4-ний өдөр Авлигатай тэмцэх газраас баривчилсан. Түүнийг баривчлах үеэр өрөөнд нь ихээхэн хэмжээний мөнгө байсан бөгөөд энэ нь найзынх нь болохыг тэрээр хэлсэн юм. Төрийн ажлыг цалгардуулахгүйн үүднээс тэрээр салбарын сайдын тушаалаас өөрийн хүсэлтээр буусан.

Тэрээр ямартай ч үнэн тогтоогдоно гэдгийг хэлээд байна. Тэрээр зүрхний эмгэгтэй бөгөөд сар гаруйн хугацаанд хоригдон биеийн байдал нь муудаж Цагдан хорих 461 дүгээр ангиас Н.Шастины нэрэмжит III эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт хүргэгдсэн.

Сайдын үүргийг орлон гүйцэтгэгчээр Шадар сайд Ц.Оюунбаатар ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт тэрээр Шадар сайдын суудлаа өгч, Эрүүл мэнд, спортын сайдаа ажиллах хүсэлтээ өгөөд байгаа юм.

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг арваннэгдүгээр сарын 4-ний өдөр Авлигатай тэмцэх газраас баривчилсан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан