gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     12.15
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Шар торны хор

Нийгэм
2007-09-24
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2007-09-24

Дэлхийн хүмүүсийн дундаж наслалт хэд вэ? Ойролцоогоор 80-90. Гэтэл манайд 55-65 гэсэн үзүүлэлт гарчээ.  Урт наслалтын нууц нь эрүүл хүнс. Өнөөдөр бид экологийн хувьд цэвэр, эрүүл хүнс хэрэглэж чадаж байна уу.
Нэг үеэ бодвол манайхан хоол хүнсэндээ их анхаарал тавих болсон. Эрэлтээ дагаад нийлүүлэлт ч ихэсч байна. Бид гаднын болоод өөрийн улс орондоо экологийн цэвэр бүтээгдэхүүнээр шалгарч нэр нь брэнд болсон бүтээгдэхүүн худалдан авахыг чухалчилдаг.

Харин худалдан авсан хүнсний зүйлээ шар тор буюу урд хөршөөс бөөнөөр нь оруулж ирдэг гялгар уутанд хийж харина. Үүнийг нь идэх хоолондоо сайн дураараа хор хольж байгаатай зүйрлэхээс аргагүй.

Энэ тор формальдегид, ацетон, бензол гэх мэт ууршимтгай хорт нэгдэл, хар тугалга, мөнгөн ус, никель, цайр, хром, төмөр гэсэн хүнд металлыг агуулдаг байна. Зохих хэмжээнээсээ хэтэрвэл эдгээр бодис ямар аюулд хүргэдгийг хэн хүнгүй мэднэ. Хар тугалга биед аажим нэвчсээр хожмын өдөр тархины эд эсэд нөлөөлдөг. Бүр хорт хавдар болж, оюун ухааны доройтолд хүргэх аюултай. Саяхан АНУ-ын “Mattel” компани хоёрдахь удаагаа зах зээлээс 16 сая гаруй ам.долларын үнэ бүхий хүүхдийн тоглоомуудаа эргүүлэн татаж устгалд оруулжээ.

Худалдсан тоглоомноос хар тугалга их хэмжээтэй илэрч, хүүхдүүд  хордсон нь улс орны аюулгүй байдалд ноцтой нөлөөлсөн хэмээн үзсэнээс тэр. Шинэ Зеландын хүүхдүүдэд Хятадын унтлагын хувцас харшил өгч, хоолой үрэвсүүлж, бигжрүү үүсгэжээ. Засгийн газар нь яаралтай хуралдаж хяналтын байгууллага нь шинжилгээ хийхэд формальдегид илэрчээ.  Бүр  байх ёстой хэмжээнээсээ 900 дахин илүү байж. Бас л устгалд оруулжээ. Гэтэл уг бодис даавууг хөгцөрч муудахаас сэргийлэн маш бага тунгаар хэрэглэх зориулалттай аж. Тэгвэл манайд эдгээр хороос гадна, ямар бодис агуулсан нь мэдэгдэхгүй түүхий эд, бараа бүтээгдэхүүн хараа хяналтгүйгээр хилээр нэвтэрсээр. Өөрсдөө ч үйлдвэрлэж буй. Сав баглаа боодлын үйлдвэрлэл явуулдаг аж ахуйн нэгжүүдийн олонх нь хятад эзэнтэй. Өгсөн нэрээ дор нь өөрчилж, суурьшсан газраа байнга сольдог. Хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг гэсэн мэдээлэл байна.

ТҮЦ, дэлгүүрийн лангуун дээр элдэв эрээн мяраан гялгар уутанд боосон дотроо тоглоомтой чихэр, амттан хямдхан үнэтэй байдаг. Бяцхан хүүхдүүд маань халаасан дахь мөнгөндөө тааруулан хамгийн түрүүнд тэр чихэр, амттаныг авч иднэ. Эцэг, эх нь өдөр хичээл дээрээ юу идэж уусныг нэг бүрчлэн хүүхдээсээ асуугаад байх ч завгүй, ажил ихтэй.

“Ажил арай эрт тарлаа. Өнөөдөр шинэ ургацын амттай ногоогоор хоол хийнэ ээ” гэсээр эзэгтэй нар дэлгүүр хэсдэг. Бараагаа савласан шар тор тоос шороо амархан татдаг, наалдамхай, агаар, озоны давхаргад халтай, байгальд 50-100 жил болж байж задардаг гэдгийг тэр бүр мэддэггүй. Хэд дахин боловсруулж болох нийлэг уутыг бид олон жил ашиглаж ирлээ. Дахин боловсруулсан ийм уутыг зөвхөн хог хаягдал хийхэд л зориулсан байдаг. Хортой бодисынх нь тун хэтэрснээс үнэр танар нь хамар сэтлэх шахсан торонд хэд хоног ногоогоо хадгалчих нь ч бий.

Хаанахын, ямар компанийн, юунд зориулсан, хэдэн удаа дахин боловсруулалтад орсон,  химийн бодисын зөвшөөрөгдөх хэмжээ нь хэтэрсэн эсэхийг хэн ч үл мэднэ.
Манай улсад хилийн 23 боомт бий. Хил гааль аливаа улсын амин чухал салбар. Тонн тонноор нь хор оруулж ирж байхад тавьж байгаа хараа хяналт гэж алга. Саяхны нэг жишээ татъя. Техникийн сода гэсэн нэрээр өнгөрсөн сард хилээр оруулсан 15 тонн хортой бодисыг Хан-Уул дүүргийн “Таван-Эрдэнэ” захад буулгасан байна. Энэ үеэр ачаа зөөж байсан гурван хүний арьс  түлэгдсэн тул ОБЕГ-т дуулгажээ. Үүний дагуу тэд уг бодисыг шинжлүүлэх гэж Геологийн төв лабораторид өгчээ. Гэтэл шинжилгээний төлбөр болох 18400 төгрөгийг уг бодисыг оруулж ирсэн компани өгвөл шинжилгээ хийнэ гэж цаг алдсаар байтал ар хударгаар нь нөгөө хятад эзэнтэй компани бараагаа аваад зугтсан.
“Нарантуул” олон улсын худалдааны төвд өнгөрсөн жил худалдсан гялгар уутнаас олон хүн хордсон. Хойд хөршөөс оруулж ирсэн иогуртаас зөвшөөрөгдөх хэмжээнээс их төмөр илэрч хүүхдүүд хордсон, урд хөршийн бэлэн хоолонд хоёр ч хүн алтан амиа алдсан.

Амиа алдаж, хордож байгаа нь ийм. Гэтэл яг оношлоод хэлчихэд түвэгтэй олон янзын өвчний шинж тэмдэг нийслэлийнхэнд илрэх боллоо. Хүүхдийн гар, амаар улаалт үүсэх, биен дээр нь үл мэдэгдэх бигжрүү гарч загатнуулах, уушги салстын өвчлөл  хандлагатай байна. Идээт үрэвсэлтэй, ам нь гэмтсэн, нарны хордлоготой гэсэн тодотгол бүхий өвчтөнүүдийн тоо олширч байна.

Онош нь нарийн тогтоогддоггүй олон өвчин гялгар уут, түүнд хадгалсан бүтээгдэхүүнээс болж буйг үгүйсгэх аргагүй. Маажууртай, харшилтай, сонсгол муу, хэл ярианы хөгжил сул хүүхэд, хүмүүс олширч байгааг юу гэж ойлгох вэ. Химийн элдэв хорт бодисын хэрэглээ гэхээс өөрөөр тайлбарлах арга үгүй.
Гадаадаас хүнсний бүтээгдэхүүний бүрэн хамааралтай Монгол Улсад хилийн хяналт, шалгалт хэр байна вэ? Хүнсний аюулгүй байдал хангалттай бүрдсэн гэхэд эргэлзээтэй болжээ.

Л.ӨЛЗИЙ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан