gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     25
  • Зурхай
     7.03
  • Валютын ханш
    $ | 3582₮
Цаг агаар
 25
Зурхай
 7.03
Валютын ханш
$ | 3582₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 25
Зурхай
 7.03
Валютын ханш
$ | 3582₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Б.Дэлгэрсайхан: Улаанбаатар хотын иргэд 2028 оноос метрогоор зорчдог болно

Г.Тэгшсүрэн
Улс төр
2023-11-22
40
Twitter logo

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл (метро)-ийг 2024-2027 онд багтаан барьж байгуулах ажлыг шуурхай зохион байгуулахыг  Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан,  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нарт даалгажээ.

Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар метро буюу их хэмжээний багтаамжтай тээврийн хэрэгслийн танилцуулгатай холбоотой үүрэг өглөө. Эдгээр тээврийн хэрэгслийн ТЭЗҮ, зураг төслийн санхүүжилтийг нийслэлээс шийдүүлээд ойрын хугацаанд гаргах чиглэл авсан. Метроны ТЭЗҮ олон жилийн өмнөөс хийгдэж ирсэн.

Эдгээрийг үндэслэн шинэ ТЭЗҮ-г богино хугацаанд хийх боломж бүрдэж байгааг танилцууллаа. Метро барьж байгуулах шийдвэр Засгийн газрын түвшинд анх удаа гарч байна. Олон жил дуншиж ирсэн асуудалд Засгийн газар түүхэн шийдвэр гаргалаа. 2024 оны зургадугаар сард метро барих ажлыг нээж, 2027 онд барилгын ажлыг дуусгаад, 2028 онд метроны ажил дуусна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэв.

Энхтайваны өргөн чөлөөнд масс тээврийн хэрэгсэл буюу метро барьсан тохиолдолд эдийн засгийн үр өгөөжтэй.

Хотын дарга Х.Нямбаатар “Өнөөдрийн байдлаар манай Улаанбаатарт метроны ТЭЗҮ боловсруулсан зүйл байхгүй. ЖАЙКА-аас урьдчилсан ТЭЗҮ хийж байсан юм билээ. Үүгээр Энхтайваны өргөн чөлөөнд масс тээврийн хэрэгсэл буюу метро барьсан тохиолдолд эдийн засгийн үр өгөөжтэй гэсэн тооцоо, судалгаа гарсан байна.

Тэгэхээр одоо энэ 12 сард багтаан нийслэлээс ТЭЗҮ, ажлын зураг, төсөв гаргуулахаар олон улсын нээлттэй тендер зарлах гэж байгаа. ТЭЗҮ-тэй, ажлын зурагтай болоод, үүний дараа олон улсын нээлттэй тендер зарлая гэж зорьж байна. Энэ хүрээнд олон улсын донор байгууллагуудтай уулзсан.

Ингэхийн тулд танай хот ажлын зурагтай төсөвтэй бол гэдэг нэг л зүйлийг хэлж байгаа. Үүний дараа бидэнд ярилцах маш олон хувилбар байна гэсэн. Тэгэхээр эхний ээлжид зураг төсөлтэй болоод хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх загварыг тооцож байгаа” гэлээ.

Нийслэл Улаанбаатар хотын Энхтайвны өргөн чөлөөг хамруулсан хөндлөн чиглэлд их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл (метро)-ийг барьж байгуулах  төслийн урьдчилсан тооцоо, эх үүсвэрийн талаар судалж, шийдвэрлүүлэх саналыг 2023 онд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүдэд үүрэг болгосон байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан