Уруул, тагнай төрөлхийн сэтэрхийн оношилгоо, эмчилгээг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж буй тул ЭХЭМҮТ-ийн Эрүү нүүрний мэс заслын тасгийн эрхлэгч Г.Аянга ахлагчтай хамт олонд төрийн шагнал хүртээхээр болжээ.
Г.Аянга эмч болоод түүний баг хамт олон Монгол Улсын хэмжээнд Уруул тагнайн төрөлхийн сэтэрхий эмгэгийг бие дааж бүрэн шийдсэн гэдгийг цөөнгүй хүн олон нийтийн сүлжээнд бичиж, талархлаа илэрхийлж байна.
Г.Аянга эмч нэгэнтээ "Эцэг эх нь эрүүл, удамд нь ийм эмгэг байхгүй өрхөд ч эрүү нүүрний гэмтэл, согогтой хүүхэд төрдөг. Бүх хүүхэд нь биш нэг нь ийм төрдөг. Шалтгааныг нь дэлхий нийтээр олон мянган жил сурч, судалж байгаа ч тодорхойгүй. Генийн ч асуудал биш, ургийн хөгжлийн явцад л ямар нэг алдаа заадаг бололтой. Ер нь хүн төгс биш амьтан болохын илрэл юм болов уу? Магадгүй хүн бүрт өөрөө ч мэдэхгүй олон эмгэгүүд байдаг л байх. Заримдаа эмчлэгдэшгүй эмгэг ч тохиолдож болно. Айлын бүх хүүхдэд биш аль нэгэнд нь. Бурхан хүмүүст төгс бишийг нь сануулсаар. Харин хүн төгс рүү тэмүүлсээр. Ингэсээр заримдаа бурхны төгс бусыг ч засдаг болжээ" гэж дурджээ.
Уруул тагнайн төрөлхийн сэтэрхий бол төрөлхийн гаж хөгжлүүдийн дотроос тохиолдлын тоогоор дэлхийд 2-4 дүгээрт ордог аж.