gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.24
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.24
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.24
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

П.Мөнхбат: Мөрөөдөл минь биелсээр байгаад баяртай байна

2017-06-06
0
Twitter logo

2017 оны "Хүрхрээ үндэсний дээд лиг"-ийн тавдугаар сарын шилдэг дасгалжуулагч болсон Атлетик 220 клубийн ахлах дасгалжуулагч П.Мөнхбат өчигдөр шагналаа гардан авлаа.

-Юуны түрүүнд танд тавдугаар сарын шилдэг дасгалжуулагч болсонд баяр хүргэе. Өнгөрсөн сарыг дүгнэвэл?
-Сэтгэгдэл маш өндөр байна. Сарын шилдэг дасгалжуулагч болсондоо баяртай байна. Энэ бол манай баг хамт олны томоохон амжилт гэж бодож байна. Нэг баг болж нэгдэж чадсан хамт олондоо болон удирдлагууддаа баярлалаа гэж хэлмээр байна. Энэ бол та бидний хамтын ажиллагаа.

-Анх Атлетик 220 клубийг дасгалжуулах болсон түүхээсээ хуваалцаач?
-Атлетик 220 клуб анх гуравдугаар сарын сүүлээр надад санал тавьсан. Манай Сэлэнгийн Халиун-Од клубт тоглодог байсан Даваалхагвын Эрдэнэ-Очир гэж залуу анх надад энэ талаар хэлж байсан. Зэрэглэлтэй дасгалжуулагч хэрэгтэй байна гэсэн. Тэгээд Б.Эрдэнэбат, Д.Эрдэнэ-Очир хоёр надтай уулзсан. Би өнгөрсөн жилээс хойш дээд лигт баг дасгалжуулах юмсан гэж хүсч байсан. Тиймээс надад татгалзах шалтгаан байгаагүй.

-Багийн бүрэлдэхүүний талаар?
-Манай тоглогчид бүгд дээд лигт тоглох түвшинд хүрсэн гэж үзэж байна. Тоглогчиддоо ч их итгэл найдвар тавьж байна. Шигшээ багийн гол тоглогчид болох Төрбат, Наранболд нар маань энэ багт нэгдсэн байсан. Би анх багийнхаа бүрэлдэхүүнийг хараад ер нь амжилт гаргах боломжтой баг бүрдсэн байна даа гэж бодсон. Тэгээд сар гаруйн хугацаанд эрчимтэй бэлтгэл хийсэн. Үүнийхээ үр дүнг ч харж байгаадаа баяртай байна.

-Та улирлын эхэнд бид эхний тавд орох зорилготой гэж байсан. Энэ зорилго тань хэвээрээ юу?
-Лиг маань дөнгөж эхэлж байна. Одоогоор 4 хожиж, 1 хожигдсон. Цомын тэмцээний 16-д шалгараад байна. Би анх удирдлагууддаа эхний тавд орох зорилготойгоо хэлж байсан. Одоо ч хэвээрээ. Бидний цаана маш олон тоглолт байна. Яагаа ч үгүй байна. Тоглолт бүрээс 3 оноо авахын төлөө л хичээж ажиллана даа.

Ярилцсан Г.Сүх-Эрдэнэ,

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан