-Парацетамолын найрлагатай хүүхдийн ямар эмүүд байдгийг мэдэх үү?-
ТОХИОЛДОЛ:1 “Ээж нь ажлаасаа тарж ирэхэд эмээтэйгээ үлдсэн ой гаруйтай охин нь гэнэт л нойрмоглон уйлагнаж, өмнөхөөсөө огт өөр этгээд ааш гаргаад байж. Эцэг, эх нь хэчнээн аргадаж, бүүвэйлээд ч нэмэр болсонгүй. Гэтэл тархины цусан хангамж сайжруулах, мэдрэлийн өндөр тунтай тайвшруулах эмийн сав газарт хэвтэж байгааг ээж нь олж харсан байна. Тархины өвчтэй хүн өдөрт ганцыг л уух ёстой уг эмийг ой гарантай бяцхан охин 10 ширхгийг идсэн байж... Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт цаг алдалгүй хандсанаар бяцхан охин үхлийн аюулаас аврагдсан байна.”
ТОХИОЛДОЛ:2 “Өнгөрсөн жил ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт нэг настай хүүхэд хүргэгдэн ирээд сэхэл авалгүй нас барсан байна. Гэтэл шинжилгээний хариу парацетамолын хордлого буюу эмийн тун хэтрүүлсэн нь тогтоогджээ. Талийгаачийн ар гэрийнхэн нь өндөр хэмээр халуурсан хүүхдэдээ том хүний тунтай парацетамолыг удаа дараалан өгч, нэгэн зэрэг шулуун гэдсэнд нь лаа хийсэн нь үхлийн шалтгаан болсон аж.”
Тунг нь тааруулсан эм эмчилгээ болж хэтэрвэл хор болдгийн тод жишээ, нөгөө талаас эцэг эхчүүдийн хүүхдүүддээ тавих анхаарал, халамж сул, хайхрамжгүй байдлын илрэл юм.
Дээрх хоёр шалтгаанаас болж сүүлийн үед Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт эмэнд хордсон бага насны хүүхдүүд ихээр ирэх болжээ.
2015 оны эхний дөрвөн сарын байдлаар л гэхэд эм, химийн бодист хордсон 215 хүүхэд хүргэгдэн ирсэн байна.
Эмч нарын ярьж буйгаар сүүлийн жилүүдэд энэ шалтгаанаар хордлогод орсон хүүхдүүдийн тоо улам өсч байгаа юм.
Энэ талаар Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч Д.Чинбаттай ярилцлаа.
ХҮҮХДҮҮДИЙН ДИЙЛЭНХ НЬ ЭМ, ХИМИЙН БОДИС, МАРГАНЦ, ХУЛГАНЫ ХОРОНД ХОРДОЖ БАЙНА
-Яаралтай тусламжийн тасагт өдөрт хэчнээн хүүхэд ханддаг вэ. Голлох шалтгаан нь юу байдаг бол?
-2014 оны байдлаар манай тасгаар нийт 39 мянган хүүхэд үйлчлүүлсэн байна. Тэдний дийлэнх нь хэвтэн эмчлүүлж, заримд нь яаралтай тусламж үзүүлэн, зөвлөгөө өгч буцаасан. Хоногтоо 130-140, ачаалалтай үедээ 200 хүртэлх хүүхэд үйлчлүүлэх тохиолдол гардаг. Тэдгээрийн 10-20 хүүхдэд яаралтай тусламж үзүүлдэг.
Шалтгаанаар нь авч үзвэл өндөр халууралт, эм, химийн бодисын хордолттой, эмийн тун хэтрүүлсэн, угаартсан, татсан, хүчтэй өвдөлттэй, бөөлжилт, суулгалттай хүүхдүүд ирдэг. Харин эм, химийн бодисын хордолттой хүүхдүүд хоногтоо дунджаар 2-3 удаа хандаж байна. Сүүлийн жилүүдэд энэ тоо нэмэгдээд л байгаа юм.
Жишээ нь 2012 онд эм, химийн бодисын хордолттой 293 тохиолдол ирснээс 2013 онд 527, 2014 онд 596 болж нэмэгджээ. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар л гэхэд 215 хүүхэд үйлчлүүлсэн байна.
-Эм, химийн бодист хордсон хүүхдүүдийн дийлэнх нь хэдээс хэдэн насныхан байна?
-Хүүхдүүдийн 90 хувийг 0-6 насныхан эзэлдэг. Ер нь дэлхийн жишиг ч ийм байдаг. Энэ насныхны хувьд санамсаргүй хордлогод өртөх, эцэг эхчүүд нь андуурч эм бэлдмэл өгөх тохиолдол элбэг.
-Ихэнх нь ямар эмэнд хордож байна?
-Нийт яаралтай тусламжийн 15 хувийг эм, химийн бодис, марганц, хулганы хор, архи, угаарын хийнд хордсон тохиолдлууд эзэлж байна. Мөн гэрийн эмийн санд байдаг өргөн хэрэглээний эмэнд хүүхдүүд дийлэнхдээ хорддог. Тухайлбал, даралт бууруулах эм, витамин эрдсийн холимогууд, зүрх судасны болон тайвшруулах, таталтын эсрэг эм орж байна. Бас өвчин намдаах, халуун бууруулах, антибиотик, аспирин, нурофен, ибупрофен, харшлын болон жирэмснээс хамгаалах эмэнд хордох тохиолдол цөөнгүй байна.
ЦИТРАМОН, МИКСАФЛЮ, МИНИГРИП, ПАНАДОЛ ЗЭРЭГ ПАРАЦЕТАМОЛЫН НАЙРЛАГАТАЙ ЭМИЙГ ДАВХАР УУЛГАСНААС ХҮҮХЭД ХОРДЛОГОД ОРЖ БАЙНА
-Мэдээж эмийн тун хэтрэхээр хүний биед сөрөг нөлөө үзүүлнэ. Гэхдээ эмүүд дундаа хамгийн хор нөлөөтэйг нь нэрлэвэл?
-Ямар ч эмийг хэтрүүлбэл хортой. Эмийн тунг хэтрүүлэхэд хамгийн түрүүнд тархи, элэг, бөөр, зүрх, ясанд хортой нөлөө үзүүлж хордуулдаг. Хортой нөлөө өгөх эмүүдэд аспирин, төмрийн бэлдмэл, нурофен буюу ибупрофен, шээс хөөлгөх эмүүд, тайвшруулах, нойрсуулах эмүүд багтдаг. Жирэмслэлтээс хамгаалах эмийн хувьд харьцангуй хор нөлөө багатай ч төмрийн агууламжтай хэсэг нь хүүхдэд хортой нөлөө үзүүлнэ.
-Парацетамолд хүүхэд хордож ирэх тохиолдол цөөнгүй байдаг талаар та ярьсан. Хэтрүүлсэн тохиолдолд үзүүлэх хор нөлөөлөл нь ямар байх вэ?
-Парацетамол бол хүүхдийн халуун бууруулж, өвчин намдаахад хамгийн эхний сонголтын эм. Тунг нь тааруулаад уувал хортой нөлөөлөл хамгийн бага. Харин эсрэгээрээ бол элгийг хордуулах аюултай байдаг. Манайхан парацетамол элгэнд муу гэж туйлширдаг. Гэтэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвлөснөөр өвчин намдаах, халуун бууруулах зорилгоор хүүхдэд хамгийн түрүүнд хэрэглэдэг.
-Хамгийн хор багатай эмэнд хүүхэд хордох болсон шалтгаан нь юу вэ?
-Энэ эм нь цитрамон, миксафлю, минигрип, панадол зэрэг олон эмийн найрлагад ордог. Мөн шахмал, шингэн, лаа хэлбэрээр байдаг. Хордолтын шалтгаан нь эмийг олон хэмжээгээр нэг дор хэрэглэх, насанд хүрэгсдийн тунгаар хүүхдэд өгөх зэрэг юм. Сүүлд паракодейн гээд парацетамол болон кодейн хэмээх мансууруулах төрлийн эмийн агууламжтай холимог хэлбэрийн лаанаас хордож ирэх тохиолдол цөөнгүй байна. Эцэг, эхчүүд эмийн тунг нь анзаарахгүй хүүхдэдээ парацетамолтой эм, лааг замбараагүй хэрэглэж байгаас л шалтгаалж байна.
ХҮҮХДЭД ӨГӨХ ПАРАЦЕТАМОЛЫН ӨДРИЙН ДЭЭД ТУН 60 МГ/КГ. ҮҮНЭЭС ДЭЭШ 150 МГ/КГ-НД ЭЛЭГ ХОРДДОГ
-Парацетамолын найрлагатай эм хүүхдэдээ уулгамагцаа шулуун гэдсээр нь өвчин намдаах лаа давхар хэрэглэх нь эмийн тун хэтрүүлсэн болох уу?
-Тэгэлгүй яахав. Энэ мэт нэг дор парацетамолыг олон хэлбэрээр хэрэглэснээр хордлогод орж байна.
-Тэгвэл парацетамолын хүүхдийн өдөрт хэрэглэх тунгийн хэмжээ ямар байх ёстой вэ?
-Парацетамолын хувьд 10-15 мг/кг-аар зургаан цагийн зайтай өгнө. Хоногийн дээд тун нь 60 мг/кг байдаг. Харин том хүний таблетикыг гурваас доош насны хүүхдэд 4/1-ээр зургаан цагийн зайтай өгч болно. 3-5 насны хүүхдэд 2/1-ээр уулгана. Хүүхдэд өгөх ёстой 60 мг/кг-ын хэмжээ хэтэрч 150 мг/кг болсон тохиолдолд элэг хордож эхэлдэг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдэд уулгаж байгаа эмийн найрлагыг байнга анзаарч байх нь зүйтэй юм.
НУРОФЕН НЬ ХОДООД ГЭДЭС, БӨӨРӨНД ГАЖ НӨЛӨӨ ҮҮСГЭЖ БОЛЗОШГҮЙ УЧИР ДУУСТАЛ НЬ УУХ ЁСТОЙ ГЭСЭН ЗААЛТ БАЙХГҮЙ
-Парацетамол элгэнд муу, нурофеныг хор нөлөө багатай гэдэг. Зарим эмч хүүхдийн халуун буусан ч энэ эмийг дуустал нь хэрэглэхийг зөвлөдөг?
-Нурофен буюу ибупрофен нь хүүхдийн өвчин намдаах, халуун бууруулахад хэрэглэдэг хоёрдугаар сонголтын эм. Элгэнд нөлөөлөх гаж нөлөө бага ч ходоод гэдэс, бөөрөнд гаж нөлөө үүсэх, харшлын урвал илрэх магадлал өндөртэй. Эмийг бүтнээр нь ууж дуусгана гэсэн ойлголт байж болохгүй. Нэг шилийг авсан л бол заавал ууж дуусгана гэсэн заалт байхгүй.
-Эцэг, эхчүүдэд өгөх зөвлөгөө?
-Ер нь зургаа нас хүртэлх насны хүүхэдтэй эцэг, эхчүүд хүүхдүүдээ хараа хяналтгүй орхиж болохгүй. Мөн гэр, цэцэрлэгт нь уугаад идчихэж болзошгүй бүх юмнаас сэргийлж байх хэрэгтэй. Эмийг гэхэд хүүхэд авч чадахааргүй хайрцагт хийн цоожлох нь зүйтэй. Мөн цахилгааны ил гарсан утас, залгуурыг далдалж байхыг зөвлөж байна. Дулааны улирал ирж байгаатай холбогдуулан хүүхэд усанд живэхээс урьдчилан сэргийлэн гол, мөрөн болоод том устай савны дэргэд тоглуулахаас зайлсхийх нь зүйтэй. Мөн манайд гэр хорооллын жорлонд хүүхэд унаад ирэх тохиолдол цөөнгүй байдаг учир эцэг эхчүүд хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.
ХУЛГАНЫ ХОР ЯГААН ӨНГӨТЭЙ, МУУХАЙ АМТГҮЙ УЧРААС ХҮҮХЭД АНДУУРЧ ИДЭХ ТОХИОЛДОЛ ИХ БАЙНА
-Эмээс гадна химийн бодист хүүхдүүд хордон ирж байгаа талаар ярьсан. Ямар төрлийн химийн бодис байдаг вэ?
-Химийн бодис гэдэгт ахуйн хэрэглээний бодисууд ордог. Жишээ нь марганцад хордсон хүүхдүүд их ирдэг. Энэ нь хүүхдийн дотор эрхтний салстуудыг түлэх аюултай. Ихэвчлэн хуурай марганц идэж хордсон хүүхдүүд их. Бас хулганы хоронд хордох нь бий. Хүүхдийн анхаарал татахуйц ягаан өнгөтэй, муухай амтгүй учраас чихэртэй андуурч иддэг. Мөн угсус, хоолны цуу байна. Уксус түлэх үйлчилгээтэй учир уугаад ходоод гэдсээ тайруулсан хүүхэд цөөнгүй. Мөн чийг татах үйлчилгээтэй “Don’t eat” бичигтэй бодис, нүүр цэвэрлэгч, угаалгын нунтаг, комет, принтерийн хор зэрэг ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг ууж, идэх тохиолдол цөөнгүй гарч байна.
-Хүүхэд эм, химийн бодист хордсоныг мэдсэн тохиолдолд гэрийн нөхцөлд сүү уулгах зэргээр анхан шатны арга хэмжээ авах боломжтой юу?
-Бензин, керосин гэх мэт ууршимтгай бодисын хордолтын үед сүү хэрэглэж болохгүй. Ер нь бол эмнэлэгт хүргэхээс өмнө сайтар шингэн уулгаад бөөлжүүлэх арга хэмжээ авч болно. Тэгээд цаг алдалгүй гэрийн ойролцоох эмнэлэгт хүргэх хэрэгтэй.
Цуврал сурвалжлагын дараагийн дугаараар хүүхэд хахаж болзошгүй эрсдэлт зүйлс юу болох энэ нь ямар сөрөг нөлөөтэй, шаардлагатай үед ямар арга хэмжээ авах талаар үргэлжлүүлэн хүргэх болно.
Инфографикыг О.Сүхбат