gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.24
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Хуримын ордон" хайраар бялхлаа

Нийгэм
2009-06-27
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2009-06-27
"Хуримын ордон" хайраар бялхлаа

Намуухан салхи сэвэлзсэн зуны энэ өдрүүдэд ард түмний минь амьдрал өөр өөрийн өнгө төрх, сэтгэлийн айзмаар үргэлжилж байна. Барилга байшин барих ажил өрнөж, нийслэлийн замд автомашин ар араасаа эгнэн сигналдаж, Улаанбаатар хотод маань үйл явдал ундарсаар. Үүний дундаас хуримын хувцас өмссөн хүүхэлдэйгээр автомашинаа гоёсон аз жаргалтай амьдрал өөд тэмүүлэх залуу гэр бүлийн хуримын үйл ажиллагаа сүүлийн хоёр өдөр өрнөлөө. Хуримын ордон хүний хөл хөдөлгөөнд дарагдаж, тэнд ажиллах хүмүүс өглөөнөөс үдшийн бүрий хүртэл унд уух ч завгүй байв.

Бид энэ сурвалжилгаа залуу хосуудын инээд хөөр бялхсан, басхүү охиноо үдэх ээжийн цагаахан гуниг шингэсэн "Хуримын ордон"-оос хүргэж байна. Өнөөдөр /өчигдөр/ зуны дунд цагаан морин сарын шинийн 4-ний дашнямтай билигт сайн өдөр. "Хуримын ордон" өдөрт 10 гаруй гэр бүл ёслох хүчин чадалтай байдагч энэ өдөр эхнэр нөхрийн ариун тангаргаа өргөж, амьдралын их харгуйд хөл тавьж буй 20 гаруй хос хуримлалаа. Цагаан даашинз, цагаахан сэтгэлээрээ ижилссэн хосууд хуримын өргөөний алтан шаргал босгоор баруун хөл эхлэн гишгэн орсноор хуримын ёслол эхэлнэ. Хуримыг даргалагч залуу гэр бүлд зориулсан ерөөлийн үгээ хэлж, тэдний гэрлэлтийг баталгааг гардуулснаар залуу гэр бүл хаан, хатан сүйн бөгжөө солилцдог юм билээ. Мөн бие биедээ сайн хань байна гэдгээ амлаж, сайхан гэр бүл байхаа аав ээж ахан дүүстэй тангаргалана.

Үүний дараа нөхөр талын аав сэтгэлийн үгээ хэлж, үр хүүхдэдээ амьдралын сургаалиа хайрладаг уламжлал тогтжээ.

Мөн хуримын хамгийн гол хэсэг нь шинэхэн эхнэр билэгдлийн галаа бадраах үйл ажиллагаа юм шиг санагдсан. "Ямар ч эмэгтэй яг л энэ мөчид хамгийн их хариуцлага хүлээж байгаагаа мэдэрдэг хэмээх хуримын даргалагч бидэнтэй хуваалцсан юм. Ийн үйл явдал өрнөсөөр ирсэн зочид гийчдээ айраг цагаагаар дайлж, хуримын ордон дахь ёслол нь өндөрлөдөг. Ерөнхийдөө нэг гэр бүл 40 гаруй минутын ёслол хийдэг юм билээ. "Хэчнээн их хос хүлээн авч хүндрэлтэй ажилладаг ч гэсэн хуримаа ёслогчид цагтаа ирээд цагтаа гараад байвал бэрхшээл гардаггүй тухай "Хуримын ордон"-ы зохион байгуулагч хэлсэн юм. Харин гэр бүл болох ёслолын үйл ажиллагааны үнэ 450-480 мянган төгрөгийн тарифтай байсан. Үүнд: ёслолын батламж, үйлчилгээний үндсэн төлбөр, ерөөлч, морин хуурч, зочдод барих идээ зэрэг багтдаг юм билээ. Өнгөрсөн жил "Хуримын ордон"-оор 1000 гаруй залуу гэр бүл үйлчлүүлсэн байна. Ямартай ч өнгөрөгч хоёр өдөр хүний хөдөлгөөнд дарагдсан "Хуримын ордон"-ы жижигхэн байшин одоо ирэх намрын дунд сарын Дашням, Балжинням давхацсан билигт сайхан өдөр хүртэл түр амс хийх болов уу.

Т.Батсайхан 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан