Индонезид болсон Зүүн өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж есөн настайдаа Дэлхийн шатрын холбооны мастер болоод буй Т.Мөнхзул охин болон түүний аав Төрмөнхтэй бид ярилцсанаа та бүхэнд хүргэж байна.
Т.Мөнхзул охин 7 настайдаа Турк улсад анхныхаа өсвөрийн ДАШТ оролцож 4-5 байранд орж байсан. Саяхан Польш улсын Краков хотноо сурагчдын ДАШТ–нд мөнгөн медаль авсан бөгөөд хамгийн сүүлд Индонезид Азийн аварга шалгаруулах тэмцээнд 10 орны 200 гаруй тамирчидтай ухаан сорьсон юм.
-Т.Мөнхзул охин хэдэн настайдаа анх шатар сурсан бэ?
-Охин маань 2002 онд төрсөн, есөн настай. Гурван наснаасаа шатрын нүүдэл сурсан даа. Хоёр нас таван сартай байхад нь хөлөгт тоглоом авч өгч байсан. Эхлээд дөрвөлжин даам, тэгээд 64 буудалт энгийн даам сурч билээ.
-Тийм багаас нь шатар тоглож сургахын тулд багагүй хөдөлмөр зарцуулдаг байх?
-Японы нэгэн зохиогчийн “Гурван нас хүрэхээс нь өмнө” гэдэг ном байдаг. Хүүхэд гурван нас хүрэхээсээ өмнө буюу 2-3 насны хооронд тархиных нь хөгжил их эрчимтэй явагддаг. Энэ үед нь хүүхдэд зааж өгсөн зүйлс цав цагаан цаасан дээр балаар зурж байгаатай адил тод мөрийг үлдээдэг байна. Тийм учраас хүүхэд тэр үедээ их авъяастай байдаг гэж манайхан хүртэл ярьдаг шүү дээ. Гадны өндөр хөгжилтэй оронд бол энэ тал дээр маш их анхаарал хандуулдаг. Жишээ нь цэцэрлэг, яслид цангинасан, хахир хоолойтой хүнийг ажилд авдаггүй гэх мэтээр их нарийн зүйлсийг энэ номонд заасан байдаг учраас надад их таалагдсан юм. Хүүхдийг бас олон тоглоомоор тоглуулж болдоггүй гэнээ. Болж өгвөл бүгдийг нь хураа гэсэн байгаа юм. Гэхдээ нэг тоглоомыг нь л үлдээ. Тэр ямар учиртай гэхээр цэцэрлэг, яслид байдаг улаан, ногоон, шар гээд хурц хурц өнгийн олон, олон хэлбэр дүрстэй тоглоом нь хүүхдэд туйлбаргүй занг бий болгодог гэнэ. Нэг тоглоом барьж автал нүдэнд нь өөр нэг гоё тоглоом харагдвал тийшээ явдаг гэх мэтээр. Дээрээс нь хүүхэд тэр хурц, хурц өнгөнд их ядардаг байна.
-Тоглоом тоглуулахгүй байхаар хүүхэд уйдахгүй юу?
-Яахав нэг л тоглоомтой үлдээнэ. Тэгэхээр хүүхэд эхэндээ уйддаг гэнэ. Уйдсан ч өөр сонголтгүй болохоор дахиад л өнөө тоглоомоо барьдаг. Тэгээд аажмаар өнөө тоглоомынхоо учрыг олж эхэлдэг байна. Би яг тэр зарчмаар “ажиллалаа”. Бид хоёр амихандаа ганц охинтой болохоор бүх л тоглоомыг авч өгөхийг хичээдэг байлаа. Тэгээд өнөө олон тоглоомуудыг нь ах дүү, хамаатан садныхаа хүүхдүүдэд тарааж өгсөн. Харин байшин өрдөг ганц тоглоомыг нь үлдээсэн юм.
Нэг мэдэхэд “аав аа би байшин барьчихлаа” гээд л ирнэ. Тэгснээ хэдэн давхар болголоо гэнэ. Дараа нь байшин хийхээ болиод мотоцикльны дүрс гаргалаа л гэнэ, машины дүрс гаргалаа л гэнэ. Тэгээд хоёр сар шахам болоод ирэхээр нь эвлүүлдэг өөр тоглоом авч өглөө. Тэрийг дор нь эвлүүлчихэж байна. Энэ мэтээр ажилласан даа.
Тэгээд хоёр нас таван сартайд нь дөрвөлжин даам заалаа. Дараа нь өөр дүрэмтэй иддэг 64 буудалт даам зааж өглөө. Тэр даам бол өөр дүрэмтэй учраас охины “тархинд” тоглоом гэгч ойлголтын талаар өөрчлөлт гарч байгаа юм. Тэгээд хоёр нас найман сартайд нь цагаан толгой зааж өгсөн. Миний охин чинь гурван нас зургаан сартайдаа уншиж сурсан хүүхэд ш дээ. Уншиж сурна гэхээр хүмүүс дуржигнатал уншина гэж бодож байгаа байх. Тийм биш шүү дээ, балчир хүүхэд юм чинь хамгийн гол нь тав зургаан үсгээс бүтсэн үгийг уншиж сурна. Хүн гээч чинь уншдаг юм байна, эргэн тойронд байгаа зүйлсийг бичгээр илэрхийлдэг юм байна, бичиж тэмдэглэдэг юм байна гэдгийг ойлгоно гэдэг чинь маш том дэвшил. Хоёр настайгаас нь охиндоо үзгийг зөв бариулж сургасан.
Энэ бүхний үр дүн нь гурван нас хоёр сартайдаа шатар тоглоод сурчихсан, гурван нас зургаан сартайдаа уншиж байсан, дөрвөн настайдаа японоор чөлөөтэй уншаад сурчихсан байсан.
-Аав, ээж хоёр нь охиныхоо төлөө бүхнийг хийжээ?
-Ажлаасаа гарч байгаад бүхнийг охиндоо зориулсан. Гэр бүлтэйгээ хамт хөдөө гарсан. Гурван жил мал маллаж, эрүүл агаарт амьдарсан юм. Цагаан идээ идүүлж, эрүүл агаарт байлгаж гэмээ нь охиноо эрүүл саруул өсгөнө. Дээрээс нь ганц шатар заахгүй шүү дээ. Орос, англи, япон хэл, тоо заана. Надад нэг бодол байдаг юм. Одоо дунд сургууль төгсөж байгаа хүүхдүүд ядахдаа орос, англи хэлний аль нэгийг сайн эзэмшиж чадаж байна уу үгүй юу, эсвэл сайн математикч, сайн химич болж төгсөж байна уу. Монголчуудын өнөө “байнд ч үгүй, банзанд ч үгүй” гэдэг яриа шиг болж байгаа шүү дээ. Яахав, бүх салбарын мэдлэг, мэдээллийг сонсох ёстой юу гэвэл ёстой. Гэхдээ хүн одоогийн хөгжлийнхөө төвшинд зуу насалдаггүй ш дээ. Тэр дундаа нийгмийн идэвхитэй нас нь хэд билээ дээ.
Хүний амьдралд дунд сургуульд зарцуулсан тэр 10 жил гэдэг хугацаа бол маш үнэ цэнэтэй байх учиртай. Монгол улсын хөгжил дэлхийн хаа яваа билээ. Тэгэхэд дунд сургууль төгсөхдөө ядаж англи хэлийг сайн сураад авсан байвал цаашдынх нь амьдралд ямар хэрэгтэй, хэчнээн их цаг хугацаа хэмнэх билээ. Тийм учраас энэ хугацаанд эцэг эхчүүд, хүүхдүүд маш бодлоготой л хандах хэрэгтэй. Гэхдээ энэ бол миний хувийн л бодол юм.
-Охиноо яагаад заавал шатарчин болгоё гэж бодсон юм бол?
-Заавал шатарчин болгоно гэж одоо ч гэсэн бодохгүй байна. Таван настайд нь анх удаа шатрын өсвөрийн улсын аваргын тэмцээнд орууллаа. Охин маань эхний өдрийн сүүлийн өрөгөө хожсон юм. Маргааш нь ирсэн чинь охины маань хожсон өргийг тэнцсэн болгочихож. Тэгээд хэл ам хийгээд шүүгч дээр нь очсон чинь “та нар тухайн үедээ сайн харахгүй яасан юм” гээд бараг тэгээд өнгөрөөчих санаатай. Тэгсэн охин маань эсэргүүцээд “үгүй би хожсон. Би танд яаж хожсоноо үзүүлье” гэснээ харин өчигдрийнхөө өргийг бүгдийг нь санаад гаргаж тавьдаг байгаа. Тэгсэн өчигдөр тоглосон охины эмээ нь охиныг маань өргөө санаж байгааг хараад “ийм сайн хүүхэд байсан юм уу, чи энэ охинд хожигдчихсон л юм байна шүү дээ” гэж хэлж байсан. Тэр шударга эмээд би их баярладаг юм. Би хүртэл охиныгоо яаж өчигдрийнхөө тоглолтыг санаж байгаа юм бол гээд үнэхээр гайхаж байлаа. Тавхан настай охин маань өчигдрийнхөө өргийг бүхлээр нь санаж байсан учраас л би шатарт оруулсан юм. Гэхдээ оруулна гэдэг нь шатарчин болгоно гэсэн үг бас биш. Одоо ч гэсэн миний охин дэлхийн шатрын холбооны мастер болсон ч гэсэн жинхэнэ мэргэжлийн шатарчин болгох эсэхээ шийдээгүй л байна. Яахав өөрөө дуртай юм чинь хэсэг тоглуулаад үзье. Түүнээс хэцүү спорт шүү дээ. Би хэрвээ гурав, дөрвөн хүүхэдтэй байсан бол охиноо шатарчин болгох байсан /инээв/. Гэтэл ганцхан охинтой болохоор ингээд шийдчихнэ гэвэл бас хэцүү.
-Тэгвэл хамгийн анхны амжилт үзүүлсэн тэмцээн нь?
-Зургаан настайдаа анх улсын аваргаас мөнгөн медаль авч гараагаа эхэлж байсан. Долоон настайдаа Турк улсад хамгийн том амжилт үзүүлж 4-5 байранд орж байсан. Захын нэг аав ээж хүүхдээ дагуулж яваад дэлхийн хэмжээний тэмцээнд ийм байранд оруулна гэхэд хэцүү л дээ. Ялангуяа манайх шиг дэмжлэггүй нөхцөлд. Миний охиныг анхны том хэмжээний амжилтаа гаргахад УИХ-ын гишүүн Х.Наранхүү их туслаж байлаа. Тэгээд охинд маань итгэж, ивээн тэтгэсэн хүнд юу дурсгал болгож өгье дөө гэж охин бид хоёр ярьж байгаад тэр тэмцээний шагналд ирсэн номыг өгье гэж шийдсэн. Гэхдээ одоо хүртэл тэр номоо өгч чадаагүй л яваа.
-Хүчний спортод дэлхийн хэмжээний амжилт гаргасан тамирчдад багагүй тусламж үзүүлэх болж. Харин энэ салбарт тусламж дэмжлэг хэр байдаг юм бол?
-Хэвлэл, мэдээллийг хараад байхад хүмүүс “бидэнд тусалсангүй” гэж их ярьдаг. Гэхдээ миний бодлоор эхлээд өөрсдийнхөө боломж бололцоог харуулах хэрэгтэй юм болов уу. Тэгж байж дэмжлэг авах нь чухал. Ер нь манай Монголчууд гурван сая хүрэхтэй үгүйтэй атлаа том хэмжээний газар нутагтай. Яваандаа энэ дэлхийд юу болохыг бид хэлж мэдэхгүй. Юмыг яаж мэдэхэв, хүчтэй нь хүчгүйгээ барьдаг болох ч юм билүү. Гэтэл ийм том газар нутагтай атлаа ийм цөөхүүлээ бид хэрхэн энэ газар нутгаа эзэгнэж цааш яваад байх вэ гэдэг асуудал тулгарна. Дээр нь ийм их баялаг гараад ирлээ. Ийм цөөхөн Монголчууд газар нутаг, эх орныхоо эзэн нь байхын тулд оюун ухааны салбартаа их хүчирхэг байж гэмээ нь ирээдүйд энэ бүх аюулаас өөрсдийгөө хамгаалж чадна. Еврейчүүдийг их ухаантай ард түмэн гэдэг шүү дээ. Тэр олон дайсан болсон арабуудын дунд цөөхөн еврейчүүд тал талаас ирээд улсаа байгуулж амьдарч чадаж байна.
Тийм болохоор охин бид хоёрын өчүүхэн ажил бол ард түмэндээ, төр барьж буй хүмүүст “ирээдүй хойч болсон Монгол хүүхдүүд маань ухаантай шүү” гэдгийг, ийм эгзэгтэй үед нь харуулах , бидний ирээдүй бол эрдэм мэдлэгийг шүтсэн, техник технологийн багаж зэвсэгийг өөрсдөө үйлдвэрлэдэг, зөвхөн хэрэглэгч биш харин бүтээдэг өндөр хөгжилтэй боловсролтой орон болж чадна, гэсэн итгэл үнэмшилд дусал ч болов хувь нэмрээ оруулах гэсэн хэрэг юм.
-Еврейчүүд гэснээс манайхан өөрсдийгөө супер геньтэй, дэлхийн улс орны иргэдээс өөр гэх шахуу зүйл их ярих болж. Үнэхээр өөр байгаа эсэх нь энэ оюуны спортод анзаарагдах юм уу?
-Монголчууд үнэхээр сайн. Ах нь дээхнэ үед бас арай өөр бодолтой байсан. Яахаараа Монгол хүн ганцаараа ухаантай, илүү гээд байдаг юм, дэлхий гэсэн гаригт бүгд л адилхан хүн шүү дээ, туйлширч болохгүй гэж боддог байлаа. Монгол хүн хэл хурдан сурдаг л гэнэ, бусдаас илүү ухаантай л гэнэ. Тэгсэн атлаа Монголчуудын бүтээсэн зүйлийг дэлхийн бусад ард түмэн аваад хэрэглээд байгаа юм эргэн тойронд харагдахгүй л байна. Гэтэл онцгой юм байна гэдгийг би сүүлийн үед мэдэрч байна шүү. Юу гэхээр, жишээ нь өсвөрийн ДАШТ-нд Энэтхэг, Вьетнам, Казакстан, ОХУ, Гүрж, Турк, Хятад, Украйн, болон бусад улсаас хамгийн шилдэг хүүхдүүд нь ирж тоглож байгаа юм. Тэр хэдэн зуу, хэдэн мянган хүүхдээс шилэгдсэн хүүхдүүдтэй Монгол хүүхдүүд маань тоглож байна. Гэтэл миний охины болон бусад Монгол хүүхдүүдийн үе тэнгийн өрсөлдөгчид Монголд цөөхөн ш дээ. Гарын таван хуруунд л багтах байх. Гэтэл гадаадад хүүхдүүд маань хэр хэмжээнд тоглож байгаа билээ. Тэгээд энэ бүхнээс анзаараад өнөө Монголчууд онцгой гэх ярианд итгэж эхэлж байна.
Манай улс энэ байгалийн баялгаа бүхэлд нь авч үлдээд оюун ухааны салбараараа хөгжлөө тодорхойлох нь зүйтэй юм шиг. Техник технологи гээд оюун ухаан шаардсан салбараараа хөгжихөд Оюутолгой, Тавантолгойны хэрэг байхгүй, тэрийг байгальд нь байлгаж байх хэрэгтэй. Сингапурын доор юу байгаа юм бэ, Япон, Солонгосын газар дор, Европын холбооны өндөр хөгжилтэй орнуудад ямар байгалийн баялаг байгаа юм бэ. Гэтэл энэ улсууд чинь эсрэгээрээ дэлхийн хөгжлийг, бодлогийг тодорхойлоод байна шүү дээ.
-Таны охинтойгоо хамт Олон улсын шатрын холбооны тэргүүн, Халимагийн Ерөнхийлөгч асан К.Илюмжиновтой уулзаад зогсож байгаа зураг байсан?
-Тэгсэн. К.Н.Илюмжинов Монгол угсааны хүн болохоор зориуд Монголоороо мэндчилсэн юм. Дараа нь оросоор ярьсан. Ах нь өөрөө орос, англи, япон хэлтэй. Охин маань хүртэл Монголоороо ярьсан. “Та хэдэн настай вэ, манай ааваас ах уу” гэж асуусныг нь би орчуулж өгсөн юм /инээв/.
-Манай улсын шатрын холбоо хэр ажиллаж байна?
-Саяхан Шатрын холбооны шинэ ерөнхийлөгчөөр Гадаад хэргийн сайд Г.Занданшатар болсон. Би тэр хүнийг танихгүй, ямар ч байсан шинэ хүн гарсан учир шатрын спорт хөгжих байх гэж баярлаж байгаа. Сэтгэл байвал хэчнээн завгүй сайд хүн байсан ч ажиллаж болдог юм байна гэдгийг ЗТБХБ-ын сайд, Жүдогийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулгаас харсан. Хүнд аливаа зүйлийг удирдан явуулахад боловсрол мэдлэг чухал байлгүй л яахав. Гэхдээ хамгийн гол зүйл бол сэтгэл, хүсэл тэмүүлэл, эрмэлзлэл. Хийчихье гэсэн хүсэлтэй хүнд арга олддог, дургүй хүнд шалтаг олддог гэдэг. Яг энэ үед ийм залуу хүн энэ холбооны ерөнхийлөгчтэй болсонд баярлаж, сайн ажиллах байх гэж найдаж байгаа. Тэгээд гадаад хэргийн сайд хүн болсонд бас их билэгшээж байна. Бид гадагшаа томоохон тэмцээнүүдэд явах гэхэд виза авах гэж их зовдог.
-Охин чинь хамгийн залуу Дэлхийн шатрын холбооны мастер боллоо. Шатрын холбооны ерөнхийлөгч хүлээн авсан уу?
-Хүлээж аваагүй л байна. Гэхдээ сайд төрийн ажил хийгээд завгүй яваа байх гэж бодож байна. Энд тэнд том гүрнүүдэд ерөнхийлөгчийн айлчлал гээд юун шатар, юун шатарчин охин...
-Та хоёрт хэн нэг нь аливаа дэмжлэг үзүүлдэг байх?
-Багануур ХК-ийн захирал Д.Дамбапэлжээ, санхүүгийн албаны дарга А.Энхбат нар шатарт их элэгтэй. Санхүүгийн албаны дарга А.Энхбат нь уралдаан тэмцээнүүдэд үргэлж тусалдаг. Энэ ташрамд багануурынхаа уурхайчиддаа баярлаж явдагаа хэлье. Дээр нь үргэлж дэмжиж ирсэн “Монгол Контент" ХХК-ний захирал Б.Алтангэрэл, “Tridum E-security” ХХК-ний захирал Ч.Сүхбаатар нартаа талархаж явдаг. Энэ хоёр компанийн захирлууд бол манай Монгол улсын шинэ үеийн төлөөлөл болсон эрдэм мэдлэгтэй, зөвхөн өөрсдийнхөө мэдлэг боловсролоор улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж, олон залуу хүмүүст ажлын байр гаргаж, мөн өөрсдөө сайхан ажиллаж амьдарч байгаа залуу үеийнхээ үлгэр дууриал болсон залуус билээ. Энэ хоёр найзтай маань адилхан золбоотой яваа, даруухан олон сайхан залуучууд Монголд бий. Ийм залуу улс охинд маань итгэл үзүүлж дэмжиж явдагт их баярлаж явдаг.
-Хүүхэд удаан сууж тоглоно гэхээр их тэвчээр шаарддаг байх. Хамгийн удаан сууж тоглосон нь хэдэн цаг бол?
-Миний охин зургаан цаг сууж тоглож байсан. Дэлхийн аваргад бол бүр удаан сууна. Миний охин долоохон настай тоглохдоо нэг удаа таван цаг сууж тоглож байлаа. Таван цаг суусан ч гэсэн хожчих гээд л тоглоод байна, их хариуцлагатай.
-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
Мөнхзул: Теннис тоглох, сагсан бөмбөгт бас дуртай. Хүүхэлдэйн кино үзэх дуртай.
-Гурван төрлөөр тоглодог юм байна. Миний дүү аль төрөлд нь дуртай вэ?
М:-Блиц нь хурдан буюу 5 минут тоглодог. Харин рапид нь блицээсээ арай жаахан удаан тоглодог. Харин стандарт тэмцээн нь талдаа нэг, хоёр цаг тоглодог. Надад стандарт нь зүгээр санагддаг.
-Том болоод ямар мэргэжилтэй хүн болъё гэж бодож байна?
М:-Би хүн эмчлэх дуртай.
-Хамгийн хүчтэй өрсөлдөгч нь аль улсын хүүхэд байв?
М:-Бүгдээрээ хүчтэй өрсөлдөгчид байсан.
Т: -Хүмүүс харин хэн хүчтэй өрсөлдөгч байв гэж асуудаг юм. Гэтэл муухан хүнтэй хайхрамжгүй тоглоод хожигдчихвол яах билээ. Хайран оноо болно. Есөн өрөгтэй тэмцээн байлаа гэхэд бүх өрөг хариуцлагатай. Бас манайхан олон улс орон орсон л бол мундаг том тэмцээн гэж ойлгодог. Тийм биш юм аа. Харин ч олон орон оролцох тусмаа өнөө хүчтэй өрсөлдөгчид бие биетэйгээ таараад нэг нэгийгээ хожчих боломжтой. Гэтэл Энэтхэг, Вьетнам ч байдаг юм уу шатар өндөр хөгжсөн цөөхөн орны шилдэг тамирчид ирэх юм бол тун хэцүү болно. Жишээ нь олон орон оролцсон тэмцээнд орвол сайндаа л хоёрын зэрэг Вьетнам тамирчинтай таарна биз дээ. Гэтэл саяын тэмцээнд охин маань Вьетнамын бүх цолтой тамирчидтай тоглож байгаа юм. Жүдо ч гэх юм уу бусад спортын тэмцээн нэг хоёр, гурван өдөрт болоод дуусчихдаг бол шатар арван хэдэн өдөр үргэлжилнэ. Тэр өдрүүдэд сэтгэл зүйн хувьд маш их дарамтанд байдаг.
-Тэмцээнд орохын өмнө охиноо сэтгэл зүйн хувьд их бэлтгэдэг байх?
-Шатрын хамгийн нарийн нь сэтгэл зүйдээ байдаг. Шатар бол доройхон хүний оролдоод байх зүйл биш.
-Шатар үнэхээр гайхалтай спорт. Та энэ гайхалтай спортын талаар зарим сонин сайхан зүйлсийг сонирхуулаач?
-Дэлхий дээр спортын гурван том холбоо байдаг юм. Нэг нь олимпийн хороо, нөгөөх нь FIFA хөлбөмбөгийн холбоо, нөгөөх нь FIDE дэлхийн шатрын холбоо. Бээжинд олимпийн хэдэн аварга төрсөн билээ, 300 дөхсөн үү. Лондонд миний сонссоноор 302 төрөлд үзэлцэнэ. Тэгэхээр тийм тооны олимпийн аварга төрөх байх. Тэгвэл дөрвөн жил тутамд олимпийн аваргууд хэдэн зуугаараа төрж байгаа биз. Шатар маань өөрөө шатрын олимптой, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй спорт. Тэгвэл шатраар 1866 оноос өнөөдрийг хүртэл 15 дэлхийн эрэгтэй аварга төрсөн байна. Эмэгтэй аварга бол бүр цөөхөн хамгийн сүүлийн дэлхийн аварга нь Хятадын охин байгаа. Тэр охиныг гэхэд л бүхэл бүтэн баг дагалдаж явдаг.
Мөн өөр зүйл сонирхуулахад, хүмүүс ярихдаа, тооцоолон бодох техник өндөр хөгжсөн одоо үед, шатар сонирхолгүй болсон бараг л бүгдийг компьютер тооцоолоод гаргачихна гэж ярьдаг. Хэрвээ тийм юм бол компьютер өндөр хөгжсөн Японоос яагаад дэлхийн аварга шатарчин төрөхгүй байгаа юм. Хамгийн сүүлийн эрэгтэй дэлхийн аваргын халз тоглолтын шагналын сан дундаа 3 сая евро байсан. Мөнгөнд дургүй хэн байхав. Тэр мэдээллийн технологи өндөр хөгжсөн орнууд өндөр шагналтай тэмцээнүүдийн мөнгийг хамаад авчихмаар л баймаар юм. Хүн өөрийнхөө зохион бүтээсэн техник технологийн \жишээ нь компьютер\ эзэн байж өөрийн ажил төрөлдөө бүтээлчээр ашиглана уу гэхээс, харин түүнийхээ боол нь байж болохгүй. Шатрын хөлөг ердөө 64 буудалтай. Гэтэл энэ хөлөг дээр үүсэж болох бүх боломжит өргийн тоо нь манай дэлхий дээр байдаг бүх атом, молекулын тооноос их. Өөрөөр хэлбэл шатрын бүх боломжит өрөг нь 10-ын 120 зэрэгт байдаг. Үүнийг сонсоод зарим математикч хүртэл итгэдэггүй юм.
Нэг хүнтэй бүр маргаад, бооцоо тавиад ах нь бооцоогоо авч байлаа. Энийг чинь 1960-аад оны үед Оросууд тооцоолоод гаргачихсан, одоо ном хэвлэлүүдэд бичээтэй л байдаг зүйл. Сонирхолтой зүйл ярина уу гэсэн болохоор баахан юм энэ тэнд нь оруулаад ярьчихлаа. Мэргэн уншигчид болгооно биз.
-Одоо ямар тэмцээнд орохоор төлөвлөж байна вэ?
-Яг одоогоор төлөвлөсөн зүйл бол охиноо амраана. Манай Монголын хөдөө нутаг гэж диваажин байна.
-Ярилцлага өгсөн таньд баярлалаа.
Ярилцсан О.Ариунбилэг