gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.21
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хөрөнгийн зах зээл: Хувьцаа бонд хоёрын ялгаа юу вэ?

Ч.Болортуяа
2011-09-21
1
Twitter logo

Хөрөнгийн зах зээлийн талаарх иргэдийн ойлголт, мэдээллийг арвижуулах үүднээс манай сайт та бүхэндээ мэргэжлийн салбарын хүмүүсийн бэлтгэсэн мэдээ, материалуудыг энгийн ойлгомжтой байдлаар хүргэхээр чармайж байгаа билээ.

Энэ удаа бид хөрөнгийн зах зээлийн ерөнхий ойлголт, хувьцаа, бондын  талаар товч мэдээлэл хүргэж байна.

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ОРОЛЦОХ НЬ

Нийгэмд хэрэгтэй үйл ажиллагаа, төслийг хэрэгжүүлэх болон үйлдвэрлэлээ өргөжүүлж, бизнесээ тэлэхийн тулд байгууллага, засгийн газраас үнэт цаас гаргаж санхүүжилт татах боломж байдаг ба ингэснээрээ тэд үнэт цаас гаргагч болж байгаа юм. Дээрх гаргасан үнэт цаасыг тодорхой мөнгөн хуримтлалтай, түүнийгээ өсгөхийн тулд олон сонголтоос аль болох ашигтай, эрсдэл багатай, найдвартай газар байршуулахыг хүссэн хүмүүс худалдан авдаг ба ингэснээрээ тэд хөрөнгө оруулагч нь болдог.

Үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагч нарын хооронд явагдаж байгаа үнэт цаас худалдах, худалдан авах арилжааг хөрөнгийн зах зээл гэж ойлгох юм. Хүн болгонд энэ зах зээлд оролцож мөнгөө өсгөх боломж байдаг ч хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалт гэхээр ихэнх нь ихээхэн мөнгөн хуримтлалтай, эсвэл санхүүгийн өндөр мэдлэгтэй хүмүүсийн хүрээнд гэж ойлгодог ч үнэндээ та нэг ширхэг хувьцаа, бонд эзэмшихэд л хөрөнгийн зах зээлийн оролцогч, хөрөнгө оруулагч болдог бөгөөд энэ нь амьдралаас хол хөндий зүйл биш. Харин ч мөнгөө өсгөж, найдвартай хадгалах санхүүгийн нэг хэлбэр юм.

Үнэт цаас худалдан авахад та заавал их хэмжээний мөнгөтэй байх албагүй бөгөөд ханшийн өсөлт, ногдол ашиг хүртэх замаар хөрөнгөө өсгөх боломжтой. Магадгүй эрсдэл гарсан тохиолдолд хөрөнгө оруулагч өөрөө эрсдлээ хариуцдаг учир мэргэжлийн байгууллагууд дээр очин зөвлөгөө авч, мэдээлэл судалгаан дээр үндэслэсэн сонголт хийх нь зүйтэй ба энэ хөрөнгө оруулалтын шийдвэр юм.

Дэлхийн хөрөнгийн зах зээл дээр олон төрлийн үнэт цаасны арилжаа явагддагаас Монголд хоёр нь арилжаалагддаг:

1. Хувьцаа - Таныг хөрөнгө оруулсныг гэрчилж буй үнэт цаас

Та хувьцааг нь худалдан авснаар тухайн байгууллагад хөрөнгө оруулалт хийж байгаа хэрэг бөгөөд үүнийхээ хариуд та эзэмшиж буй хувьцааныхаа тоо, хэмжээнээс хамааран тухайн компанийн үйл ажиллагаанд оролцон, ашгаас нь хүртэх эрхтэй болдог.  Нэг үгээр хувьцааны тоо хэмжээ их байх тусам танд очих өгөөж, тухайн компани дахь таны оролцоо  өснө гэсэн үг юм. Мөн дээр нь хувьцаагаа арилжаалж ханшийн зөрүүнээс ашиг олох боломжтой бөгөөд зөв сонголт хийсэн хувьцааны хөрөнгө оруулалтаас та мөнгөө хэд ч дахин өсгөх боломжтой.

2. Бонд /Өрийн бичиг/ - Таныг мөнгө зээлснийг гэрчилж буй үнэт цаас

Бонд худалдан авна гэдэг нь та тухайн бонд гаргасан этгээддээ мөнгөө зээлж байгаа хэрэг юм. Та мөнгө зээлдүүлсэн хугацааныхаа турш хүүгээ авч, хугацаа дуусмагц мөнгөө буцаан авна. Мөн та энэ хооронд бондоо зах зээл дээр арилжаалах боломжтой. Ихэнх тохиолдолд бондын хүү нь банкны хадгаламжны хүүгээс өндөр, зээлийн хүүгээс багаар тогтоогддог бөгөөд хамгийн эрсдэл багатай, цаг зав бага шаардсан хөрөнгө оруулалт юм.

Хувьцаа, бонд эзэмшсэнээрээ та тухай байгууллагадаа төдийгүй өөртөө ч мөн адил хөрөнгө оруулж байгаа хэрэг бөгөөд энэ нь оюунлаг бизнес юм.

Хамтран бэлтгэсэн БИДИСЕК ХК

Ч.Болор

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан