gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Бат хаан бол Новгородын ван Невийн Александр гэнэ

Нийгэм
2008-12-13
0
Twitter logo

Энэ сарын 5-нд Монголын түүхчид, Монгол цэргийн түүх судлаачид Бат хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэн эрдэм шинжилгээний бага хурал хийсэн билээ. Энэ үеэр доктор, дэд профессор Ч.Чойсамбын тавьсан “Бат хаан ба Оросын шинэ түүх бичлэг” гэх сонирхолтой илтгэлийг бид та бүхэндээ нийтлэн хүргэж байна.

Орос улсын шинэ түүх бичлэгт монголчууд гэж үндэстэн байгаагүй, Чингис хаан, Бат хаан бол зохиомол дүрүүд, Бат хаан бол Новгородын ван Невийн Александр, монголчууд Орос оронд халдаагүй гэх мэтээр түүхэн баримтуудыг эрээ цээргүй гуйвуулан бичих болж. Энэ баримтуудыг та “Бат хан ба Оросын шинэ түүх бичлэг” илтгэлээс уншаарай.

Бат хан ба Оросын шинэ түүх бичлэг
Бат ханыг хамгийн учир битүүлэг байлдан дагуулагчдын нэг гэж хэлж болно. Ямар ч нэвтэрхий толиноос түүний тухай лавлаж сонирхоход Чингис хааны ууган хүү Зүчийн хоёрдугаар хүү, Алтан Ордны улсыг үндэслэгч, Орос ба Европт түрэмгийлсэн Монголын их цэргийг удирдагч гэхээс өөр дорвитой зүйл олж уншихгүй.

Батын нэр Чингис хаан, эсвэл Мөнх, Хубилай, Хүлэгү нарын нэрсийн дэргэд бүдгэрч харагддаг. Гэвч түүний хийсэн бүтээснийг үнэхээр гайхан биширмээр. 19-хөн настайдаа эцгийнхээ улсыг өвлөж, 27-тойдоо их аян дайныг толгойлж, 35-тайдаа өөрийн их гүрнийг төвхнүүлсэн тэрээр Монголын үе үеийн хаад дотроос сод ухаан, авьяас билгээрээ тэгширсэн нэгэн байв. Тиймдээ ч тэрээр ард иргэдийнхээ хайр хүндэтгэлийг хүлээж, түмнээ «Сайн хаан» хэмээн алдаршсан билээ.

Харамсалтай нь Батын хүүхэд ахуй болон залуу насны тухай ямар нэг баримт мэдээлэл хадгалагдан үлдээгүй юм. Түүний тухай ихэнх мэдээллийг зөвхөн өөртэй нь дайсагнаж байсан улс үндэстнүүд бичиж үлдээсэн бөгөөд Батын намтар гээд хэлчих бүтээл нэг ч үгүй. Гэтэл Бат ханаас зиндаа хавьгүй доогуур Их Карл, Салах ад-Дин, Арслангийн зүрхт Ричард, тэр ч байтугай балмад Кортес, Писарро нарын тухай хүн төрөлхтөн хавьгүй ихийг мэдэх бөгөөд тахин шүтдэг.

Бат хааны тухай яагаад туйлын хомсхон мэдээлэл уламжлагдан ирэв? Яагаад Бат хааны намтраа байг гэхэд түүний тухай дэлгэрэнгүй өгүүлсэн бүтээл бичигдсэнгүй? Бат хааны тухай мэдээлэл яагаад эрс тэс, зөрчилтэй байдаг вэ?

Энэ бүх асуултанд хариулахад тийм ч хүндрэлтэй биш. Монгол, Хятадын албан ёсны эх сурвалжуудад Батын тухай дурдах төдий өнгөрсөн байдаг. Энэ нь ч аргагүй юм. Өгөдэй хааныг даган Хятадад дайтахдаа Бат ямар нэг гарамгай үйл байгуулж амжаагүй. Харин Өгөдэйг нас барснаас хойш Бат Их Монгол улсаас салан тусгаарлагч, их хаадын сөрөг хүчин болж хувирсан байжээ. Тиймээс монгол, хятад түүхчид Бат ханы тухай дурдалгүй тойрон өнгөрч байв.

Бат ханы түрэмгийллийн дараа түүний тухай бичиж байсан Оросын болон Европын түүхчид юу туурвисныг таахад тийм ч хэцүү биш. Батыг цусанд дуртай, улангассан, зэрлэг, бүдүүлэг араатан, алуурчин гэх зэргээр нэг хүнд байж боломгүй муу муухай чанарыг түүнд нялзааж, дайрч давшилсан байдаг. Оросын хожуу үеийн түүхчид ч Бат ханыг ийм л маягаар дүрсэлсэн байдаг.

Бат хан Зөвлөлт, Оросын түүхчдийн анхаарлыг үеийн үед татсаар ирсэн нь зүй ёсны үзэгдэл юм. Энэ илтгэлдээ бид Бат хан, ер нь монголчуудын тухай Оросын шинэ түүх бичлэгт хэрхэн өгүүлсэн тухай тогтож ярихыг зорилоо. Тэгэхэд: нэгдүгээрт, Бат ханы аян дайны цар хүрээг хэт явцууруулах; хоёрдугаарт, түүхийг хуурмаг учир зүйд тулгуурлаж, мөн хувийн үзэмжээрээ хэт гуйвуулах хандлага түгээмэл ажиглагдаж байна.

Батын аян дайны цар хүрээг явцууруулах хандлага Баруун зүг дайлаар мордсон түүний цэргийн тооноос шууд хамааралтай. Хэрэв хувьсгалын өмнөх үеийн Оросын түүхчид Оросод халдсан монгол цэргийн тоо 300 мянгаас дутуугүй байсан гэж үзэж байсан бол социализмын үеий түүхчид ихэвчлэн 120-150 мянга гэсэн тоог заадаг. Тэгвэл сүүлийн жилүүдэд Оросын шинэ үеийн түүхчид энэ тоог хэд дахин, тэр ч байтугай хэдэн арав дахин бууруулжээ.

Тухайлбал, Константин Пензев «Оросын Хаан Батый» өвөрмөц бүтээлдээ Оросын ванлигууд руу 2-3 мянган морин цэрэг, 5 мянга орчим явган цэрэг хөдөлсөн гэж бичсэн юм . Үүнийгээ тэрээр хэд хэдэн үндэслэлээр тайлбарласны нэгийг нь сонирхон үзвэл: «Бат аян дайнд мордохынхоо өмнө морьдоо тахлах хэрэгтэй байсан. Хэрэв тэд (түүхчдийн заадаг 30 мянган монгол цэрэг — Ч.Ч.) наанадаж хос морьтой хөдөлсөн бол энэ нь 60 мянган адуу, 240 мянган тах, 1 сая 920 мянган тахны хадаас гэсэн үг. Өөрөөр хэлбэл Ижил мөрний доод хөвөөгөөр Бат 1237 он гэхэд төмрийн хүдэр, нүүрс, төмрийн дархны газар, ажиллах хүч гээд үйлдвэрлэлийн хүчирхэг баазтай болчихсон байх шаардлагатай.
Тэр хэзээдээ энэ бүхнийг амжуулчихаа вэ? Хэн түүнд туслав? Хаанаас төмөр олов? Төмрийн дархны газарт зориулж хаанаас нүүрс авчрав? Тах, хадаас бэлдээд морь тахлахад дор хаяж гурван цагийн ажил орно. 60 мянган адууг тахлахад 180 мянган ажлын цаг шаардагдана. Хэрэв төмрийн дархан өдөрт 12 цаг ажиллана гэж бодвол нэг өдрийн дотор ердөө дөрвөн адууг л тахалж чадна. Амралтгүй ажиллаад нэг сард 120 орчим адууг тахална. Тэгвэл 60 мянган адууг нэг сарын дотор тахлахын тулд дор хаяж 500 төмрийн дархан, мөн тооны дагалдан шаардагдана. Төмрийн дархны 500 газар гэдэг их үү, бага уу? /.../ Ямартаа ч 1625 оны байдлаар Оросын том хотод төмрийн дархны 15 газар байсан гэсэн баримт бий. Тэгэхээр төмрийн дархны 500 газар бол 1625 оны загварын Оросын 33 том хоттой дүйх юм. Тэгвэл Батад Каспий орчмын тал газар ийм нөөц яавч байгаагүй.

Морины тах, хадаас нь 4 кг орчим жин татдаг. 60 мянган адууг тахлахын тулд наанадаж 240 тонн төмөр шаардагдана. Энэ 240 тонн төмрийг Бат хаанаас олсон нь түүхэн оньсого юм. Монголчууд өөрсдөө төмөр үйлдвэрлэдэггүй байсныг бодолцох хэрэгтэй. /.../

Тиймээс Бат Оросод өвөл халдахдаа маш хязгаарлагдмал тооны цэрэгтэй байсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм» .

Хэрэв Баруун зүг ердөө 7-8 мянган монгол цэрэг хөдөлсөн юм бол тэд ямар ч гарамгай дайчид байсан Оросыг байлдан дагуулж, улс орныг нь тонон дээрэмдэж, эвдэн сүйтгэж чадна гэж үү? Тэгэхээр Монголын байлдан дагуулал гэж юм байгаагүй, оросуудыг монголчууд байлдан дагуулаагүй болж таарна.

Монголчуудын байлдан дагууллын цаг хүрээг хумих, үр нөлөөг нь үгүйсгэх хандлага Монголын түүх бичлэгтэй холбоотой олон цагаан толбыг арилгасан нэрт эрдэмтэн Лев Гумилёвтой холбоотой нь хачирхалтай. Тэрээр «Эртний Орос ба Их тал» бүтээлдээ: «1240 онд Бат Владимир-Волынскийг цэргийн хүчээр авч, хүн ардыг нь хайр найргүй устгажээ... Ийм явдал Галичийн нутагт ч болсон юм. Тус нутагт энэ дайны үеэр 12 мянган хүн үрэгджээ. Энэ нь Липиц голын дэргэдэх тулалдаанд ганцхан өдрийн дотор амь үрэгдсэн хүний тоотой тэнцүү юм. Гэхдээ энэ нь Липицийн тулалдаанд алагдсан цэргийн эрсийн л тоо болохоос хүчиндүүлсэн эмэгтэйчүүд, тонуулсан хөгшид, өнчирсөн хүүхдүүдийн тоо хэдэд хүрснийг хэн ч мэдэхгүй. Эдгээр баримтаас улбаалаад Батын аян дайн нь учруулсан хохирлынхоо цар хүрээгээр тэр амаргүй цаг үед энгийн үзэгдэл болсон хоорондын тэмцлээс гарсан дайнтай адил байсныг тэмдэглэх хэрэгтэй. Харин үлдээсэн сэтгэгдэл нь санаанд багтамгүй байсан юм» гэж үнэлсэн байна.
(1216 оны 3-р сарын 4-нд Липиц голын дэргэд болсон тулалдаанд новгородчууд Владимирын вант улсын цэргийг бут цохисон юм.)

Л. Гумилёвын дэвшүүлсэн санаа өмнөх үеийн Оросын түүхчдийн бичиж, нотолж байсан зүйлтэй эрс харшилж буй юм. Тэд нэгэн дуугаар: «Монгол-татарын түрэмгийлэл ба үүний үр дүнд бий болж, он удаан жил үргэлжилсэн харийн талхи манай орны үйлдвэрлэх хүчинд асар их хохирол учруулж, эдийн засаг, улс төр, соёл гээд бүхий л салбарын хөгжлийг урт удаан хугацаагаар хаан боогдуулсан юм /.../ Монгол-татарын феодалуудын байлдан дагуулал хүн төрөлхтөнд тоолж баршгүй их үхэл хагацал, эвдрэл сүйрэл, материаллаг ба соёлын үнэт зүйлийн мөхлөөс өөр юу ч авчраагүй болой» гэж бичиж байсантай Л. Гумилёвын санааг харьцуулбал Монголын түрэмгийлэл ямар нэг сүртэй, ноцтой үр дагаваргүй жирийн нэг байдаг л халдлага байсан болж таарах нь.

Одоо монголчуудын угсаа гарал, үүх түүхийг Оросын шинэ үеийн «түүхчид» хэрхэн үзэж байгааг сонирхуулъя.

«Ертөнцийн агуу нууц хийгээд оньсогууд» цувралын «Дорно дахины нууцууд» бүтээлд дэндүү хачин, жигтэй зүйл их бичигджээ. Монголын түүхийг хэрхэн эрээ цээргүй гуйвуулсан нь монголчууд бидэнд сонирхолтой санагдаж магадгүй гэж бодсон учир хэчнээн утгагүй байлаа ч үүнийг иш болгон авлаа. Тухайлбал: «XIII зуунд омгийн ахлагч залуухан, маш шаламгай Чингис хаан асар их цэрэг хуримтлуулаад “сүүлчийн далай” руу хийх алдартай аян дайнаа эхэлжээ. Тэрээр олон ард түмнийг байлдан дагуулж, 1237 онд өөрийн цэргийн хамт Орос орны нутаг дэвсгэрт нэвтрэн орсон юм. Түүний өв залгамжлагчид улам цааш явж, Баруун Европыг байлдан дагуулах гэж оролджээ. Гэхдээ Адриатын тэнгисийн эрэгт хүрмэгц ардаа үгүйрэн хоосорсон, гэхдээ өвдөг сөгдөөгүй Орос орныг орихоосоо айж, гэдрэг буцсан байна. /.../ Ингэхэд энэ харгис татар-монголчууд гэж хэн юм, татар дээр монголчуудыг нэмсэн энэ хачин цэргийн эвсэл ямар учиртай юм? Эртний судар бичгүүдэд монголчуудын тухай дурдсан өчүүхэн хэсгийг олох оролдлого анхнаасаа л нуран унана! Учир нь тэдний нэр ч олдохгүй, угаасаа ч байгаагүй! /.../ Домогт өгүүлснээр Чингис хаан өөрөө шаргал үстэй, хөх нүдтэй байжээ. /.../ Түүний удам Бат ч гэсэн монгол хүнтэй төсгүй, учир нь тэр үед амьдарч байсан хүмүүсийн бичиж үлдээсэн зүйлийг судалж үзвэл шаргал үстэй, шаргал нүдтэй нэгэн байсан гэдэг. Тэдний нэрс ч ойлгомжгүй, яагаад гэвэл Бат гэсэн нэртэй хүн монголчууд дотор байдаггүй! Харин башкирчууд дотор ийм нэртэй хүмүүс байдаг шүү! Тэр ч байтугай Чингис нэртэй хүн Монголд байдаггүй. Эндээс маш хялбар дүгнэлт урган гарна. Орос руу монголчууд биш, харин европчууд, славянуудаас нэг их ялгаагүй өөр ард түмэн халдсан юм. Тэгвэл бодит хэрэг дээр татар-монголчууд нэрээр Оросод хэн халдсан юм бэ? Монголын эзэнт гүрэн Сибирь, Алтай, Байгаль нуур орчны нутаг дэвсгэр дээр бүрэлдэн тогтсоныг бид мэднэ. Чухам Төв Азиас нэгэн цагт Европ руу этрускууд, эллинчууд, славянчууд, ведууд нарын олон бусад үндэстэн их, бага нүүдлийн үеэр шилжин нутагласан юм» гэсэн байдаг.

Энэхүү нууцуудыг «түүвэрлэсэн» А.Г. Ушаковын зорилго бол оросууд өөрсдөөсөө бүдүүлэг ард түмэнд эзлэгдээгүй, гагцхүү өөрсөдтэй нь адил зиндааны хөгжилтэй славянчуудад ялагдсан гэсэн санааг «чулуу болгох» явдал юм. Аанай л социализмын үе шиг түүхийг өөрт таалагдсанаараа бичих гэсэн санаархал нь харин ч өөрийнх нь тодорхойлсноор анхнаасаа л нуран унах тавилантай.
Сүүлийн жилүүдэд Оросод олноороо хэвлэгдэн гарч байгаа «өвөрмөц» номнуудаас дээрхийн зэрэгцээ Г.В. Носовский, А.Т. Фоменко нарын «Орос ба Орд. Бүгдэд зориулсан шинэ он дараалал» бүтээлийг дурдаж болно. Түүхийг шинээр бичих, гэхдээ өөрийн үзэмжээр бичихийг зорилго болгосон тэдний бүтээлээс нэгээхэн хэсгийг орос эхийнх нь хамтаар толилуулъя:

«Задумаемся над происхождением названия МОНГОЛИЯ. Не исключено, что оно произошло от русского слова МНОГО, множество (людей), МНОГОчисленное войско. Возможно также, что слово МОНГОЛИЯ произошло от русского МОЩЬ, МОГ, МОГУщество» —«МОНГОЛ гэдэг нэрний гарал үүслийг тунгаан эргэцүүлье. Энэ нэр ОЛОН, олон (хүн), ОЛОН цэрэг гэсэн орос үгнээс гаралтай байхыг үгүйсгэшгүй. Мөн МОНГОЛ нь ХҮЧ ЧАДАЛ, ЧАДАХ, СҮР ХҮЧ гэсэн орос үгнээс үүссэн байж болзошгүй».
Физик-математикийн ухааны доктор, шинжлэх ухааны докторын зэрэгтэй дээрх эрдэмтэд иймэрхүү маягаар, ямар ч үндэслэлгүй таамаглал дэвшүүлэх замаар түүхийг шинээр бичихийг санаархсан нь бүхэл бүтэн ард түмнийг доромжилсон увайгүй үйлдэл юм.

Оросын түүхийг цоо шинээр «биччихсэн» тэдний дэвшүүлсэн зарим нэг санааг тоймлон дурдвал Дундад зууны Монгол, Орос хоёр улс бол угтаа нэг гүрэн байсан, улмаар харийнхан Оросыг байлдан дагуулж байгаагүй, татарууд угаасаа л Оросын нутаг дэвсгэр дээр амьдарч байсан, түүх бичлэгт монголо-татарское иго буюу монгол татаруудын талхи гэж тэмдэглэгдэн үлдсэн үе үнэн хэрэгтээ Оросын вант улсууд нэгдэн нягтарч, төвийн засаг хүчээ авсан үе байсан гэнэ.

Ер нь аливаа үндэстний түүхийг бичихдээ наанадаж тухайн ард түмний хэлийг мэддэг байх, цаанадаж хүмүний хэм хэмжээнээс гажаагүй ёс суртахуунтай байх шаардлагатай санагдсаныг тэмдэглэмээр байна. Оросын шинэ үеийн «түүхчид» монголоор нэг ч үг мэдэхгүй байж Монголын түүхээс бичилцэж, МОНГОЛ гэдэг нэр оросын МНОГО гэх үгээс гаралтай гэж улайм цайм цэцэрхэхээр барахгүй, хамгийн аюултай нь аливаа асуудалд өөрийн явцуу хандлагаар хандаж байна. Өөрөө морь унаад хэдэн мянган километр туулж чадахгүй учир ерөөсөө ямар ч үндэстэн ингэж чадах учиргүй мэтээр бичиж байгааг ойлгоход бэрх. Энэ маягаар аливаа асуудалд хандах юм бол 2008 оны Бээжингийн Олимпийн долоон удаагийн аварга, АНУ-ын тамирчин Майкл Фелпсыг ийм хүн байгаагүй, яагаад гэвэл хүн нэг Олимпоос ийм олон медаль авах боломжгүй гэх хуурмаг учир зүйг үндсэлэл болгож үгүйсгэж болно.

Түүхийг «шинэчлэгчид»-ийн бичиж буйгаар, монголчууд Оросод халдаагүйгээр үл барам, дэлхийн талыг байлдан дагуулж байгаагүй, юун дэлхийн тал, Чингис хаан Бээжинг эзэлж байгаагүй болж таарах нь. Хамгийн арчаагүй нь эдгээр санаагаа тэд ямагт хуурмаг учир зүйгээр тайлбарладаг. Тухайлбал, Ромын легионуд ингэж хол давшсан түүх үгүй, ийм байхад яахаараа монголчууд чаддаг билээ? гэсэн хандлагаар тэд аливаа асуудалд ханддаг. Тэгвэл XII Карл, Наполеон, Гитлер хэнд ч ялагдаж байгаагүй, тэгэхээр тэд яагаад Оросод ялагддаг юм? маягаар бид асуудалд хандвал дэлхий нийт хэрхэн хүлээж авах вэ?

Түүхийг шинээр бичих гэсэн өөр нэгэн бол А. Бушков юм. Тэрээр «Алтан ордны сүүдэгнэл» бүтээлийнхээ гол санааг базан өгүүлэхдээ:
«1. Ямар ч “монголчууд” тал нутгаасаа ирж, Оросод халдаагүй.
2. Татарууд бол холоос ирсэн хүмүүс биш, харин өнөөх “түрэмгийлэл” гэгчээс бүр өмнө оросуудтай хаяа нийлүүлэн аж төрж байсан Ижил мөрний хавь орчмын оршин суугчид.
3. Татар-монголчуудын түрэмгийлэл гэж нэрлэж байсан зүйл бол үнэн хэрэгтээ Их үүр хочит Всеволод вангийн (Ярославын хүү хийгээд Александрын ач) үр угсаа нар Орос орныг ганцаарчлан захирахын тулд өөр хоорондоо өрнүүлсэн тэмцэл байсан. Улмаар Чингис хаан, Бат бол мөн чанартаа Ярослав, Невийн Александр юм» гэсэн байдаг.

Энэхүү үндэслэлээ хэрхэн «баталгаажуулах»-аа А. Бушков дараах байдлаар тайлбарлажээ. Үүний тулд «Оросын олонх он дараалсан бичиг, эртний түүхчдийн бүтээлийг хянуур уншихад л хангалттай. /.../ Ердөө таван зуун жилийн өмнө Нар дэлхийг тойрон эргэдгийг хүн бүр л “мэдэж” байсан шүү дээ» .
А. Бушков «Монголчууд хаана байна?» бүлэгтээ гурван жилийн өмнө А.Г. Ушаковын бичсэнийг хичээнгүйлэн хуулжээ. Тэрээр монголчууд гэж үндэстэн Оросод халдаагүй («Чи хагарч үхмээр байвал үх, гэхдээ л монголчууд гэж үндэстэн байгаагүй»), Чингис, Бат нар гадаад төрхөөрөө одоогийн монголчуудтай ерөөс төсгүй, монгол хэлний бүлэгт хамаарах нэг ч хэлэнд «Бат», эсвэл «Батый» гэдэг нэр байдаггүй гэх зэргээр мэдэмхийрсэн юм. Харин Бат ханы цэргийн тооны тухай өгүүлэхдээ К. Пензеваас будаа идсэн байна.

Ер нь энэ гурван зохиогчийн бүтээлүүд нэлээд этгээд хэллэгтэй болохыг тэмдэглэх хэрэгтэй.
Монголын түүхийг тун ч явцуу үүднээс дүгнэж, өөрийн байр суурийг нялзаасан А. Бушковын зарим санааг этгээд, гаж гэж хэлэхэд ч багадна. «Салхи мэт эрх чөлөөтэй талын нүүдэлчид “сүүлчийн далай”-г хүртэл Чингисийн араас хүлцэнгүй нь аргагүй дагаж явсан гэдэгт биднийг итгэ гэх юм. Татгалзсан нэгэнд нь Чингис хаанд нөлөөлөх ямар ч боломж байгаагүйг зориуд тэмдэглэмээр байна. Мянга мянган километрт тэлсэн тал нутаг, тайгаар тэдний араас хөөцөлдөх нь бүтэшгүй явдал шүү дээ.
Таван мянган (А. Бушков онцолсон — Ч.Ч.) километр. Түүхчдийн баримталдаг “сонгодог” хувилбараар Орос оронд хүртэл Чингисийн цэргүүд чухам ийм зайг туулжээ. Иймэрхүү юм бичдэг, тасалгаанаасаа ч гарч үзээгүй онолчид бодит хэрэг дээр энэ зайг туулахад ямар их хүч шаардагдах тухай ердөө ч бодож байгаагүй. Хэрэв “монголчууд” Адриатын тэнгист тулсан гээд бодвол дээрх зай 1500 километрээр уртасна. Талын нүүдэлчдийг ийм хол одоход ямар хүч, ямар гайхамшиг нөлөөлсөн болж таарах вэ?
Нүүдэлчин бедуинууд Өмнөд Африкийг байлдан дагуулахаар нэгэн удаа Аравийн талаас хөдөлж, Таатай найдварын хошууг хүрсэн гэвэл та итгэх үү? Аляскийн индианчууд тодорхой бус шалтгаанаар нутгаа орхиж, нэг сайхан өдөр Мексикт хүрээд ирж гэвэл итгэх үү?

Мэдээж, энэ бүхэн бол ёстой солиотой зүйл. Гэхдээ хэрэв орон зайг зэрэгцүүлбэл Монголоос Адриатын тэнгис хүрэхийн тулд “монголчууд” Аравийн бедуинууд Кейптаун ортол, Аляскийн индианчууд Мексикийн булан хүрэх дайтай газар нутгийг туулж байгаа юм. Гэхдээ зүгээч нэг яваагүйг онцлох хэрэгтэй. Замаараа Хятад, Хорезм зэрэг тухайн үеийн хэд хэдэн томоохон улсыг э з э л ж (А. Бушков онцолсон — Ч.Ч.), Гүрж, Оросыг түйвээж, Польш, Чехи, Моравид түрэмгийлсэн гээд байгаа...

Тэгээд энэ бүхэнд (А. Бушков онцолсон — Ч.Ч.) түүхчид биднийг итгэ гэх юм. Одоо яахав дээ, өөрсдийнх нь л хохь. Та нар хүмүүст тэнэг харагдахгүйн тулд тэнэг зүйл бүү хий. Энэ бол орчлонгийн үнэн хууль шүү дээ. “Сонгодог” хувилбарыг баримтлагч түүхчид өөрсдөө л доромжлуулах юмаа хийгээд байх юм даа» .

Иймэрхүү маягаар А. Бушков түүхийг өөрийн үзэмжээр шинэчлэн бичжээ. Түүний бичсэнээр, Бат бол «зохиомол дүр», «оргүй худал зүйл», бодит хэрэг дээр Ярослав, Александр ванг Бат хэмээн нэрлэсэн, Батын аян дайн гэгч нь үнэн хэрэгтээ Ярослав, Александр хоёроос дайснуудтайгаа хийсэн тэмцэл гэнэ . А. Бушковын цэцэрхэлийг хязгааргүй үргэлжүүлж болно.

Түүний өөр нэг «бүтээл» болох «Их гүрний зэрэглээ» мөн л хуурмаг учир зүйн туйл болжээ. Тухайлбал, Монголын эзэнт гүрний нийслэлийг Каракорум (Хархорин) гэдэг байсан, энэ бол монгол бус, харин түрэг үг, монголчууд яахаараа нийслэлээ түрэг үгээр нэрлэдэг юм, тэгэхээр Каракорум бол Монголын хот биш гэсэн хосгүй «дүгнэлт»-энд хүрчээ. Энэ санаагаа цааш дэлгэрүүлж «”Кара” гэдэг нь түрэгээр “хар” гэсэн үг. Харин “Корум” гэдэг нь “Кырым” гэдэг үгтэй дуудлагаараа маш адилхан. Кырым гэдэг чинь … Крым шүү дээ! Энэ бол Кара-Кырым хот мөн» гэж хөөрөн цэцэрхэж, энэ хот Крымд байсан байж таараа гэжээ.
Энэ учир зүй ямар ч үндэслэлгүй болохыг бид дараах жишээнээс харж болно. Хэрэв хотын нэрийг гуйвуулж түүх бичиж болдог юм бол «Москва» гэдэг үг орос хэлэнд байдаггүй, энэ бол монгол хэлний «мушгиа» гэсэн үгнээс гаралтай нэр, тэгэхээр Москва бол Оросын нийслэл биш, харин эрт цагт монголчуудын аж төрж байсан хязгаарын нэг хот гэж бид бичиж болох нь. Аз болоход монголчууд дотор ийм сохор ухаанаар асуудалд ханддаг түүхч байтугай, жирийн иргэн ч үгүй.

Бат бол Оросын Ярослав ван гэсэн санааг Г.В. Носовский, А.Т. Фоменко нар ч дэвшүүлсэн байдаг. Невийн Александр нь Бат ханы өргөмөл хүү байсан гэсэн яриан дээр үндэслээд тэд Бат бол Ярослав мөн гэж үзжээ .

Дашрамд хэлэхэд, дундад зууны үеийн Оросын түүхийг ул суурьтай судалсан И.Н. Данилевский Александр ван Батын өргөмөл хүү байсан тухай ямар ч сурвалж бичигт дурдагдаагүй болохыг тэмдэглэсэн байдаг

Энэ бүхний эцэст оросууд яагаад түүхээ шинээр бичих болов гэсэн асуулт урган гарна. Бичих бичихдээ монголчууд гэж үндэстэн байгаагүй, Чингис хаан, Бат хан бол түүхэн хүмүүс биш, монголчуудын аян дайн гэж байгаагүй, Бат хан бол Невийн Александр, Батын аян дайн бол Оросын вангуудын хоорондын тэмцэл мэтээр бичих болов?

Энэ асуултын хариултыг Оросын шинэ «түүхчид» өөрсдөө өгсөн юм. Худал зүйлийг мянга давтвал үнэн болдог гэсэн үг бий. Оросын түүхчид одоо хэн ч сонссон, уншсан утгагүй энэ бүхнийг арван жил, хорин жил, гучин жил уйгагүй давтахад 50 жилийн дараах үеийнхэн монголчууд гэж үндэстэн байгаагүй, Чингис хаан бол манай, Оросын хаан гэж боддог болно. Энэ бол их гүрний дээрэнгүй бодлогын нэг илрэл юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан